Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Simon Sinek-н стартапуудад өгдөг зөвлөгөөнүүдээс

  1. Хэрэглэгч бүтээгдэхүүн биш бизнесийн үнэ цэнийг тань худалдаж авдаг. 

Компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ, түүнийг сайжруулах тал дээр бүхий л анхаарлаа хандуулж ажилладаг. Яг үнэндээ танай компанийн хүсэл, зорилго, тэмүүлэл, ирээдүйд ямар зүйл бүтээж, үнэ цэнэ үүсгэж чадах нь хүмүүсийг худалдан авалт хийхэд гол нөлөө үзүүлдэг. 

  1. Агуу компаниуд чадварлаг хүмүүсийг ажилд авч, тэдэнд урам зориг өгдөггүй, харин тэд урам зоригтой хүмүүсийг ажилд авч, чадавхжуулж урамшуулдаг.

Компанид хамгийн тохиромжтой ажилтан бол маш сайн хандлагатай, өргөн мэдлэг, ур чадвартай хүн юм. Гэвч бодит байдал дээр та эдгээр зүйлс хосолсон хүмүүсийг тэр бүр олж чадахгүй бөгөөд ур чадвар, хандлагын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.  Эндээс л ихэнх компаниуд буруу сонголт хийдэг. Тэд ур чадварыг сонгодог. Агуу удирдагч хүн ур чадвар бол зааж, сургаж чадах зүйл харин хандлагыг өөрчлөхөд түүнээс ч хэцүү гэдгийг ойлгосон байдаг. 

  1. Өөрсдийн дотроо хүсдэг шигээ удирдагч хүн бай!

Маш ойлгомжтой. Бизнес эрхлэгчийн хувьд танай хамт олон танаас заавар зөвлөгөө авдаг. Та үлгэр жишээ үзүүлж, өөрийн дотроо хүсэж явдаг удирдагч байгаа эсэхээ шалгаарай.

  1. Та бусадтай өрсөлдөж эхлэхэд хэн ч танд туслахыг хүсэхгүй. Харин та өөртэйгөө өрсөлдөхөд бүгд чамд тусалж эхэлнэ

Амазоны Жефф Безос: “Хэрэв бид үйлчлүүлэгчдээ анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ өрсөлдөгчдийнхөө анхаарлыг өөрсдөдөө төвлөрүүлж чадвал бүх зүйл сайн байна гэсэн үг” гэж хэлж байсан.

Өөрөөр хэлбэл, хэрэв та зорилгодоо илүү анхаарлаа хандуулж, “яагаад”-даа төвлөрч байгаа бол та шинийг санаачлагч гэсэн үг. Хэрэв та үнэхээр шинийг санаачилж байгаа бол өрсөлдөгчийнхөө юу хийх талаар санаа зовох хэрэггүй.

  1. Танд байгаа зүйл хэрэгтэй байгаа хүн бүртэй бизнес бүү хий. Таны итгэдэг зүйлд мөн адил итгэж чаддаг хүмүүстэй бизнес хий. 

Өөрөөр хэлбэл та бүх хүнд таалагдах гэж оролдвол хэнд ч таалагдахгүй. Агуу компаниуд өөрсдийн хамгийн тохиромжтой худалдан авагч нь хэн болохыг мэддэг бөгөөд тэдэнтэй хамтрахад бүхий л анхаарлаа төвлөрүүлдэг.

Airbnb-ийг үүсгэн байгуулагч Брайан Чески “Бидэнд дуртай олон сая үйлчлүүлэгчтэй байснаас бидэнд ХАЙРТАЙ 1000 үйлчлүүлэгчтэй байсан нь дээр.”

Хэрэв таны санал болгож буй зүйлийг  дурлаж авах хүмүүсийг олж чадвал тэд танай брэндийн жинхэнэ хамгаалагч байх болно. Ингээд харвал Uber, Airbnb зэрэг компаниуд анхны өсөлтийнхөө 50 гаруй хувийг зөвхөн үнэнч хэрэглэгч бусдад санал болгох аргаар авсан нь гайхах зүйл биш юм.

  1. Хэрэв та мөрөөдөл, зорилгоо бусдад тодорхой илэрхийлж чадаж байвал шууд эхэл!

Үйлчлүүлэгчид таны эрхэм зорилго, алсын хараа ирээдүйд бүтээх үнэ цэний тань төлөө таныг зайлшгүй хайрлах болно. Гэхдээ хамгийн чухал нь та тэдэнд үүнийгээ ойлгуулж, харилцаж чаддаг байх хэрэгтэй. 

Таны үнэт зүйлс, эрхэм зорилго, мөрөөдөл хэчнээн сайхан, эрхэмсэг байсан ч, эдгээрийг бусдад, хэрэглэгчдэдээ ойлгуулж чадахгүй бол тэд танд ямар ч мөнгө төлөхгүй. 

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading