Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Улс орнуудын бизнес уулзалтын онцлогуудаас

Улс орнуудын бизнес хийх арга барил, бусадтай хамтран ажиллах соёл нь өөр өөр байдаг билээ. Олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлж, өөр улс орны хүмүүстэй бизнес харилцаа үүсгэж байгаа бол та ерөнхий бизнесийн ёс зүйг баримтлахын зэрэгцээ тухайн улс орны бичигдээгүй бизнесийн ёс зүйн талаар тодорхой хэмжээнд мэдэх нь үлүүдэхгүй биз ээ.  

Япон

man holding an umbrella
Photo by DSD on Pexels.com

Америкчууд чимээгүй нөхцөл үүсэхэд таагүй байдал гэж үзэж яриа өдөх хандлагатай байдаг бол Япончууд үүнийг маш энгийн гэж үздэг. Японы бизнесийн соёлд чимээгүй байх нь хүнд итгэх итгэлийн шинж тэмдэг юм. 

Японд бизнес хийж байгаа бол та нэрийн хуудсаа ахиухан аваарай. Нэрийн хуудас нь хүнийг танихад чухал ач холбогдолтой гэж тэд үздэг. Хэрэв тэд танд нэрийн хуудсаа өгвөл үргэлж хоёр гараараа авч, удаанаар унших үйлдлийг хийгээрэй.  

Хятад

tourists at forbidden temple
Photo by Sabel Blanco on Pexels.com

Хятад олон талаараа Японтой төстэй. Мөн адил Хятадад нэрийн хуудсыг хоёр гараараа хүлээн авч, товч уншина. Тэд уулзалтын үеэр хүний яриаг таслах, хэн нэгний урдуур орж ярихыг сайшаадаггүй.  

Та тэдэнтэй бизнес хийж байгаа бол бизнесийн тухай ярихыг хориглодог “бизнес оройн хоолонд” оролцоход бэлэн байх хэрэгтэй. Энэхүү оройн хоолонд та бизнес ярихаасаа илүүтэй багийн гишүүд, хувь хүнийхээ тухай ярьж итгэлээ ололцох нь илүү оновчтой байдаг байна. 

Сингапур

gardens by the bay singapore
Photo by Timo Volz on Pexels.com

Сингапурт очоод та эмэгтэйчүүд нь гар барьдаггүйг (handshake) харах болно. Тэд мэндчилэхдээ гараа цээжиндээ нааж толгой дохих үйлдэл хийнэ. Хариуд нь та яг адил толгойгоо бага зэрэг дохиход хангалттай. 

Сингапурчуудын бизнесийн соёлд яг цагтаа эхлэх уулзалтууд болон урт үргэлжлэх хэлэлцээрүүд багтдаг. Хэлэлцээр хийхдээ тэвчээртэй байгаарай, учир нь аливаа зүйлийг яаравчлуулах эсвэл хүчээр ойртуулах гэсэн оролдлого Сингапурчуудын бизнесийн ёс зүйд харшилж, муу үр дагавар авчирч болзошгүй.

Энэтхэг

mosque
Photo by Jeswin Thomas on Pexels.com

Энэтхэг бол бизнес эрхлэгчдийн хувьд өргөн боломжуудтай зах зээл билээ. Энэтхэгчүүдтэй уулзахдаа та цагаа баримтлахын зэрэгцээ уулзалтыг амжилттай болгохыг хүсвэл удаан хугацаа хэрэгтэй гэдгийг санаарай.

Мөн Энэтхэг бол олон шашны өлгий нутаг билээ. Энэ нь уулзалт төлөвлөхдөө зайлсхийх ёстой баярын өдрүүдээр дүүрэн байдаг гэсэн үг юм. Шашны томоохон баяраар ямар нэг зүйл төлөвлөх нь Энэтхэгийн бизнесийн ёс зүйд харшина гэдгийг санаарай.

Нээрээ тэд шууд түс тас хариугаа хэлдэг хүмүүс биш ээ. Тэд танд “үгүй” гэж хэлэхийн оронд энэ талаар бодож үзье, ахиад ярилцъя гэх үсгийг хэлэх болно. 

Бразил

mountain range and body of water
Photo by Florencia Potter on Pexels.com

Хэрвээ та Бразил бизнес эрхлэгчтэй уулзалт хийхээр болсон бол товлосон цагаасаа 48 цагийн өмнө уулзалтаа баталгаажуулахаа мартуузай. Тэд баталгаажуулах болон биет уулзалт хийх дуртай хүмүүс бөгөөд чухал гэж бодсон уулзалтаа заавал биетээр хийдэг соёлтой.

Түүнчлэн Бразилд хүний албан ёсны цол хэргэмийг овог нэрийнх нь хамт дуудаж хэрэглэдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Уулзалт болоход Бразил эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүстэй гар барьж харин хамтран ажилладаг эмэгтэй хүнийхээ хацар дээр нь үнсдэг соёлтой тул та үүнийг гайхах хэрэггүй.

Мексик

woman in makeup and costume to celebrate the day of the dead in mexico
Photo by Bruno Cervera on Pexels.com

Мексик хүн уулзалтаасаа 15, бүр 30 минут хоцорч байвал бүү гайхаарай. Энэ бол тэдний хувьд байдаг л зүйл. Бас нэгэн таны бэлэн байх ёстой зүйл бол тэд тантай маш ойрхон зогсож энгийн гар барилтыг (handshake) бодвол удаан барих болно. Үүнд мэдээж бас гайхах зүйлгүй бөгөөд тэдний соёл юм. 

Мексикчүүд хэлэлцээр болон уулзалтуудыг маш удаан хийдэг. Мөн тэдний уулзалтын соёл нь нарийн ширийн зүйлс ярьж эхлэхээс өмнө кофе, цай ууж хэдэн минут энгийн зүйлс ярихыг эрхэмлэдэг байна. Та үүнийг дагаж гол зүйлрүүгээ орохоосоо өмнө тэдэнд заавал уух зүйлс санал болгоорой. 

Франц

people walking in front of louvre museum
Photo by Alessandro Bonanni on Pexels.com

Францчууд албан ёсны байдлыг чухалчилдаг хүмүүс. Та Француудтай уулзалт товлосон бол зүйлшгүй ажил хэргийн костюмыг ямар ч өдөр байсан өмсөөрэй. Та өөрийгөө танилцуулж эхлэхдээ овог нэрээ хамтад нь хэлэх ба бусдыг ноён эсвэл хатагтай гэж дуудвал зохимжтой байдаг байна. 

Хэрвээ та багахан хэмжээний Франц хэлтэй бол ресторанд захиалга өгөх, бусадтай мэндчилэхдээ хэлээр нь ярьж мөн өөрийн нэрийн хуудсандаа Франц хэлээр тунг нь тааруулсан мэдээлэл оруулж өгвөл тэдэнд таалагддаг байна. 

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share