Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Instagram шинээр юу, юу нэмчихвээ?

Саяхан Инстаграм дээр харилцааг улам амархан болгох зорилготой хэд хэдэн шинэ функцүүдыг Марк Зукерберг өөрөө танилцууллаа.

Тэр дундаа “Тэмдэглэл” Notes хэмээх хэсэг нэмсэн нь олон хүмүүст Twitter, Yahoo Messenger-тэй төстэй мэдрэмж төрүүлээд байгаа ч хэрэглэж дадсан замналаас хамаагүй өөр юм.

Тэд зураг болон видео форматаас гадна өөр форматаар мэдээлэл түгээх боломж нэвтрүүлэх гэж байгаагын дээр Notes-ийн тусламжтайгаар та найзууддаа текст болон Emoji хэлбэрээр мэдээлэл хуваалцаж болдог боллоо. Нэмээд шинээр Group хооронд “Story” хуваалцах боломжтой шинэ сонголтуудыг танилцуулах болно.

Image Credit: Cryptoslate

Инстаграм хэрэглэгчид өөрсдийн “CHAT” цонхны дээд хэсэгт очиж тэмдэглэл үлдээж, дараа нь дагагчдаа ( эсвэл харилцан дагалцсан ) эсвэл одоо байгаа “Дотнын найзууд” жагсаалтаас эсвэл бүр хүмүүсийг сонгон нийтлэх боломжтой. Дараа нь 60 тэмдэгтэд багтаан тэмдэглэлээ бичиж үлдээнэ. Тэмдэглэл 24 цагийн турш дээд хэсэгт харагдах бөгөөд хариу нь DM хэлбэрээр ирэх болно.

Уг үйлдэл нь хүмүүсийн харилцан яриаг хөнгөн хэлбэрээр эхлүүлэх арга зам болж байгааг Инстаграм туршилтын үр дүнд олж мэджээ.

Илон Маск Твиттерийг худалдаж авсны дараа үүссэн эмх замбраагүй байдлыг ашиглан Meta хэдэн сарын турш Instagram Notes-ийг хөгжүүлж Твиттертэй өрсөлдөхийг оролдож байна гэж New York Times сонин мэдээллэсэн байна. 

Харин Meta Notes-ийг өөрийн бие даасан програм байх уу? Эсвэл Instagram доторх нэг үйлдэл байх уу? Гэдгийг одоогоор судалж байгаа бөгөөд эхний ээлжид Instagram Notes байдлаар нь нэвтрүүлж байгаа бололтой.

Өөр шинэ функцүүд нь Instagram Story дотор нэмэгджээ.

Өнгөрсөн жилээс нэмэгдсэн “Add Yours” функцийн шинэчлэл хийгдэж байгаа бөгөөд энэ хэсэгт та бусдыг уриалахаас гадна “Pass it on” товч дээр дарж уриалгадаа хүмүүсийг урьж оролцуулах боломжтой болох нь ээ.

Уг хэсэг нь туршилтын шатандаа явж байгаа юм байна.

Инстаграм бас нэгэн “Candid” гэх шинэ функцийг туршиж байгаа бөгөөд энэ нь зөвхөн Candid-ээ хуваалцдаг найз нөхдөдөө л харагдах Story нийтлэх арга юм байна. 

Энэ нь Gen Z хэрэглэгчдийн дунд алдартай болж байгаа BeReal-тэй илт өрсөлдөх оролдлого бөгөөд энэ оны эхээр Meta компани IG Candid Challenges нэртэй BeReal-ын бусад функцүүдыг туршиж үзсэний нэг нь одоогийн нэвтрэх гэж байгаа Candid функц юм.

Та өөрийнхийгөө Story-г нийтлэх хүртэл бусдын Candid Story Blur-дсэн түгжээтэй хэвээр байх болно. Нэмээд BeReal шиг Candid өдөр бүр сануулга хүртэл илгээдэг юм байна. (TikTok бас үүнтэй ижил төстэй функцийг туршиж байгаа, та нар харсан л байх)

Image Credits: Instagram

Мөн BeReal-ийн урд хойд камераа зэрэг ашигладаг горимыг Instagram хос камер (DUAL) гэж нэрлэн Story хэсэгт сонголт болгон нэмснээрээ ичгүүр сонжуургүй хуулбарлажээ.

Бусад шинэ зүйлүүд нь Group буюу бүлгийн хэсгийн сайжруулалтууд юм.

Шинээр “Бүлгийн профайл” хэсэг нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь Instagram дээр найзуудтайгаа Post, Story хуваалцах шинэ төрлийн профайл юм. 

Энэ нь Facebook Group хэсэгтэй төстэй Instagram-ын шийдэл буюу та зөвхөн найзууд дотроо л мэдээлэл хуваалцах боломжтой хамтын дурсамжийг бүтээх  талбар болж байгаа юм. 

Image Credits: Instagram

Мөн Бүлгүүд дундаа шинээр “Collection” цуглуулга үүсгэх боломжтой болж байгаа. Хэрэглэгчид өөрийн фийдээсээ таалагдсан Постоо хамтын цуглуулгадаа нэмэх боломжтой.

Image Credits: Instagram

Энэ нь 5 гаруй жилийн түүхтэй “Collection” Цуглуулгын хэсгийн сайжруулалт бөгөөд энэ нь бүлгийн аялал хийх аялалын санааг нэгтгэх эсвэл хоолны жор хуваалцах зэрэгт олон төрлийн ашигтай байж болох юм.

Дээрх шинэ нэвтрүүлэлтүүдийн зарим нь дэлхий даяар нэвтэрч зарим нь туршилтын шатандаа явж байна.

Жишээ нь “Group” буюу бүлгийн нэмэлт хэсгүүд Канад, Чили, Тайваньд туршиж байгаа бол бусад функцүүд нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүсийн цөөн хувьтай туршилтын явцтай байгаа гэж мэдэгджээ. 

Total
1
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Украйны 285,000 мэдээллийн технологийн мэргэжилтэнгүүдийн ихэнх нь дайн өрнөж  буй эх орондоо ажиллаж, дэлхий  даяарх програм хангамж болон IT-ийн үйлчилгээг үзүүлсээр байна.

Орос болон Украйн улсын хооронд  өрнөж буй дайн  долоо дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа энэхүү  амаргүй нөхцөл байдалд …
Total
1
Share