Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт, тэр дундаа тэдний ажлын ихээхэн хэсгийг хөнгөвчилж байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилготой Listly аппликейшн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, нээлтээ хийлээ.
START-н портфолио Listly апп нь үл хөлдөх хөрөнгө зуучлал, агент реалторуудын ажлыг хөнгөвчилхөд чиглэсэн, pre-seed шатандаа явж буй стартап юм. Үүсгэн байгуудлагдсан цагаасаа хойш стартапын хөгжлийн дагуу үйл ажиллагаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд түлхүү анхаарч, анхны хөрөнгө оруулалтаа анжел хөрөнгө оруулагчаас амжилттай хөрөнгө оруулалтаа авч ажиллаж байна.
Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажилладаг хэн бүхний хувьд тулгардаг асуудал бол асар их цаг зарцуулан зураг янзлаж эвлүүлэх жижиг ажлууд байдаг. Цаашлаад, сошиал платформууд дээр нийтэлж тухай бүрт мэдээллийг шалгаж оруулах, олон листүүд дээр ажиллахад мэргэжлийн дизайнертай хамтрах эсвэл editing программ дээр өөрөө янзалж хэрэгцээгүй зардал гаргах зэрэг нийтлэг асуудлууд тулгардаг. Харин Listly бол эдгээр ажлуудыг хөнгөвчилж тэдний ажлын бүтээмж үнэ цэнийг нэмэгдүүлэн борлуулалтыг өсгөх платформ юм.
Listly апп үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт шаардлагатай маш олон шийдлүүдийг агуулсан байдгаас, онцлох гурван том шийдлийг танилцуулж байна.
- Таны гар утасны багтаамжыг хэмнэнэ.
Объект, байр орон сууцны тухай шаардлагатай мэдээллүүдийг апп дотроо шууд хадгалаж, шаардлагатай үед татах боломжтой. Ингэснээр таны утасны багтаамжыг хэмнэж, замбараагүй байдал үүсэхээс сэргийлнэ.

- Дизайнерын орон зайг нөхөж ажиллана.
Олон лист дээр ажиллахад мэдээллийг нэгтгэх зураг тамгалах зэрэг нь хамгийн их цаг шаарддаг ажиллагаа ихтэй хэсэг байдаг. Харин Listly апп-аар эдгээр цаг шаарддаг хар ажлуудыг цөөн үйлдлээр нэгтгэнэ. Апп дотор байрших олон төрлийн загваруудаас сонгож хүссэн өнгө загвар хэв маягаараа богино хугацаанд зурагаа сонгож янзлах боломжтой.

- Таны цагийн хуваарыг хэмнэж ажилд тань туслах функцүүд
Календарь хэсэгт хурал зөвлөгөөн үйл ажиллагааг тэмдэглэж оруулснаар 30 минутын өмнө танд мэдэгдэл ирнэ. Мөн апп-аараа дамжуулан өөрийн нэрийн хуудсыг виртуал хэлбэрээр QR болгож ашиглах боломжтой. Үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг хүссэн сошиал платформ руу ердөө 5 секундэд шууд нийтлэж болно.

Үүсгэн байгуулагчийн анхны сэдэл: Манай улсын цаг агаарын нөхцөл байдал нь голдуу өвлийн улиралдаа бага насны хүүхэдтэй гэр бүлд хүндхэн цаг мөч байдаг. Үүнээс улбаалан гадаад оронд амьдрахаар төлөвлөх залуу гэр бүлүүд олон бий. Тэдний нэгэн адилаар гадаадад суурьшин амьдрахаар хэд хэдэн улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын талаар судалж үзсэн. Тэр дундаа ХБНГУ-ын түрээсийн байр орон сууцны тухай бүхий л мэдээллийг багтаасан нэгдсэн мэдээллийн сайт сонирхол татсан нь өнөөдрийн Listly аппыг бүтээх гол хөшүүрэг болж өгчээ. Манай улсад түрээсийн болон худалдаалах үл хөдлөх хөрөнгийн тухай нэгдсэн мэдээллийг бүхэлд нь багтаасан сайт, аппликейшн байдаггүйг анзаарч 2020 оны дөрөвдүгээр сард хоёр хүний бүрэлдэхүүнтэйгээр төсөл эхэлсэн.
Р.Алтанзул-Хамтран үүсгэн байгуулагч
Listly Agent Апп татах холбоос:
Appstore: https://apps.apple.com/mn/app/homepage-agent/id1618469409
Google Play: https://play.google.com/store/apps/details?id=mn.homepage.app