Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Дэлхийн хамгийн алдартай 5 эмэгтэй энтрепренер

Oprah Winfrey

Є2.49 тэрбумын хөрөнгөтэй Oprah Winfrey бол манай гарагийн хамгийн баян, амжилттай эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэг юм. 

Тэрээр 1950-аад онд Миссисипи, Теннесси мужид амьдралын хүнд хэцүү нөхцөлд өсжээ. Санхүүгийн бэрхшээл, гэр бүлийн ээдрээтэй бүтэц, бэлгийн хүчирхийлэл, нялх хүүхдээ алдах гэх хэцүү бүхнийг тэрээр туулсан нэгэн. 

Опра 19 настайдаа ахлах сургуулийнхаа радио станцад ажиллаж, орон нутгийн мэдээллийн станцад хөтлөгч болж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллах гараагаа эхлүүлж байж. Тэрээр карьераа өглөөний шоу хөтлөгч болгож, алдарт Oprah Winfrey шоуг 1986 онд эхлүүлж байсан. 

Нэвтрүүлэг амжилтад хүрэхийн хирээр өөрийн нэр хүндээрээ дамжуулан “Harpo Productions” продакшны компанийг байгуулсан ба дараа нь тус продакшн “ABC” сувгаас түүний ток шоуны продюсерыг хариуцах ажлын авч, тэр цагаас хойш өнөө үед бидний мэдэх ток шоу болж дэлхийн хэмжээнд танигдсан билээ. 

Тэрээр “Harpo Productions”ны гүйцэтгэх захирлаар ажилладаг ба энэхүү продакшн нь олон ангит кино болон нэвтрүүлгүүдийг бүтээдэг байна. Нэмж дурдахад Опра ном, радио нэвтрүүлэг, жүжиг, дуу хоолой зэрэг бүтээлүүд гаргаж, өөрийн баялгаа буяны үйлсэд зарцуулдаг нэгэн билээ. 

Coco Chanel 

Загвар, үнэртний талаар юу ч мэдэхгүй байсан ч алдартай тансаг загварын Coco Chanel брэндийг хүн бүр мэднэ. Энэхүү брэнд нь үүнийг үүсгэн байгуулсан Францын загвар зохион бүтээгч Коко Шанелийн нэрээр нэрлэгдсэн. 

Опра шиг Шанелийн амьдралын эхлэл тийм ч сайн байгаагүй гэдэг. Ээжийг нь нас барсны дараа аав нь түүнийг 12 настайд нь асрамжийн газар явуулсан. Энэхүү явдал нь түүний амжилтын түлхүүр болсон буюу тэнд  Шанел оёж сурсан гэдэг. 

Шанель анхны загварын дэлгүүрээ нээгээд л загварын салбарт хувьсгал хийсэн. Тэрээр бүхий л асуудал, хил хязгаар бүрийг давж илүү олон нэрийн дэлгүүр нээж, сүрчиг зохион бүтээж, дараагийн хэдэн арван жил үргэлжлэх эзэнт гүрэн, хүчирхэг брэндийг бий болгож чадсан нэгэн. 

Robyn Rihanna Fenty

Рианна 1.63 тэрбум еврогийн хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучин, уран бүтээлч.  Магадгүй та түүнийг алдартай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн жагсаалтад байгааг хараад гайхаж байгаа байх. Олон хүмүүс түүний хөгжим эсвэл жүжигчний карьерыг л мэддэг. Рианна Холливудын амжилтаа давуулан биелүүлж гоо сайхан, нүүр будалтын компани болох Fenty Beauty-ээр баялгийнхаа ихэнх хувийг олсон.

2017 онд Рианна Fenty Beauty-ийг гаргаснаар түүний аль хэдийн амжилттай болсон карьер эрс өөрчлөгдсөн бөгөөд тэрээр дэлхийн хамгийн амжилттай гоо сайхны брэндүүдийн нэг болох Fenty Beauty компанийнхаа 50 хувийг эзэмшиж гүйцэтгэх захирлаар ажилласаар байгаа аж.

Сайн уран бүтээлчээс гадна бизнесийн ухаалаг шийдвэр гаргах, сайн хамт олныг сонгох чадварууд нь түүнийг дэлхийн хамгийн амжилттай, алдартай эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэг болгодог аж. 

Zhou Qunfei

Zhou Qunfei нь 1970 онд Хятадын Шяньшян хотод ядуу буурай гэр бүлд төрсөн ба аав нь түүнийг төрөхөөс өмнө ажлын хүнд гэмтэл авч ээж нь түүнийг дөнгөж таван настай байхад нас баржээ. Өсвөр насандаа тэрээр боловсролоо дээшлүүлэхийн тулд нягтлан бодох бүртгэл, компьютерын чиглэлээр их сургуульд суралцахын хажуугаар гэр бүлээ тэжээхийн тулд давхар ажил хийдэг байсан аж. 

1990-ээд онд Жоу хуримтлуулсан мөнгөөрөө анхны компаниа байгуулж эхэндээ тэр гэр бүлийнхээ хамт цагны линзний бизнесийг хийдэг байж. Үүний дараа тэрээр гар утасны зах зээлд орсон ба Lens Technology-г байгуулж өнөө цагт дэлхийн хамгийн алдартай гар утас үйлдвэрлэгчдийн ихэнх нь  (Apple, Samsung, Huawei) мэдрэгчтэй дэлгэцээ энэхүү компаниас авдаг байна.

Kiran Mazumdar-Shaw

Орчин үеийн хамгийн алдартай эмэгтэй бизнес эрхлэгч бол Киран Мазумдар-Шоу юм. Тэрээр Энэтхэгийн био фармацевтикийн “Биокон” компанийг үүсгэн байгуулагч, тэргүүлэгч. 

1950-иад онд шар айргийн мастер гэр бүлд төрсөн бөгөөд биологи, амьтан судлалын чиглэлээр боловсрол эзэмшсэн нэгэн. Тэрээр аавынхаа хүслээр Австралид шар айраг исгэх чиглэлээр суралцаж, Энэтхэгт буцаж ирээд гэр бүлийн бизнесээ үргэлжлүүлжээ.

Ирландын Biocon Biochemicals компанийг үүсгэн байгуулагч Лесли Аучинклосстой уулзсан нь түүний карьерын үндсэн хэсгийг бүрдүүлсэн бөгөөд тэд хамтдаа биотехнологийн аварга Biocon India компанийг байгуулжээ.

Мазумдар-Шоу бол дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст туслахын тулд биотехнологийг хөгжүүлдэг бөгөөд өнөөгийн хамгийн амжилттай, алдартай эмэгтэй бизнес эрхлэгчдийн нэг юм. Түүний хөрөнгө 3.07 тэрбум евро гэж үнэлэгддэг байна. 

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Mongolia
Read More

Монголын стартапын таатай орчин топ 100 улсын тоонд багтаж 88 дугаар байранд бичигдэж байна.

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар 2020 оноос эхлэн дэлхийн гарааны бизнесийн экосистемийн атлас, судалгааны төв болох Израиль…
Total
0
Share