Google Chrome дээр шинээр нэмэгдсэн дараах 2 тохиргоог хийвэл таны компьютерын хурд ихэсч, батерей зарцуулалт багасах болно.
Хэрэв та надтай адилхан 40 tab зэрэг нээж ажилладаг бол энэ Update танд маш их таалагдах байх.
Уг шинэчлэгдсэн хувилбар Chrome v108 энэ 12 сардаа багтан нэвтрэх бөгөөд Windows, MacOS, ChromeOS гэх мэт аль ч үйлдлийн систем дээр ажиллана.
Energy Saver mode | Батерей хэмнэлтийн горим

Energy saver mode on Google Chrome.
Хэрвээ та зөөврийн компьютер хэрэглэдэг бол таны батерей 20%-д хүрвэл Chrome эрчим хүч хэмнэх горимд шилжин ажиллаж эхлэх бөгөөд батерейн ажиллах хугацааг уртасгана. Энэ нь хөдөлгөөнт дүрс, видео гэх мэт ээдрээтэй визуал дүрслэл бүхий вэб сайтын арын ачааллаж байгаа визуал эффектийг хязгаарлах замаар ажиллах болно.
Та Chrome-оо шинэчилсэний дараа баруун дээд буланд “Навч”- ны дүрс дээр даран идэвхжүүлж болно.
Memory Saver mode | Санах ой хэмнэх горим
Google-н бас нэг нэвтрүүлсэн горим бол “Санах ой хэмнэх” горим юм.

Memory saver mode on Google Chrome. Google
Энэ нь олон цонх зэрэг нээж ажиллуулдаг хүмүүст их тохиромжтой. Санах ой хэмнэх горим ажиллуулсан үед таны нээсэн цонхуудыг эрэмбэлэн ашиглаагүй байгаа цонхнуудын санах ойг чөлөөлж, хэрэгтэй үед дахин ачааллаж хэвийн ажиллуулж болно.
Google-ын мэдэгдснээр уг горимыг ажиллуулах үед та хэвийн үеэс 30% бага санах ой ашиглана гэсэн үг юм.
Санах ой хэмнэх горимыг ажиллуулахын тулд та Chrome баруун дээд талд Memory Save товчин дээр дарна.
Хэрхэн өөрийн Chrome Browser-аа шинэчлэх вэ?
Google хамгийн сүүлд хийж буй шинэчлэл буюу Chrome 108 дээр нэмэгдэж буй уг хоёр горим ойрын өдрүүдэд орох бөгөөд одоогоор яг тодорхой өдөр товлоогүй байгаа юм. Ямартай ч та Chrome шинэчлэхэд бэлэн байж дараах алхмуудыг даган Browser оо шинэчлээрэй. 🙂
- Chrome оо нээнэ
- Баруун дээд буланд байрлах 3 цэгтэй ⋮ icon дээр дарна.
- Help цэснээс > About Google Chrome сонгоно.
- Update Google Chrome дарна. Хэрвээ энэ сонголт танд харагдахгүй байвал та аль хэдийн сүүлийн хувилбарыг хэрэглэж байна гэсэн үг.
- Update хийгдсэний дараа Chrome-оо дахин ачааллана.( Relaunch )
Settings дотор шинээр Performance sidebar menu хэсэг нэмэгдэж шинэ 2 Mode-ыг On болгож идэвхжүүлнэ.
Ингээд л боллоо! 🙂