Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Хүн төрөлхтний хоёрдогч хэл “КОД бичих” | Pinecone Academy

Боловсролын багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхтэй холбоотойгоор нийгмийн сүлжээнд “Англи хэлийг хоёрдогч үндсэн хэл болгож болно, болгохгүй” гэсэнтэй холбоотой маргаан олон хоног өрнөлөө. Бид бүхнийг дунд сургуулийн хүүхдүүдэд англи хэл заах талаар маргаж байх хооронд дэлхийн улсууд дараагийн шатанд гарч, дунд сургуулийн хүүхдүүддээ программчлалын хэлийг зааж эхэлжээ.

Элон Маск 10 настайдаа код бичиж сурсан

Их сургууль төгсөөгүй, ердөө 12 настай хэр нь дэлхийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд л ажилд ордог “Google” компанид 1.2 сая ам.доллар буюу дөрвөн тэрбум төгрөгийн цалинтай ажилладаг Танмай Бакши-ийн талаар сонсоод түүнийг гоц ухаантан юм байна гэж бодож байсан уу?

Гэвч түүний дунд сургуулиа ч төгсөөгүй байхдаа амжилтад хүрсэн гол нууц нь долоон насандаа код бичиж сурсанд байв.

Дээрх italic болгосон хэсгийг эшлэлээр оруулах

Код бичиж сурахад гоц ухаантан байх шаардлагагүй. Гол нь эрт эхлэх хэрэгтэй

Танмай Бакшигаас эхлээд дэлхийн технологийн акулууд код бичих ур чадварыг дунд сургуульдаа эзэмшдэг. Жишээлбэл, Элон Маск 10 настайдаа, Марк Зукерберг 12, Билл Гейтс 13 насандаа код бичиж сурчээ. Энэ нь бидэнд программчлалын хэл болох код бичих нь маш амархан бөгөөд дунд сургуульдаа л сурчих боломжтой гэдгийг нотолж байна.

Код бичиж сурах нь бүх салбарт, өндөр цалинтай ажиллах боломжийг нээнэ

Бидний өдөр тутам хэрэглэдэг “Facebook”, “Twitter” зэрэг нийгмийн харилцааны платформууд, гар утас, компьютер, гэрлэн дохио зэрэг электрон хэрэгслүүд бүгд кодчиллын тусламжтайгаар ажилладаг. Тодруулбал, энэ бүх техник, технологийн дэвшлүүдийг хэрхэн ажиллах ёстойг программчлалын хэл болох кодоор нарын “зааварлаж” өгсөн байдаг. 

Энэ нь өдгөө мэдээллийн технологи, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, банк санхүү зэрэг бүх салбарын хөгжилтэй уялдаж байна. Өөрөөр хэлбэл та программчлалын хэлийг сурч чадвал бүх салбарт орж ажиллах боломжтойгоос гадна дунджаас дээгүүр цалин авах боломжтой юм. 

2030 он гэхэд технологийн салбарын дундаж цалин 30-50 хувиар өсөх таамагтай байна.

Системтэй сурч чадвал код бичих маш амархан

XX зуунд улс орнууд хүн амынхаа бичиг үсэг тайлагдсан байдлаар өрсөлддөг байсан бол өдгөө код бичих нь шинэ эриний бичиг үсэг тайлагдах чадвар болсон. Улмаар АНУ, Израйл, Австрали зэрэг улсуудад дунд сургуулийн боловсролын хөтөлбөрт код бичих чадварыг олгодог болжээ.

Харин манай улсад дунд сургуулийн боловсролын хөтөлбөрт код бичих хичээл байдаггүй ч сургалтын академиуд хөдөлмөрийн зах зээлд дутагдаж буй программист, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. 

Жишээлбэл,“Pinecone” сургалтын академи нь код бичих, программист болох хүсэлтэй хүмүүст мэргэжлийн багш нараар дэлхийн стандартад нийцсэн хөтөлбөрийн дагуу мэдлэгийг олгож байна. Тус академи нь салбартаа анхдагчдын нэг бөгөөд таван жилийн хугацаанд 500 гаруй төгсөгчийг бэлтгэжээ

Судалгаанд дурдсанаар хүн төрөлхтөн хөгжлийнхөө туршид 8,945 программчлалын хэлийг зохиосон ба өдгөө 250-2,500 хэлийг түгээмэл хэрэглэдэг. Одоогийн байдлаар 28 сая хүн программ хангамжийн мэргэжлээр ажиллаж байна.

“Мeta” компанийн инженер Н.Тулга

 “Хүмүүс код бичиж сурах маш хэцүү гэж боддог. Гэвч энэ нь 1940-өөд оны оёдолчинтой зарчмын хувьд төстэй ажил. Оёдолчид гараар хувцас бүтээдэгтэй ижил бид аливаа технологийг кодоор “оёдог” гэж ойлгож болно. Тиймээс код бичих нь хэний ч сурч чадах амархан зүйл.”

Мэргэжилтнүүдийн зүгээс кодыг системтэй зөв аргаар сурч чадвал ердөө хоёр жилийн дотор код бичиж, программист болох сууриа тавих боломжтой аж.

Тодорхойгүй ирээдүйд бэлдэх гарц

Хиймэл оюун ухаан хөгжиж 2050 он гэхэд 300 сая хүний ажлын байрыг устгана хэмээн дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлсэн. Тэгвэл энэхүү шуурганд өртөхгүй байхаас гадна өөрийгөө илүү үнэлэх гарц бол код бичиж сурах юм. 

https://pinecone.mn/

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share