Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

2023 онд технологийн салбарт тохиох томоохон үйл явдлуудын таамаглал

2022 он технологийн хувьцааны хөрөнгө оруулагчдын хувьд гамшигын жил байсан гэдэгт эргэлзэх зүйл алга.

DataTrek Research саяхан 2023 онд зах зээлийг хөдөлгөж чадах технологийн салбарын хэд хэдэн томоохон үйл явдлуудын таамаглалын жагсаалтыг гаргаж мөн өөр хэдэн эх сурвалжуудаас нэрээ нууцласан 12 өөр компаниудын томоохон албан тушаалтан менежерүүдтэй ярилцаж дараах таамаглалуудыг дэвшүүлжээ.

Таамаглал 1: Ирэх онд Netflix өөр нэг томоохон компанитай нэгдлээ зарлана. 

Энэ тухай хоёр ч эх сурвалжид дурдагдсан бөгөөд Netflix нь Paramount юм уу, Disney-тэй нэгдэнэ гэсэн таамаглал гараад байгаа юм.

Энэ жил Microsoft Activision Blizzard-ийг 69 тэрбум ам доллароор худалдан авсан нь түүхэн дэх хамгийн том худалдаа болоод байсан. 

Хэрвээ Disney + Netflix-тэй нэгдвэл түүхэн дэх хамгийн том хэлэлцээрүүдийн нэг болох бөгөөд стриминг салбарт ноёрхох аварга компанийг бий болгож, монополи болох нь гарцаагүй.

Одоогоор Диснейн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 165 тэрбум доллар, Netflix-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 130 тэрбум доллар байгаа юм.

Shari Redstone-ийн Paramount Global нь хамаагүй жижиг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 12 тэрбум доллароос бага байгаа. Netflix өмнө нь Paramount Pictures-ийг худалдаж авах гэж оролдож байсан бөгөөд энэ талаар сайн мэддэг хүмүүсийн үзэж байгаагаар Netflix-ийн Гүйцэтгэх захирал Тед Сарандос удаан хугацааны туршид Paramount-ыг авахыг хүсэж байгаа гэнэ.

Таамаглал 2: Apple TikTok-ыг App Store-оос хасна.

АНУ-ын Сенатор Марко Рубио өнгөрсөн долоо хоногт ТикТокыг АНУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглох хоёр намын хууль тогтоомжийг танилцуулсан. Сенат мөн засгийн газрын утас, төхөөрөмжид TikTok-ыг хориглох талаар санал өгсөн.

TikTok-ын толгой компани ByteDance нь Хятад төвтэй бөгөөд  АНУ-ын мэдээллийг Хятадын засгийн газарт нээлттэй болгож нь аюулгүй байдлын эрсдэл учруулж байна хэмээн үзэж байгаа юм. 

Трампын засаг захиргааны үед TikTok-ыг бараг л хориглож байсан ч энэ тэмцэл эцэстээ эрчээ алдаж, алга болсон.

Apple компани хувийн нууцтай холбоотой асуудлуудыг харгалзан өөрийн App Store-оос ирээдүйд TikTok-ыг хориглоно гэж таамаглаж байна. 

Таамаглал 3: Cryptocurrency болон Web3-ийн хядлага үргэлжлэх болно.

Крипто өвөл гэж нэрлэгдсэн 2022 онд Bitcoin (CRYPTO: BTC) болон Ethereum (CRYPTO: ETH) барагцаалбал үнийнхээ гуравны хоёрыг алдаад байгаа. Crypto өвөл нь FTX, Terra Luna, Celsius зэрэг хэд хэдэн өндөр түвшний Web3 дампуурлыг өдөөсөн бөгөөд Verge зээлийн хүүгийн өсөлтийг урьдчилан таамаглаж, Web3 стартапын уналтын дампуурлын давалгаа 2023 онд үргэлжилсээр байх болно гэж тодорхойлжээ.

Таамаглал 4: Ai – хиймэл оюун ухаант технологиуд эрчимтэй өссөөр байх болно.

Гартнер 2023 оны технологийн таамаглалдаа хиймэл оюун ухааны технологи нь 2025 он гэхэд дэлхий даяар нийт хүний ажиллах хүчнээс илүү их эрчим хүч зарцуулна гэж таамаглажээ. 

Таамаглал 5: Метаверс интернет худалдааны (e-commerce) салбарт томоохон үүргийг гүйцэтгэж эхэлнэ.

Forbes-оос 2023 оны технологийн чиг хандлагын урьдчилсан таамаглалыг эмхэтгэхдээ 2023 онд онлайн худалдааны аватарууд болон дэлгүүр хэсэх орчинг багтаасан метаверс нь 2023 онд онлайн худалдаанд гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж буйг онцолжээ. Хэрэв метаверс нь асар том цахим худалдааны зах зээлийн салшгүй нэг хэсэг болох юм бол энэ нь Meta Platforms, NVIDIA корпораци (NASDAQ: NVDA) болон Advanced Micro Devices, Inc (NASDAQ: AMD) зэрэг метаверс технологийн томчуудын хувьд гайхалтай мэдээ байж магадгүй юм.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share