Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Илүү cайн программист болоход туслах 10 ном

Програмчлалын урлаг, код бичих чанар, ур чадвар тасралтгүй сайжирч өсөж байх учиртай. Хэрхэн сайн программист болох уу ? гэдэг асуулт кодер хүн бүрд байдаг байх. Мөн код бичиж сурах гэж буй хүмүүст ч үүсдэг асуултуудын нэг гэдэгт итгэлтэй байна.

Тэгвэл та хэр сайн кодер вэ? Хэрхэн сайн код бичиж чаддаг болох вэ? Үүнд туслах зорилгоор танд дараах 10 шилдэг номыг санал болгохдоо таатай байна.

  1. Code Complete by Steve McConnell: Энэ ном нь программ хангамжийн инженерчлэлийн ур чадварыг дараагийн түвшинд хүргэх түлхүүр бүтээл юм. Энэ номд кодын дизайн, хэвшил, чанарт анхаарсан арга, аргачлалыг багтаасан болно.
  2. Cracking the Coding Interview by Gayle Laakmann McDowell: Шинэ ажилд орохоор төлөвлөж байна уу? Та ярилцлага авах гэж байна уу эсвэл авах гэж байна уу? Тэгвэл энэ ном танд зориулагджээ. Өгөгдлийн бүтэц, алгоритм, динамик програмчлал, объект хандалтат програмчлал гэх мэт сэдвүүдийг хамарсан шилдэг технологийн компаниудын байнга асуудаг асуултуудын цуглуулга, туршлагуудыг тусгасан байдаг.
  1. Algorithms by Robert Sedgewick & Kevin Wayne: Алгоритм Алгоритм Алгоритм. “Алгоритм гэдэг нь тодорхой даалгаврыг гүйцэтгэдэг зааврын багц юм.” Дэвшилтэт алгоритмын талаарх мэдлэг нь таны кодыг илүү цэвэр, эмх цэгцтэй болгоход тусална, илүү төвөгтэй даалгавруудыг биелүүлэх боломжтой болох юм.
  2. The Self-Taught Programmer by Cory Althoff: Энэ бол кодчиллын ур чадварыг хөгжүүлэх өнөөгийн хамгийн шилдэг номуудын нэг юм. Энэ нь кодлох ур чадварын бүх талыг хамарсан ба Программист болон Систем шинжээч нарийн заавал унших ном гэж зөвлөх байна.
  3. Coders at Work by Peter Seibel: Энэхүү номд 15 шилдэг хөгжүүлэгчдийн түүхийг ярилцлага хэлбэрээр оруулсан байдаг. Бүх асуултууд нь тэдний өдөр тутмын амьдрал, программ хангамжийн инженер тулгамдаж буй асуудалд чиглэгдсэн. Бусдын туршлагаас суралцъя гэвэл энэхүү номыг унших нь зөв.
  4. Clean Code by Robert C. Martin: Та ихэвчлэн код бичдэг бол энэхүү номд код бичих туршлагуудыг тусгасан байдаг. Илүү Java програмчлал дээр тулгуурласан байдаг ба түүгээр дамжуулж объект хандалтат програмчлалыг ойлгох юм.
  1. The Pragmatic Programmer by David Thomas & Andrew Hunt: Программ бичиж эхэлж байгаа хүмүүс заавал унших ном гэж хэлэх байна. Онол болон практик код бичихийн ялгаа болон код бичихэд хэрэглэгдэх tool-үүдийг зөвлөсөн байдаг. Өөрийгөө бүрэн зэвсэглэж аваад л ажилдаа ханцуй шамдаад ороорой. 🙂
  2. The Clean Coder by Robert Martin: Программ хангамжийн инженерчлэлийн бүхий л талыг хамарсан, кодын талаар түүнийг хэрхэн сайжруулах, мөн хэлэлцүүлгүүд, цагийн менежмент хийх, тооцоо хийх, хамтран ажиллах гэх мэт бусад ур чадваруудыг эзэмших талаар тусгасан байдаг. Орчин үед дан ганц компьютер ширтээд код бичих нь хангалтгүй болчхоод байгааг мэдэж байгаа биз дээ манайхаан. Программистаас маш олон төрлийн ур чадварыг шаарддаг болчхоод байгаа.
  1. Rework by Jason Fried & David Heinemeier Hansson: NYTimes-н хамгийн их борлуулалттай номуудын нэгд зүй ёсоор багтдаг. Программист хүмүүст үргэлж бизнес санаа байдаг гэж үздэг ба энэхүү санаагаа хэрхэн ажил хэрэг болгох, бизнес болгох талаар зөвлөх болно. Танд үнэхээр BEST санаа байгаа бол энэ номыг уншаад үзээрэй.
  2. How to Build Habit-Forming Products by Nir Eyal: Дан ганц программын код бичдэг байх нь учир дутагдалтай. Программист байлаа ч дизайн болон UX-н мэдлэгтэй байх нь орчин үеийн программист хүнд байх ёстой зайлшгүй мэдлэг болоод байгаа. Ялангуяа та дизайнерууд болон UX-н мэргэжилтнүүдтэй хамт ажилладаг бол энэ ном танд нэмэр болох болно.
Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share