Innophys стартап хүнд зүйлийг өргөхөд туслах экзоскелетон буюу өмсдөг араг ясыг өнгөрсөн оны сүүлээр Токиод танилцууллаа.
Токиогийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн судлаачдын үүсгэн байгуулсан “Innophys” стартап нь хүнд ачааг өргөх, дэмжих зорилгоор өмсөж болох “эксосклетон” хэмээх хиймэл булчин зохион бүтээж хүн амын дийлэнх хувийг хөгшин хүмүүс эзэлдэг Япон гэх мэт улс орнуудын зах зээлд нэвтрүүлэхээр бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Насжилттай холбоотой ижил төстэй нийгмийн асуудлууд ихээр тулгардаг Европ, Хятад, Өмнөд Солонгос зэрэг орнуудад бүтээгдэхүүнийг гэр ахуйн ойр зуурын ажил болон газар тариалангийн салбар гэх мэт хүнд ажлыг хөнгөвчлөх зорилгоор ашиглагдана гэж үзэж байна.
Тус компани нь салбартаа дотоодын зах зээлийн 70 орчим хувийг эзэлдэг ба 2014 онд булчингийн хувцас (muscle costume-ижил төстэй) зохион бүтээж худалдаанд гаргасан бөгөөд 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар 20,000 орчим хувцас худалдаасан байна.
Энэхүү хиймэл булчингийн ажиллах ерөнхий механизм нь агаар шахах үед өргөсөж тэлснээр богиносон агших зориулалттай нийллэг материалаар бүрэгдсэн хоолойнуудаас бүрдэх ба хүнд юм өргөх үед гар болон нуруунд ирэх ачааллыг хуваалцах юм. Түүнчлэн мотор, цахилгаан эрчим шаардахгүй тул овор хэмжээ бага, үнэ боломжийн зэрэг давуу талуудтай аж. (4кг жинтэй, 1100$)
Үүргэвч шиг өмсдөг уг хувцас нь асаргаа, хөдөө аж ахуй, үйлдвэрт суурилсан хүнд хүчир хөдөлмөртэй холбоотой ажлын ачааллыг ихээхэн хөнгөвчлөх бөгөөд ажилтай холбоотой болзошгүй ослоос урьдчилан сэргийлэхэд тустай хэрэгсэл юм гэж тус компани мэдэгдэв.
Фүжи Кэйзай группийн зах зээлийн судалгааны фирмийн мэдээлснээр Японы туслах хувцасны зах зээл 2019 онд 3.6 тэрбум ¥ байсан бол 2030 онд 14 тэрбум ¥ болж өсөх төлөвтэй байна.
Хэдийгээр гадаад зах зээл 2019 онд хамаагүй бага буюу 600 сая ¥ байсан ч 2030 онд арав дахин өсөж, 6 тэрбум ¥ болж өсөх төлөвтэй байна.
Эх сурвалж: https://www.japantimes.co.jp/