Ногоон технологи

Хамгийн хямд бөгөөд эх дэлхийдээ ээлтэй энерги гаргах замыг бид эрчимтэй туршиж, нүүрснээс ч хямд өртгөөр нар, салхинаас энерги гаргах технологийг хэрэгжүүлсээр байгаа билээ. Энэ байдлаар эрчимтэй хөгжүүлж чадвал 2050 он гэхэд Дэлхийн эдийн засагт 12 их наяд ам.долларын хэмнэлт гаргана гэж судлаачид үзэж байгаа юм.
Өндөр түвшний хурдтай холболтын технологи

2030 он гэхэд интернэт ертөнцөд 30 тэрбум төхөөрөмж холбогдоно гэж үзэж байна. Энэ бүх зүйлийн хоорондын хурдыг зохицуулах технологиудыг (5G) томоохон компаниуд хөгжүүлж хөрөнгө оруулсаар байгаа бөгөөд нөгөө талдаа үүнээс гарах сөрөг үр дагаврууд буюу халдлага гэх мэт зүйлсийг ч тооцоолон ажиллаж байгаа аж.
Ген өөрчлөх технологи

Ген өөрчлөх “CRISPR-Cas9” технологи нь 2020 онд нобелийн шагнал хүртсэн. Сохрох, зүрхний шигдээс, эсийн өвчин гэх мэт төрөлхийн өвчнийг эмчлэхэд уг технологийг ашиглаж байгаа бөгөөд технологийг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулалт, судалгаа сайжруулалтууд хийгдэж байгаа аж.
Хиймэл оюун ухааны технологи

2022 оны эцэст OpenAI-ийн интерактив загвар “Chat GPT” ердөө тав хоногийн дотор сая гаруй хэрэглэгчдийг татаж, хиймэл оюун ухааны (AI) боломж, эрсдэлийн талаар шинэ мэтгэлцээн өрнүүлсэн. 2023 онд хиймэл оюун ухаанд зарцуулагдах зардал 500 тэрбум доллароос давна гэж таамаглаж байгаа байгаа бөгөөд энэхүү технологи бүх салбартай уялдан ажиллах тул бүгд үүнд анхаарлаа хандуулсаар байна.
Эх сурвалж: World Economic Forum