“Shiftrobotics” гэх стартап нь гүйлтийн хурдыг алхаж байхдаа гаргах боломжийг олгох роботик төхөөрөмжийг бүтээжээ. Энэхүү бүтээлийг Moonwalker гэх нэрлэх ба 5 жилийн хугацаанд хөгжүүлж байгаа аж.
Хамгийн сүүлийн хувилбар нь тэдний 9 дах удаагийн бүтээл бөгөөд энэхүү бүтээлээрээ тэд Kickstarter дээр амжилттай мөнгө босгож захиалгуудаа авсан байна. Эхний удаад зөвхөн 300 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах ба эдгээр нь захиалсан эздэдээ энэ оны 3 сараас хүргэгдэх аж.
Санааг үндэслэгч, компанийн үүсгэн байгуулагч нь Xunjie Zhang гэх залуу нь скүүтерээр ажилдаа явж байхдаа машинд мөргүүлэнгээ алдаж яагаад үүнээс сайн, аюулгүй төхөөрөмж байж болохгүй гэж санаагаа олж байсан гэнэ. Үүнээс хойш өөрийн багийг бүрдүүлж одоогийн бүтээлээ олон жил туршиж сайжруулж, энэ онд зах зээлд гаргахад бэлэн болсон байна.
Үндсэн үнэ $1399


