Телевизийн хөгжлийг авч үзвэл IPTV үйлчилгээ нэвтэрснээр нэлээд өндөр түвшинд авчирсан. За мэдээж DTH буюу Satellite үйлчилгээнүүдийг мөн дурдах ёстой. Сүүлийн ердөө 4-5 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж буй чиглэл бол OTT үйлчилгээ гэж хэлж болно. Энэ нь ч нэг талаасаа аргагүй байх. Хүн бүр ухаалаг төхөөрөмжийг байнга биедээ авч явдаг болсон өнөө цагт телевиз, stream-н үйлчилгээ хэрэглээгээ дагаад гар утас руу шилжих нь ойлгомжтой хэрэг.
Хувь хэрэглэгчийн хүсэлтийн дагуу телевизийн болон контентын агуулгыг интернэтээр дамжуулан хэрэглэгчийн хүсэлт шаардлагад нийцүүлэн хүргэх үйлчилгээг OTT буюу over-the-top гэнэ.
Интернэт дээр суурилж явагддаг үйлчилгээ учраас over-the-top гэж нэршил өгөгдсөн гэж үздэг. Ихэнх хэрэглэгчид OTT болон IPTV хоёрыг ижил нэг төрлийн үйлчилгээ гэж ойлгодог ч хоорондоо их ялгаатай технологиуд юм.
Сүүлийн жилүүдэд IPTV үйлчилгээ OTT-рүү шилжих шилжилтүүд ихээхэн ажиглагдах болсон. 1990-ээд оны дунд үеэс дижитал телевизийн контентыг Интернэт протоколоор (IPTV) дамжуулан хүргэх үйлчилгээнүүд бий болж эхэлсэн бөгөөд энэ нь телевизийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хувьд хэрэглэгчдэд контент хүргэх шинэлэг арга болжээ. Мэдээж өндөр хурдны интернэтийн сүлжээний кабелаар дамжуулан “multicast” mpeg урсгалын сүлжээгээр дамжуулагдан хүрдэг бөгөөд хэрэглэгч нь гэртээ эсвэл оффистоо IPTV-н зориулалтын тоног төхөөрөмжийг суурилуулж тохируулсан байх ёстой. Мэдээж энэ нь нэлээдгүй процесс, шат дамжлагууд болох зөвхөн нэг хэрэглэгчээр хязгаарлагдах, үзүүлж буй агуулга нь нутаг дэвсгэр, бүсчлэлээр суваг хязгаарлагдмал гэх мэт асуудлууд олон.
OTT видео дамжуулах технологийг ашигласнаар хүмүүс олон тооны сонголтуудыг гартаа атгах боломжтой болно. Тэд контентын агуулгыг Smart TV, Roku, компьютер, таблет, гар утас эсвэл тоглоомын консул гэх мэт янз бүрийн платформ дээр үзэх чадвартай болж байгаа нь гайхалтай. Үзэж буй контентоо илүү хяналтдаа байлгахад хялбар, худалдаж авах илүү хялбар болох гэх мэт олон давуу талуудыг бий болгодог. Үнэндээ хоёулаа IP технологийг ашигладаг бол IPTV нь хувийн кабелийн сүлжээгээр дамжуулагддаг ба интернэтийн үйлчилгээгээр дамжуулж буй ОТТ-тэй зүй ёсоор харьцуулагддаг. OTT системүүд IPTV-н үйлчилгээнд шаардлагатай нэг операторын дэд бүтцэд хязгаарлагдахгүй нь давуу.
ОТТ хэрхэн ажилладаг вэ ?
ТВ-ийн контентыг интернэтээр дамжуулан үзүүлэхэд тулгардаг бэрхшээлүүдийн нэг бол сүлжээний performance-н өргөн зурвасын чадамжийн асуудал байдаг. Performance нь холболт ямар хурдтай байхыг (жнь: Fiber, Wi-Fi, LTE, DSL), дэлгэцийн төхөөрөмжийн (жнь: утас, Roku, Apple TV, эсвэл Firestick эсвэл зөөврийн компьютер гэх мэт урсгал төхөөрөмж) хэчнээн сүлжээний хоцролттой байхаас шалтгаална. Холболтын хурд өндөр байх тусам ОТТ технологи чанартай явна гэсэн үг. Сүлжээ, холболтын хурд удаашрах тусам буферлэлт ихсэж гацалтууд мэдрэгдэх болно. Мэдээж хэрэг хэрэглэгч тал дээр гацалт үүсгэх нь зохимжгүй учир ОТТ нь өөр дээрээ буферлэлтийг холболтуудын хурдад тохируулан гүйцэтгэх бөгөөд ингэснээр тодорхой хугацааны хоцролттой дамжуулалтыг хийдэг.
OTT видео дамжуулалтад хоёр төрлийн контент багтдаг. Эхнийх нь Video on Demand (VOD) буюу хэрэглэгчид үзэхэд бэлэн болсон кино, контент зэрэг. Хоёрдох нь LIVE буюу спортын арга хэмжээ, шууд нэвтрүүлэг гэх мэт агуулгын шууд дамжуулалтыг хэрэглэгчдэд бодит цаг хугацаанд үзэх боломжийг олгох явдал. Энэ хоёр төрөл агуулгын хувьд ижил төстэй мэт боловч хоорондоо ихээхэн ялгаатай. VOD-ийн хувьд харьцангуй агуулгын bit-г уртаар кэш хийх боломжтой учир гацалт өгөх, дамжуулах үеийн асуудлууд багатай байдаг. Контентыг үзэж байх хооронд дараагийн хэсгүүдийн боломжийн урт хугацаагаар нь татаж кэш хийгдэж байдаг.
ШУУД дамжуулалтын хувьд бодит үйл явдал болон алсаас үзэх цаг хугацааны хоцрогдлыг багасгах явдал нь нэн чухал асуудал болдог. VOD-той ижил үзэж байх хугацаанд өмнөхийг нь кэшлэх ямар ч боломжгүй тул бит-н түвшинд тухайн сүлжээний нөхцөл байдалд тохируулан буферлэж нийцүүлэн тохируулагддаг. Энэ нь LIVE контентыг чанарын өндөр түвшинд, бага хоцрогдолтойгоор дамжуулах нь олон жилийн турш төгс төгөлдөр болсон IPTV эсвэл Satellite телевизийн үйлчилгээ үзүүлэгчдтэй зэрэгцэж очих нь тун хүнд. Үзэлтийн чанарыг сайжруулъя гэвэл тэр хэмжээгээр хоцрогдол үүснэ, хоцрогдлыг аль болох багасгая гэвэл тэр хэмжээгээр чанар муудна гэсэн эсрэг хүчин үйлчилдэг.
Шууд дамжуулалтын үед ABR файлын жижиг хэсгүүдэд кодолж, багцлан CDN (Content Delivery Network) руу шахдаг. Хэрэглэгчийн төхөөрөмж нь эдгээр файлын хэсгүүдийг тус бүрээр нь CDN-ээс татаж тасралтгүй тоглуулах боломжтой болдог байна.
Эцэст нь харахад OTT болон IPTV-н хоорондох ялгаа тодорхой болж байна. IPTV үйлчилгээ нь зориулалтын кабелийн сүлжээгээр шууд контентыг гэрт нь хүргэдэг бол ОТТ-н хувьд хэрэглэгчийн хүсэлтээр контентыг татаж авдаг. ABR контент нь тус бүрдээ 2-10 секундийн дараалсан багц материалын файл юм. Хэрэглэгч контентыг үзэж байх үед төхөөрөмжийн тоглуулагч нь контент бэлэн байгаа тохиолдолд ABR-н эдгээр хэсгүүдийг тасралтгүй тоглуулах боломж бүрдэж буй юм. Эдгээр файлууд нь бэлэн бус үед тоглуулагч дээр гацалт мэдрэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл дараагийн тоглуулах файл нь бэлэн биш нөхцөлд тухайн агшинд тоглуулагч гацалт өгч тоглуулах файл иртэл хүлээдэг байна. Энэ нь бидэнд loading буюу уншиж буй байдлаар үзэгддэг.
Нөгөө талаас ABR файл хурднаас хамаарч өөр өөр битийн файлыг дамжуулдаг. Хамгийн өндөр файл нь HD нягтралтай дэлгэцийн 6Mb/сек хэмжээтэй урсгал байдаг. Хамгийн бага файл нь ердийн хэмжээтэй гар утсанд тохирох 250кб/сек байдаг. Тухайн үеийн сүлжээний хурдаас хамаарч аль файлыг дамжуулснаас хамаарч контентын үзэлтийн нягтаршил шийдэгддэг байх нь. Та ажиглаж байсан байх сүлжээ удаашрах үед үзэж буй контент бүрсийдэг.
Сүүлийн жилүүдэд ОТТ суурьтай үйлчилгээнүүд маш их болсныг та мэдэж байгаа байх. Жишээ нь: ОТТ суурьтай шилдэг ТВ-үүдээс дурдвал.