Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Монголоос цахимаар оролцох боломжтой стартап хурдасгуур хөтөлбөрүүд

Шинэ он бидэнд стартапаа дараагийн түвшинд хүргэх олон боломжуудыг дагуулсаар ирлээ. Тэдгээр боломжуудын нэг бол гарцаагүй стартап хурдасгуур хөтөлбөр юм. Энэ төрлийн хөтөлбөр нь тухайн стартапуудыг дараагийн түвшиндээ хүрэхэд шаардлагатай мэдээлэл, сургалт, хөрөнгө оруулалт, танилын хүрээ зэргээр нь хангаж өгдөг. 

Тиймээс стартап тань нэг газраа гацчхаад, яаж сайжруулахаа төдийлөн сайн мэдэхгүй байгаа бол бидний санал болгож буй таван стартап хурдасгуур хөтөлбөртэй танилцаарай. Эдгээр хөтөлбөрүүд бүгд цахимаар явагдана гэдгээрээ онцлогтой.

Plug-in USA-ASEAN Revenue Accelerator 2023

Уг хөтөлбөр нийт зургаан сарын турш үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагчидтай холбож өгөх, үүсгэн байгуулагчдад зориулсан сургалт, Сингапур улсад банкны данс, ментор болон дадлагажигч, 4 удаагийн арга хэмжээ, AWS, Hubspot, Microsoft тэргүүтэй компаниудын 500 мянган ам.доллар хүртэлх эрх зэргийг багтаажээ.

Хөрөнгө оруулах чиглэл: Машины сургалт, Хиймэл оюун ухаан, AR, VR, Төлбөрийн шийдэл, Machine Vision, Төлбөрийн систем, Их өгөгдөл, Блокчейн, Финтек, Аж үйлдвэрийн IoT, Аж үйлдвэрийн технологи, Аж үйлдвэрийн робот, Роботын эд анги, Финтек, Industry 4.0, Deep Learning

Авах боломжтой санхүүжилт: 500 мянган ам.доллар хүртэл

Өгөх хувь: 1-5 хувь

Хураамж: Үнэ төлбөргүй

Тоо: Жил бүр 25 стартапд санхүүжилт олгоно

Холбоос: https://www.f6s.com/plug-in-usasean-revenue-accelerator-2023/about

The Renewable Energy & Net Zero Accelerator Program

Орчин үеийн эрчим хүчний шийдэл хөгжүүлж буй стартапуудад зориулсан уг хөтөлбөр нь нийт гурван сарын турш үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагч, менторуудтай холбож өгөхөөс гадна үүсгэн байгуулагчдад Нидерланд улсад амьдрах виз, цахим сургалт, Amazon, HubSpot, SendGrid тэргүүтэй компаниудын 500 мянган ам.доллар хүртэлх эрх зэргийг багтаажээ. 

Хөрөнгө оруулах чиглэл: Эрчим хүчний хэмнэлт, Газрын тос, Биотүлш, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний менежмент, Эрчим хүчний худалдаа, Ногоон технологи, Хог хаягдлын эрчим хүч, Эрчим хүчний хадгалалт, Аж үйлдвэрийн IoT, Цөмийн энерги, Нарны эрчим хүч, Ухаалаг нарны генератор

Авах боломжтой санхүүжилт: 15 мянган евро

Өгөх хувь: 8 хувь

Хураамж: Үнэ төлбөргүй

Тоо: Жил бүр 10 стартапд санхүүжилт олгоно

Холбоос: https://www.f6s.com/sbc-new-energies-net-zero/about

C-shark Tank Season 6

Нийт найман долоо хоног үргэлжлэх уг хөтөлбөр нь эмэгтэй стартап үүсгэн байгуулагчдад зориулагдсан бөгөөд шалгарсан стартапуудыг бүх талаар дэмжин ажиллаж, дараагийн шатандаа гарахад нь туслах зорилготой. 

Хөрөнгө оруулах чиглэл: Эмэгтэй үүсгэн байгуулагчтай бүх салбарын стартапууд

Авах боломжтой зээл: 500 мянган сингапур.доллар хүртэл

Хураамж: Үнэ төлбөргүй

Тоо: Жил бүр 5 стартапд санхүүжилт олгоно

Холбоос: https://www.f6s.com/c-shark-tank-season-6/about

Villa Blu

Байгаль орчин, эрүүл мэнд, гоо сайхантай холбоотой стартапуудад зориулсан уг хөтөлбөр нь шинээр төрөн гарч ирж буй энэ чиглэлийн бизнесүүдэд хөрөнгө оруулахаас гадна уламжлалт бизнес болон үйлдвэрүүдтэй холбох, хамтын ажиллагааг нь эхлүүлэх зорилготой. 

Хөрөнгө оруулах чиглэл: Гоо сайхан, Байгалийн, Байгаль, Гоо сайхны бүтээгдэхүүн, Эрүүл мэнд, Хүнсний үйлдвэр, Хүнс ба тэжээлийн найрлага, Үйлдвэрийн технологи, AgriTech, Эрүүл мэнд, эрүүл мэнд, Industry 4.0

Хөрөнгө оруулах чиглэл: Гоо сайхан, Гоо сайхны бүтээгдэхүүн, Эрүүл мэнд, Хүнсний үйлдвэр, Хоол тэжээл, Үйлдвэрийн технологи, AgriTech, Эрүүл мэнд, 

Авах боломжтой санхүүжилт: 100 мянган евро

Өгөх хувь: 5-10 хувь

Хураамж: Үнэ төлбөргүй

Тоо: Жил бүр 10 стартапд санхүүжилт олгоно

Холбоос: https://www.f6s.com/villa-blu/about

MARL Accelerator Spring 2023 Cohort

Шинэ үеийн 5G сүлжээтэй холбоотой бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж буй стартапуудад зориулсан уг хөтөлбөр нь 12 долоо хоног үргэлжлэх бөгөөд энэ удаа долоо дахь удаагийн элсэлтээ авч байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд ганцаарчилсан ментор зөвлөгөө, сургалт, хөрөнгө оруулагчдын уулзалт, 500 мянган ам.долларын хөнгөлөлт, урамшуулал зэрэг боломжуудыг эдэлнэ. Хураамж болох 15 мянган ам.долларыг өөрсдийн оруулах анхны хөрөнгө оруулалтаасаа авах учир стартапууд зардал гаргах шаардлагагүй.

Хөрөнгө оруулах чиглэл: Гоо сайхан, Байгалийн, Байгаль, Гоо сайхны бүтээгдэхүүн, Эрүүл мэнд, Хүнсний үйлдвэр, Хүнс ба тэжээлийн найрлага, Үйлдвэрийн технологи, AgriTech, Эрүүл мэнд, эрүүл мэнд, Үйлдвэр 4.0

Хөрөнгө оруулах чиглэл: Автоматжуулалт, Логистик, Хиймэл оюун ухаан,  AR/VR шийдэл, Байгууллагын программ хангамж, Роботын техник хангамж, Тээвэр

Авах боломжтой санхүүжилт: 50 мянган ам.доллар

Өгөх хувь: 5 хувь

Хураамж: 15 мянган ам.доллар

Тоо: Жил бүр 20 стартапд санхүүжилт олгоно

Холбоос: https://www.f6s.com/villa-blu/about

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share