Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Судалгаа ба хөгжүүлэлт буюу R&D-н бүтэц яагаад танай компанид байх ёстой вэ?

R&D гэдэг бол судалгаа түүн дээр суурилсан хөгжүүлэлт гэж ойлгож болно. Онолын хэмжээний санаа, эрэл хайгуул хийхээс эхлээд туршилт хийж эхний бүтээгдэхүүнийг гаргаж авах хүртэлх цогц арга хэмжээ юм. 

Сүүлийн жилүүдэд бүхий л компаниуд R&D-д ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ нь ч нэг талаас аргагүй бөгөөд R&D бол тухайн компанийн өрсөлдөх чадварыг шууд утгаар илэрхийлж байдаг. Компаниудын шинэчлэлт, цаг үедээ тохируулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг олох, зах зээлд нэвтрүүлэх, одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээг улам сайжруулах зэрэгт R&D-н үүрэг маш чухал. R&D-н ямар нэгэн хөтөлбөр, үйл ажиллагаа явуулдаггүй бол тэр компани дангаараа оршин тогтнох ямар ч боломжгүй гэж үзэх явдал ч байдаг. Зөвхөн энэ өгүүлбэрээс л R&D ямар чухал болохыг анзаарч буйза.

Ихэнх компаниуд R&D-н үйл ажиллагааг компанийнхаа үндсэн үйл ажиллагаанаас тусад нь явуулдаг бөгөөд шууд ашиг олох зорилго, хүлээлтгүйгээр явуулдаг. Харин компанийн урт хугацааны ашигт ажиллагаа, тогтвортой байдалд хувь нэмэр оруулна гэж үздэг. 

Маш олон удаагийн туршилт, судалгааны үр дүнд шинэ нээлт, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн, шинэ шийдэл бий болж байдаг. Компаниуд  эдгээр үр дүнгүүдээс сайжруулалт, шинэ бараа, үйлчилгээг хөгжүүлэх замаар компанийн өсөлтийг бий болгож байна. 

Мэдээж хэрэг R&D бол тийм ч бага зардлаар хийх зүйл биш юм. Гарах зардал өндөр боловч R&D-д хөрөнгө оруулалт хийсээр байгаа. Бүх салбар, чиглэлийн компаниуд R&D үйл ажиллагаа явуулдаг ч сүүлийн жилүүдэд эм, хагас дамжуулагч, программ хангамж, технологийн компаниуд судалгаа, боловсруулалтад хамгийн их мөнгө зарцуулж байна. 

2020 онд : 

  • Amazon: $42.7 billion
  • Alphabet, Inc.: $27.6 billion
  • Huawei: $22.0 billion
  • Microsoft: $19.3 billion
  • Apple: $18.8 billion
  • Samsung: $18.8 billion
  • Facebook: $18.5 billion хөрөнгийг зөвхөн R&D-д зарцуулсан байна.

“Тухайн жилдээ Амазон компани R&D-даа 42.7 тэрбум ам.доллар зарцуулж 2244 төрлийн шинэ патентын эрхийг өөрсдөдөө авсан байна” 

“2018 онд R&D-д жил бүр 16 тэрбум гаруй доллар зарцуулдаг Alphabet-ийн жишээг авч үзье. R&D arm X буюу Moonshot үйлдвэрийнхээ хүрээнд Waymo өөрөө жолооддог машинуудыг бүтээсэн байна”

Үндсэн 3 чиглэлд R&D хийдэг гэж хэлж болно.  

  1. Шинэ бүтээгдэхүүн, сайжруулалт боловсруулах чиглэсэн: Энэ нь ихэвчлэн өргөн хүрээнд судалгаа шинжилгээ хийхийг шаарддаг. Учир нь яг тодорхой загварчлал, тоочны зорилго, хэрэглээ, хэв шинж байдаггүй. Шинэ зүйлийг бий болгох гэсэн ганц л зорилгын дор зангидагдана. Тиймээс энэ төрлийн судалгаа нь судалгаа хийх зорилгоор судалгаа хийдэг гэж болно. 
  2. Техник технологи, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн салбарт чиглэсэн: Компанийн одоогийн бүтээгдэхүүнийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бий болгох боломжуудыг технологийн дэвшил, шийдэл, чадамжуудыг ашиглан бий болгодог. 
  3. Хөрөнгө оруулалт, инновац чиглэсэн: Корпорацууд гарааны бизнест хөрөнгө оруулалт хийх, инновацлаг шийдлийн үр дүн ашиг тусыг ашиглах зорилгоор судалгаа хөгжүүлэлтийг мөн хийж болдог. Энэ нь санхүүжилтийн тусламж, зааварчилгаа өгдөг бизнес инкубатор, хурдасгуур хөтөлбөрүүд хэлбэртэй оршиж болно. 

Технологийн хурдацтай дэвшлийн өнөө үед компаниуд өөрсдийн өрсөлдөх чадварыг хадгалахад R&D нь чухал ач холбогдолтой юм. R&D нь компаниудад өрсөлдөгчид нь хуулбарлахад хэцүү бүтээгдэхүүнийг бүтээх боломжийг олгохын зэрэгцээ, бүтээмжийг дээшлүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлж, өрсөлдөгчдөөсөө илүү давуу талыг бий болгож чадна. Цаг хугацааны хувьд урт хугацааны үйл ажиллагаа явагддаг тул үр өгөөжийг шууд өгөхгүй хэдий ч цаг хугацаа өнгөрөхөд R&D төслүүд нь патент, барааны тэмдэг эсвэл компанид урт хугацааны үр өгөөжтэй шинэ нээлтүүдийг авчирч байдаг нь гол үнэ цэнэ оршиж буй хэрэг юм.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Libraries vs Frameworks ялгаа ?

Программ код бичдэг хүмүүс, сонирхдог хүмүүс Libraries болон Frameworks хоёрын ялгааг төдийлөн сайн мэддэггүй. Энэ нь ч аргагүй…
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading