Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Listly стартап нь технологийн салбарын анжел хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалтаа татлаа. 

Үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Listly нь анхны хөрөнгө оруулалтаа анжел хөрөнгө оруулагчаас татлаа. Хөрөнгө оруулалт авч буй зорилго нь Монголын зах зээлд ашиглагдаж буй Listly апп болон веб хувилбаруудыг олон улсын үл хөдлөхийн зах зээлд нийцсэн технологийн шийдэл болгон хөгжүүлж нэвтрүүлэх юм.

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарт ажилладаг хэн бүхний хувьд тулгардаг асуудал бол асар их цаг зарцуулан зураг янзлаж эвлүүлэх жижиг ажлууд байдаг. Цаашлаад, сошиал платформууд дээр нийтэлж тухай бүрт мэдээллийг шалгаж оруулах, олон листүүд дээр ажиллахад мэргэжлийн дизайнертай хамтрах эсвэл editing программ дээр өөрөө янзалж хэрэгцээгүй зардал гаргах зэрэг нийтлэг асуудлууд тулгардаг.  Харин Listly бол эдгээр ажлуудыг хөнгөвчилж тэдний ажлын бүтээмж үнэ цэнийг нэмэгдүүлэн борлуулалтыг өсгөх платформ юм. 

Listly нь 2022 оны 5 сард байгуулагдсан залуу стартап хэдий ч бүтээгдэхүүнээрээ орлого олох загвараа амжилттай туршиж, ашигтай ажиллаж байна. Listly нь венчур бюьлдер загвараар ажилдаг START-н портфолиод багтдаг ба цаашдаа сонгодог технологийн стартапын загвараар ажиллаж, тэлэх боломжит зах зээлүүд руу технологийн бүтээгдэхүүнээрээ нэвтрэн орж, тэлэлтэд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтуудыг татах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүсгэн байгуулагчид START, болон анжел хөрөнгө оруулагчийн хувьд Listly-ийн үйл ажиллагаа, баг, менежмент, хувьцаа эзэмшигчдийн бүтцийг олон улсын стартап болох зорилготой юм.

START нь хувьд 2019 оноос эхлэн венчур бюьлдер чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ба цахим худалдаа, боловсрол, web3, аюулгүй байдал зэрэг чиглэлийн нийт 12 технологийн стартапуудтай ажиллаж байна. 

Венчур бюьлдер бизнес загвар нь Монголд төдийгүй олон улсад технологийн стартапуудтай ажиллахад зохицсон олны мэдэх хурдасгуур, инкубатор зэрэг бизнес загваруудын дараагийн хувилбар юм.

START нь технологийн стартапуудын олон улсын зах зээлд нийцсэн технологи дээр суурилсан бизнес шийдлүүдийг хөгжүүлэхдээ тухайн стартапын бүтээгдэхүүний нийцэл, бүтээгдэхүүнийг зах зээл дээр нэвтрүүлэх аргачлал, компанийн санхүү, хөрөнгө оруулалт таталтын төлөвлөгөө, багийн бүтэц, соёл зэрэг туршлага, нэтворк шаардсан ажлуудыг сонгосон статрапуудтайгаа гүйцэтгэж ажилладаг байна. START нь үндсэн багын хувьд Монгол төдийгүй олон улсад инновац, энтрепренершип, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр сүүлийн 10 гаран жил ажилласан хамт олноос бүрддэг юм.

Listly Agent Апп татах холбоос:

Appstore: https://apps.apple.com/mn/app/homepage-agent/id1618469409

Google Play: https://play.google.com/store/apps/details?id=mn.homepage.app

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Mongolia
Read More

Монголын стартапын таатай орчин топ 100 улсын тоонд багтаж 88 дугаар байранд бичигдэж байна.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар 2020 оноос эхлэн дэлхийн гарааны бизнесийн экосистемийн атлас, судалгааны төв болох Израиль…
DeSo
Read More

DAO гэж юу вэ?

Сүүлийн үед DAO гэх цоо шинэ засаглалын систем зах зээл дээр нэвтэрч халуухан сэдвүүдийн нэг болоод байна. Тэгвэл…
Total
0
Share