Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Хайбрид хувцсаар өөрийгөө илэрхийл | HybOrg

Хайбрид

Хайбрид хувцас гэх ойлголт дэлхийн загварын салбарт хараахан байхгүй бөгөөд үүнийг хамгийн анх Монгол брэнд Augmented Reality болон Blockchain технологийн тусламжтай дэлхийд гаргахаар ажиллаж байна. Тэр дундаа зүгээр л загварлаг хувцас биш өнөөгийн хувцасны салбарын хамгийн том асуудал болох хог хаягдал, хэт хэрэглээний асуудлыг технологийн тусламжтай шийдэж буй нь хамгийн гол давуу тал юм.

Хайбрид хувцас гэж юу вэ?

Хайбрид хувцас нь хуучин хувцаснаас дахин загварчилж бүтээсэн биет хувцас болон зөвхөн виртуал орчинд өмсөх боломжтой хувцасны зохицол. Виртуал хувцсыг 3D хэлбэрээр бүтээдэг тусгай платформууд дээр хийдэг бөгөөд Augmented Reality (AR) технологийн тусламжтай хүн бие дээрээ өмсөх боломжтой. Яг л Инстаграм филтер шиг. Энэ нь биет хувцас бүтээхээс тэс өөр бөгөөд ямар ч бодит даавуу, материал ашиглах шаардлагагүй, биетээр оршдоггүй тул хог хаягдалгүй загварын шийдэл болж байна. HybOrg энэхүү виртуал хувцасны технологийг бодит хувцастай хослуулан, биет загварыг дижитал орчинд баяжуулан, маш олон янзаар загварчлах боломжийг олгодог.

Санаа: Анх энгийн л хувцасны брэнд бүтээхээр бодож эхэлсэн боловч өнөөгийн хувцасны салбар, тэр дундаа байгальд нөлөөлөх хор уршгийн талаар мэдээд тэс өөрөөр хийнэ, үгүй бол адилхан системээр явахгүй гэж шийдсэн. Түүнээс хойш асуудлыг хувцасны үйлдвэрлэл, хүний хэрэглээ, зах зээл, сэтгэл зүй, маркетинг гэх мэт олон талаас судалж ойлгосон. Ийнхүү 1 жил хагасын өмнө анх виртуал хувцасны талаар олж мэдэн хэт ухамсаргүй хэрэглээний асуудлыг шийдэж болох талаар ойлгож туршиж эхэлсэн. Маш энгийнээр ойлгох юм бол бид дижитал тоглоомын ертөнц дээр баатрынхаа хувцсыг сольдог шиг л бодит орчинд өөрийгөө виртуал хувцсаар хувцаслах боломжтой гэсэн үг. Ийнхүү виртуал хувцсаа бодит цаг хугацаанд өмсүүлэхийн тулд бид augmented reality (AR) технологи ашигладаг. Энэ нь бодит биет орчиныг 3D дүрс, визуал эффект зэргээр баяжуулан харагдуулдаг технологи юм.

Хувцасны байгальд нөлөөлөх сөрөг нөлөөний талаар дурдвал: Орчин үеийн сошиал хэрэглээ, хэрэгцээ шаардлагын нөлөөгөөр хувцас биднийг илэрхийдэг нийгмийн харилцааны гол хэрэгсэл болсон. Тэр чинээгээр хувцасны хэрэглээ, хог хаягдал огцом нэмэгдсэн. Бидний 9% нь зөвхөн сошиал медиадаа зураг бичлэг хийхэд зориулан шинэ хувцас авдаг бөгөөд дунджаар 1 хувцсаа 7 н удаа өмсөөд хаядаг. Энэ үсрэнгүй хэрэглээ нь нийгмийн хэрэгцээ шаардлагаас гадна хямдхан, чанаргүй, ихийг худалдаж аваад хурдан хэрэглээнээс гарах зориулалттай хийгдсэн хувцасны төрөл болох Fast fashion маш ихээр нөлөөлж байгаа. Ийнхүү өнөөдөр бэлэн хувцасны салбар дэлхийн нийт нүүрс хүчлийн хий ялгаруулалтын 10%-г дангаар эзэлж, жилд 148 сая тонн хаягдал бий болгодог хөнөөлт салбар болоод байна. Бидний өдөр тутамдаа өмсдөг энгийн даавуун пудволк л гэхэд нэг хүний 2 жил уух ус, их хэмжээний химийн бодис ашиглан бүтдэг. Хэрвээ энэ байгалийн сөрөг нөлөөг нүүрс хүчлийн хэмжээтэй харьцуулбал ойролцоогоор 14км машин унахтай тэнцүү сөрөг нөлөө үзүүлдэг байна.

Хувцасны салбар дахь технологийн нөлөө:  COVID-19ын нөлөөгөөр онлайнаар хувцас захиалгын салбар огцом өссөн бөгөөд тэр чинээгээр хувцасны хэрэглээ, байгаль үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсэн. Онлайнаар захиалсан хувцас таарахгүй буцаагдах тохиолдол маш өндөр байдаг учраас тухайн хүргэлтийн байгальд учруулах нөлөөг л тооцоход аймшигтай тоо гардаг. Харин AR технологийн тусламжтай хүмүүс онлайнаар авч байгаа хувцсаа өмсөж үзэн зохиж байгаа эсэхээ харах, AI технологийн тусламжтай биеийн харьцаандаа тааруулан захиалга хийх гэх мэт олон шийдлүүд бий болж байна. Ялангуяа ямар ч биет хувцас үйлдвэрлэж байгалийн болоод үйлдвэрлэлийн зардал гаргахгүйгээр, дэлхийн хаана ч байгаа хэрэглэгчдээ илүү хямд, хүртээлтэй дижитал бүтээгдэхүүнээр брэндээ хүргэх боломжийг дижитал хувцас, blockchain, NFT технологиуд олгож байна. Энэ дижитал хувцасны салбарт дэлхийн хамгийн том брэндүүд аль хэдийн нэгдэж үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа бөгөөд маш том боломж байгааг баталсаар байна.

Ялгарах онцлог: Сүүлийн жилд дэлхийд олон шинэ дижитал хувцасны брэнд, marketplaces гарч ирж байгаа. Бидний ялгарах онцлог анхнаасаа маш тодорхой байсан бөгөөд дижитал хувцсыг биет хувцастай хослуулан бодит хувцасны салбарын хог хаягдал, хэрэглээний асуудлыг шийдэх байсан. Тусдаа биш хосолсон hybrid шийдэл гарган түүгээрээ биет хувцсыг илүү олон сонирхолтой дижитал хэрэглээтэй болгон насжилтыг уртасгах, цаашлаад биет хувцасны үйлдвэрлэлийг бууруулахад бидний зорилго оршино. Тийм учраас шинэ материалаас биет хувцсаа хийх биш хуучин хувцсыг задалж, хог хаягдалд хоёрдогч амьдрал бэлэглэн илүү үнэ цэнтэй хувцас болгодог. Харин виртуал хувцасны тусламжтай хувь хүн өөрийгөө биет ертөнцөөр хязгаарлагдахгүй илэрхийлэх боломжийг бий болгож байна.

Ирээдүйд: Бид брэндээрээ дамжуулан hybrid хувцасны хэрэглээг таниулах, хүрээлэл үүсгэх зорилготой. Мөн энэхүү байгальд ээлтэй, цаг үетэйгээ хөл нийлүүлсэн технологийн шийдлийг бусад брэндүүдэд санал болгон уламжлалт загварын брэндүүдийг hybrid хэлбэрт шилжин, WEB3 ертөнцөд нэвтрэхэд тусалдаг.

HybOrg demo бүтээгдэхүүнээр дамжуулан гадаадын 10 гаруй орны хэрэглэгчдээс хүлээлгийн лист авч эхэлсэн. Мөн өмнөх 11 сард олон нийтэд зориулан гаргасан виртуал өмсгөлүүдийг 1 сарын дотор 1’800’000 хүн Snapchat дээр хэрэглэсэн. Бид цаашид гадаад болон дотоодын хувцасны брэндүүдтэй хамтран hybrid хувцасны цуглуулга гаргах, виртуал хувцасны marketplaces-тэй хамтрах, өөрсдийн платформ дээр виртуал өмсгөлүүдээ NFT хэлбэрээр борлуулах зэрэг төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Демо бүтээгдэхүүн болон hybrid хантаазтай танилцаарай

Бид хайбрид шийдлийг олон нийтэд танилцуулан, цаашид технологио туршин, хөгжүүлэх зорилгоор энэхүү бүтээгдэхүүнээ цөөн тоогоор гаргаж байна. Хайбрид хантааз нь 100% хуучин хувцаснаас дахин загварчилж хийгдсэн бөгөөд өөрт тохирох 100 ширхэг үнэгүй виртуал өмсгөлтэй. Хүртэх давуу талууд: Загвар бүр дахин давтагдашгүй цор ганц биет хантаазыг өмчлөх Анхны 100 үнэгүй виртуал хувцасны эзэн болж, сошиал орчинд хайбрид контент бүтээх Ямар ч хог хаягдалгүй өөрийгөө илэрхийлэх HybOrg-н олон улсын залуусын хүрээлэлд нэгдэж цаашид виртуал хувцсаа NFT хэлбэрээр өмчлөн, зарж борлуулах боломж бүрдэнэ.

Хайбрид хантаазыг худалдан авах эрх зөвхөн хүлээлгийн листэд орсон хүмүүст нээгдэх юм. HybOrg платформ дээр долоо хоногт зөвхөн аравхан ширхэг загвар биет хувцас худалдаанд гарах бөгөөд загвар бүр дахин давтагдашгүй, хязгаартай тоогоор худалдаалагдах тул та манай хүлээлгийн жагсаалтад нэгдээрэй.

https://www.hyborg.world/

HybOrg хүрээллийг нэг хэсэг болох: HybOrg брэнд Finberry crowdfunding платформтой хамтран төслөө олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд тэдний хэг хэсэг болж, бүтээгдэхүүнийг хамгийн эхэнд авах, хүрээлэлд нэгдэх, тусгай биртуал хувцас эзэмших, өмсөх эрхийг авах боломжтой. Та тэдний хуудас руу хандан илүү дэлгэнгүй мэдээлэлтэй танилцан дэмжиж тэдний backers-н нэг болоорой.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

2022 оны Монголын Стартап Экосистемийн шилдгүүд тодорлоо

START venture builder байгууллагын зүгээс жил бүр энтрепренершип хөгжлийн хүрээнд “Монголын Стартап экосистемийн зураглал”-г гаргаж танилцуулдаг. Энэхүү зураглалын…
Total
0
Share