Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Украйны 285,000 мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүдийн ихэнх нь дайн өрнөж  буй эх орондоо ажиллаж, дэлхий  даяарх програм хангамж болон IT-ийн үйлчилгээг үзүүлсээр байна.

Орос болон Украйн улсын хооронд  өрнөж буй дайн  долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа энэхүү  амаргүй нөхцөл байдалд  олон зуун мянган Украйны мэдээллийн технологийн  мэргэжилтнүүд тус улсад үргэлжлүүлэн ажиллаж, дэлхий даяарх програм хангамж болон мэдээлэл технологийн үйлчилгээг үзүүлсээр байна. Эдгээр мэргэжилтнүүдийн ихэнх нь Украйны аюулгүй бүс гэж нэрлэгдэж байгаа хотуудад ажиллаж бөгөөд аюулгүй бүсэд интернет холболт болон банкны үйлчилгээ тогтвортой байгаа нь үргэлжлүүлэн ажиллах боломжыг олгож байгаа юм.  Мөн зарим  IT мэргэжилтнүүдийн хувьд аюултай байршилд ч ажилласаар байна. 

Украйн бол мэдээллийн технологийн аутсорсингийн хүчирхэг төв. Жилд 6.8 тэрбум ам.доллар мэдээллийн технологийн үйлчилгээг экспортолдог нь тус улсын ДНБ-ний 4 орчим хувийг бүрдүүлдэг гэж “IT Ukraine Association” мэдээлжээ.

IT Ukraine байгууллагаас явуулсан судалгаагаар Украйн улсын IT мэргэжилтнүүдийн 70 гаруй хувь нь Украйны аюулгүй бүс нутагт ажиллаж, 16 хувь нь дайны улмаас дүрвэж гадаадад ажиллаж буй эмэгтэйчүүд эзлэж байгаа бөгөөд Украйны 18-60 насны эрэгтэйчүүдийг цэрэгт татагдаж магадгүй гэсэн үндэслэлээр тус улсаас гарахыг хориглосонтой холбоотой юм. 

Мөн Украйны мэдээллийн технологийн зарим ажилтнууд өдөрт хэд хэдэн агаарын довтолгоон өртөж болзошгүй хотуудад ажиллаж байгаа тул тэсрэх бөмбөгнөөс хорогдох байранд ажиллаж байна.

Судалгаанаас харахад мэдээллийн технологийн компаниудын 77 хувь нь харилцагч болон гэрээгээ хадгалж үлдсэн гэж үзжээ. 

Гэсэн ч эцсийн дүндээ дайны тодорхойгүй байдлаас болж Украйны мэдээллийн технологийн зарим фирмүүд бизнесээ алдаж байгаа нь үнэн юм.  Украйны технологийн мэргэжилтнүүдэд зориулсан платформ болох DOU.UA сайтын мэдээлснээр дайн эхэлснээс хойш олон төрөл, түвшний ажлын байрны тоо 40-80 хувиар буурчээ.

Эх сурвалж: www.businessinsider.com 

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

2022 оны Монголын Стартап Экосистемийн шилдгүүд тодорлоо

START venture builder байгууллагын зүгээс жил бүр энтрепренершип хөгжлийн хүрээнд “Монголын Стартап экосистемийн зураглал”-г гаргаж танилцуулдаг. Энэхүү зураглалын…
socratus
Read More

Гадаадын улс оронд үйл ажиллагаа эрхлэх гарааны бизнест 100 мянган долларын хөрөнгө оруулах хөтөлбөрийг эхлүүллээ | Cократус стартап студио

Сократус стартап студио гадаадад оршин суугаа монгол улсын иргэний болон хамтран эхлүүлсэн гарааны компанид хөрөнгө оруулах хөтөлбөрийг эхлүүлж…
Total
0
Share