Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Энтрепренер хүмүүст хамгийн таатай 5 улс

Энэ удаагийн буландаа бизнес эрхлэгчдэд бизнесээ эрхлэн явуулахад хамгийн таатай 5 улсыг жагсаалтыг хүргэж байна. 

Тухайн улсуудыг дараах үзүүлэлтүүдээр тодорхойлон гаргав.

  • Олон улсын харилцаа
  • Хүн амын боловсролын түвшин
  • Бизнес эрхлэгчдийн инновацлаг байдал
  • Чадварлаг хүний нөөц
  • Техники, технологийн дэвшил
  • Ил тод бизнесийн үйл ажиллагаа
  • Дэд бүтэц
  • Зөв хууль, эрх зүйн орчин

Ингээд жагсаалт руугаа орцгооё.

  1. Япон: Японыг старапын жинхэнэ таатай экосистем бүрдсэн улс гэж нэрлэж болох бөгөөд тус жагсаалтын хамгийн эхний байранд бичигджээ. Засгийн газраас гадна J-Startup, TOSBEC зэрэг олон олон байгууллагууд хамтран улсын хэмжээнд старапуудаа дэмжин хөрөнгө оруулах, хөгжүүлэх цогц бодлогыг хамтран явуулдаг аж. Ялангуяа Токио, Нагоя, Фүкүока болон Осака зэрэг хотуудад хамгийн таатай орчин бүрджээ.
  1. Герман: Герман улсаас сүүлийн жилүүдэд eCommerce болон IT салбарын стартапууд маш амжилттай хөгжин гарч ирж байгааг бүгд мэдэж байгаа байх. Тэгвэл үүний гол шалтгаан нь мөн л засгийн газраас явуулж буй “Digital Agenda” хурдасгуур хөтөлбөр нь  дэмжин ажилладагт оршдог аж. 
jetro.go.jp
  1. АНУ: Цахиурын хөндийгөөр бүгд Америкийг мэдэх байх. Тэгвэл сүүлийн жилүүдэд Остин, Миами, Сан Франциско, Лос Анжелес хотууд дараагийн цоо шинэ таатай экосистемийг бүрдүүлэн илүү хөгжсөөр байна. Америкийн засгийн газраас “Global Entrepreneurship” хөтөлбөрийг мөн тогтмол явуулдаг бөгөөд гол зорилго нь шинээр төрөн гарч ирж буй старапууд, амжилттай яваа старапуудаасаа суралцах болон  нэг нэгнээсээ нөү-хау цуглуулж авахад оршдог байна.

Цахиурын хөндий (Silicon Valley) нь АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотод байрлах өндөр технологийн компьютер, микропроцессор, программ хангамж боловсруулах, ухаалаг гар утас, биотехнологи зэрэг инновацийн компаниуд төвлөрсөн газрыг хэлнэ

  1. Их Британи: Тус улсын хувьд хамгийн чухал салбар нь жижиг, дунд бизнес юм. Энэ нь Их Британийн хувийн хэвшлийн салбарын 98%-ийг бүрдүүлдэг эдийн засгийн хувьд хамгийн ач холбогдолтой салбар аж. Тус улсын жижиг, дунд үйлдвэрүүд 16 орчим сая хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд энэ нь томоохон корпорацуудаас гурав дахин хурдан өсч байгаа үзүүлэлт юм. Тэгэхээр хэрвээ та жижиг дунд бизнес хөгжүүлэхээр зорьж буй бол Англи улсыг зорьхийг зөвлөж байна.
  1. Өмнөд Солонгос: Солонгос улсын хувьд өнгөрсөн жилүүдэд дотоодын старапуудаа хөгжүүлэхээр гадны компаниудын туслалцааг маш их нэвтрүүлж байна. Жишээлбэл, Google-тэй хамтран Campus Seoul-г  байгуулж  дотоодын стартапууддаа суралцах, оюун ухаанаа уралдуулах, бизнесээ хөгжүүлэх олон олон боломжуудыг олгож байна. Мөн адил засгийн газрын дэмжлэг маш их бөгөөд K-Startup, Grand Challenge гэх мэт худасгуур хөтөлбөрүүд жил бүр 50 компанийг шалгаруулан авч өрсөлдүүлдэг аж.

Эх сурвалж: https://govisafree.com/best-countries-for-entrepreneurs/?fbclid=IwAR1IpzGDR5taVCPcdFHkjsPPhI-VeBoeOnr0YfDdnM2O34ySvinsi5sTx7U

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading