Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Freelancer-уудын шилдэг site-уудад яагаад freelancer болж болохгүй гэж? 

freelancer

Сүүлийн жилүүдэд программ хангамжийн салбарынхан freelancer хэлбэрт шилжих нь ихэссэн. Нөгөө талаас өөрсдөө ч ийм ажлын хэв маягт дуртай байх болсон. Хэрвээ та ажил амьдралын тэнцвэрийг үр дүнтэй зохицуулж чаддаг хүн бол freelancer нь таны хувьд тоглоомыг өөрчлөх маш том боломж гэж хэлэх байна. Та бага багаар freelancer болох эхлэлийг тавихад туслах үүднээс бид дараах мэдээллийг танд хүргэж байна. 

“ IT программ хангамжийн мэдлэг бидэнд маш том давуу талуудыг бий болгож өгч байгаагийн нэг нь freelancer буюу та гэрээсээ төлбөртэй ажил авч гүйцэтгэх боломж юм 

Гэр цэвэрлэх, барилга барих, хоол хийх гэх мэтчилэн ажлууд бол бие махбодоороо заавал тухайн газарт байж хийх шаардлагатай байдаг бол Апп хөгжүүлэх, программын код бичих, контент бүтээх гэх мэтчилэн ажлуудыг та гэрээсээ хийж гүйцэтгэж болно. Ингээд та бүхэндээ гэрээсээ ажиллах хүсэлтэй хүмүүст зориулагдсан вэбсайтуудыг хүргэж байна. Дараах сайтуудыг freelancer-н олон туршлагатай хүмүүсийн зөвлөмжүүдээс гаргасан тул танд маш их хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. 

1. FIVERR  

Fiverr нь илүү чөлөөт зах зээлийг бий болгосон сайт юм. Хүмүүс дэлгүүрээ нээгээд үйлчилгээ үзүүлдэг зах зээл гэж ойлгож болно. Жишээ нь та график дизайнер гэж бодъё. Та Fiverr дээр өөрийн үйлчилгээг нээж өөрийн чадварыг бусдад худалдаж зарж болно.  Энэ нь мэдээж таныг сорих сорилт байх болно.

2. UPWORK

Энэ нь Elance болон oDesk нарын нэгдлээс бий болсон. Freelancer болон ажил олгогчдыг уулзуулж өгдөг. Маш олон ажил олгогчид өөрсдийн төслүүдийг оруулж шалгаруулалт зарлах ба freelancer-ууд өөрсдөд тохирох гэж үзсэн төсөл, ажлуудыг хийж гүйцэтгэх хүсэлтээ өгснөөр ажил олгогч аль freelancer-р хийлгэхээ сонгоно. 

3. TOPTAL

Toptal нь онцлог бол маш хатуу шалгуур, механизмыг бий болгож тухайн шаардлагыг хангасан freelancer-уудыг өөрийн платформдоо нэгтгэдэг. Ингэснээр ажил олгогчид зөвхөн хамгийн шилдэг freelancer-уудаас ажлаа гүйцэтгүүлнэ гэсэн үг юм. Мэдээж үүнийгээ дагаад ажлын үнэлгээ өндөр байх ба freelancer-ууд өндөр цагийн хөлс авах юм. Чанар дагаж үнэ гэж.

4. CODEMENTOR

Программ бичих нь тийм ч хялбар ажил биш юм. Анхлан суралцагчдаас эхлээд туршлагатай хөгжүүлэгчид хүртэл асуудал тулгардаг. Тэгвэл Codementor нь хэрхэн програмчлах, хөгжүүлэх талаар чиглүүлэг авах, удирдамж авах хүсэлтэй хүмүүст зориулсан mentor freelancer-уудын цугларал юм. Хэрвээ та өөрийгөө ямар нэгэн чиглэлд mentor хийх хэмжээнд гэж үнэлж байгаа бол үзээд алдахад илүүдэхгүй. 

5. ARC 

Arc нь компаниудад алсаас ажиллах чадвартай шилдэг хөгжүүлэгчдийг ажилд авахад зориулагдсан. Энэ нь компанийн өндөр зардлыг хэмнэж, дээд зэргийн чанартай ажлыг хангаж өгдөг. Хэрэв та үйлчлүүлэгчийн шаардлагыг хангахуйц зөв програмчлалын ур чадвартай гэж бодож байгаа бол өөрийгөө сориод үзээрэй. Гэрээсээ Монголоос гаднын компанид ажиллах боломжтой юм шүү.

6. CONSTANT CONTENT 

Та зөвхөн программын код бичихгүй байж болно. Та англи хэлний бичгийн өндөр чадвартай бол яагаад техникийн бичиг баримт бичиж болохгүй гэж. Олон стартаппууд эсвэл томоохон технологийн аварга компаниудад цар хүрээгээ тэлэх, ажлаа эхлүүлэхэд эхэлж хийгдэх ажил бол техникийн бичиг баримт түүнтэй холбоотой зүйлс байдаг. Энэ хэрэгцээ шаардлагаа хангахын тулд тэд freelancer-уудад хандах явдал элбэг. Энэ сайт нь тэдгээрийг учруулж өгөх болно.

7. DESIGNCROWD 

График дизайны ажил бол freelancer-уудаар хийлгэдэг хамгийн түгээмэл ажлуудын нэг байдаг. Энэ platform дээр энэ чиглэлийн маш олон захиалгат ажлууд орж ирдэг. Монгол залууст энэ бол авч хийхэд маш боломжтой ойрхон ажлууд гэж бодож байна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг үг байдаг. Оролдоод үз нэмэлт орлого, нэмэлт боломж, мэдлэг туршлага бага ч гэсэн олж авна. Танд алдах зүйл байхгүй.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share