Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Өр шир- Өсөлт хөгжилийн түүхүүд

                          

Өдөр тутамдаа өмсөх дуртай “Converse”, үндэстэн дамнасан корпорац “Starbucks”, олон сая үзэгчдийг байлдан дагуулсаар буй “Marvel studio” гээд бидний мэдэх эдгээр бизнесүүд бүгд  Bankrupt буюу дампууралд өртөж, эргэн хөл дээрээ бат гэгч нь оршин тогтнож чадсан үлгэр мэт түүхтэй. 

Энэ удаагийн нийтлэлдээ 3 том компани болон тэдгээрийн хэрхэн бэрхшээлийг даван туулж үйл ажиллагаагаа үргэлжлүүлж одоогийн амжилтад хүрсэн талаар товчхон  хүргэж байна. 

1. “Apple”

apple logo
Photo by Armand Valendez on Pexels.com

Өнөөгийн нийгмийг Apple-гүйгээр төсөөлөхөд хэцүүхэн гэж хэлэхэд буруудахгүй л болов уу. Iphone, Ipad, Mac computer зэрэг олон чанартай бүтээгдэхүүнээрээ дэлхийн технологийн салбарт асар том байр суурь эзэлсэн тус компани үргэлж ийм дардан замыг туулаагүй нь лавтай. 

1976 онд Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар компанийг үүсгэн байгуулснаар түүх эхэлнэ. Эхэндээ хувийн компьютерын зах зээлд анхдагч нь байж салбартаа олон шинэчлэлийг бий болгож байсан ч 1980 аад оны сүүлээр IBM болон Microsoft-той хүчтэй өрсөлдөөн эхлүүлсэн байжээ. 

Ширүүхэн өрсөлдөөний үед Apple-н гаргасан хэд хэдэн онцгүй бизнес санаа хэрэглэгчдийн таашаалд нийцээгүйн улмаас борлуулалт нь төдийлөн амжилт ололгүй бүтэлгүйтсэн байдаг. 

Ингээд тэд илүү дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн бий болгоход төвлөрч, программ хангамжаа бусад компаниудад олгохоос татгалзсан нь хувийн компьютерын зах зээлд өрсөлдөх чадварыг нь хязгаарласан байв.

Компаний санхүүгийн байдлыг шинэчлэхийн тулд олон мянган ажилтнаа халж, хэд хэдэн байгууламжийг хаан, 1997 онд CEO-гийн ажилдаа эргэн ирэхдээ Mac OS X, iMac, iPod зэрэг үйлдлийн системийг бий болгосон нь компаний санхүүд сайнаар нөлөөлж чадаагүй тул өөр технологийн компанитай хамтрах эсвэл бүр мөсөн дампуурах гэсэн хоёр сонголтод хүрчээ.

Apple-н хувьцаа огцом буурч, удирдах зөвлөлөөс дэмжлэг хүссэнээр, бүтээгдэхүүний нэр төрөл, бизнесийн стратегийг тэр даруй шинэчлэхэд чиглэсэн iMac болон бусад өргөн хэрэглээний бүтээлүүдээ танилцуулах туслалцаа авч технологийн салбарын гол эх үүсвэр болсон интернэтийг хүлээн авчээ.

Тэрээр iTunes болон App Store гэх мэт шинэ программуудыг хөгжүүлэхэд чиглэж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ ашиглахад хялбар болгон шинэчилснээр, Apple-ийн жинхэнэ хүч чадал бол шинэлэг программ хангамжийн бүтээгдэхүүн бий болгоход оршдог гэдгийг ухааруулжээ.

Жобсын хүчин чармайлт үр дүнгээ өгч, эцсийн дүндээ “iphone” утсыг худалдаанд гаргаснаар 2000 оны эхэн үед байгууллагын санхүүгийн байдал аажим аажмаар сайжирч эхлэв. Өнөөгийн байдлаар Apple дэлхийн хамгийн том, хамгийн амжилттай компаниудын нэг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 2 их наяд гаруй ам.долларт хүрч инноваци, шилдэг бүтээлүүдээрээ танигдсаар байна. 

2. Marvel Studio 

classic comic book
Photo by Erik Mclean on Pexels.com

Гайхалтай комик номын түүх бүхэн харанхуй цаг мөчийг туулсан байдаг. Marvel-ийн хувьд хамгийн харанхуй цаг үе нь 1996 оны өвөл.

60, 70, 80-аад онуудад “Fantastic Four”, “The Amazing Spider-Man” зэрэг комик кинонуудын гайхамшигт урлаг, түүх өгүүллүүдийн ачаар нэр хүндээрээ өсөж байсан Марвелийн санхүүгийн амжилт 90-ээд оны эхэн үед оргилдоо шүргэсэн гэж болно. Гэвч дараа нь хэд хэдэн санхүүгийн хөөс хагарч, эргэлзээтэй бизнесийн хэлцлүүдээс үүдэн Marvel-ийн хувьцаа $35.75 байснаас $2.375 болж буурсан байдаг. Энэ хэсэг хугацаанд хөрөнгө оруулагчдын хооронд ихээхэн тэмцэл өрнөж, компанийн ирээдүй тодорхойгүй мэт санагдаж байжээ. 

Гэсэн хэдий ч Марвел 1996 оны сүүлээс хойш олон сарын турш компанийг сүйрүүлэх шахсан бүх корпорацын явуулгатай тэмцэж, арваад жилийн дараа нуранги дороос гарч ирэн кино үйлдвэрлэлийн гайхамшигт компани болж чадсан. Марвелын сүүлийн 10 жилийн түүхэн амжилтад “The Avengers” л гэхэд хэдэн тэрбумаар нь долларын ашиг олж одоогоор бүх цаг үеийн хамгийн их ашиг олсон киноны жагсаалтын дээгүүр бичигдэж байна. “Iron man 3” нь нэг тэрбум гаруй долларын ашиг олсон хоёр дахь Марвелийн кино болсон байдаг. Зарим хүмүүсийн мөрийтэй тоглоом гэж үздэг сансрын дуурь болох “Guardians of the Galaxy” хүртэл 750 сая гаруй долларын ашиг олжээ.

 3. Converse 

pair of red and white low top sneakers
Photo by Mstudio on Pexels.com

Моод эргэж, хуучин загвар бүхэн буцаад шинэхэн болдгийн хамгийн гоё жишээ бол “Converse”-ийн уналт өсөлтийн үе биз ээ. 

Тус компани нь 1908 онд Converse Rubber нэртэйгээр үүсгэн байгуулагдсан боловч 9 жилийн дараа All Stars пүүзээ худалдаанд гаргаснаар асар их амжилтад хүрсэн байдаг. Сагсан бөмбөгийн шилдэг тоглогч Чарльз, бидний сайн мэдэх “chuck” загварын нүүр царай болсноор Converse хамгийн их ашигтай анхны сагсан бөмбөгийн гутал болсон түүхтэй. Пүүзний брэндийн уналтын үе, олон хүчтэй өрсөлдөгчид зэрэг шалтгаануудын улмаас нэг л мэдэхэд дампууралд өртсөн Converse компанийг 2001 онд хувийн хөрөнгө оруулалтын фирм Perseus худалдаж авснаар менежментийн багаа сольж, АНУ болон Мексик дэх үйлдвэрүүдээ хаан, жижиглэн худалдаачидтай харилцаа холбоо тогтоож сая нэг тогтвортой байдалдаа эргэн шилжжээ. Хачирхалтай нь гэвэл Nike компани 305 сая доллароор Converse-г худалдан авч үнэ цэнтэй “Chuck Taylor” загварыг онцлон, бүтээгдэхүүн өргөжин тэлснээр 2017 он гэхэд л 2 тэрбум гаруй долларын ашиг олсон байна.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share