Та эдгээр том компанийн нэрийг өдөр бүр хардаг хэрнээ тэдгээр нь юу гэсэн үг, утгатай болохыг мэдэх үү?
Энэхүү мэдлэгийн цоорхойг нөхөхөд тань туслахын тулд бид алдартай компанийн нэрийн гарал үүсэл утгыг тайлбарлан уг жагсаалтыг гаргав. Энэ нь Википедиагийн жагсаалтад үндэслэсэн бөгөөд эндээс та энэ нийтлэлд дурдаагүй компаниудын бүрэн мэдээлэл, тэдгээрийн нэрийн гарал үүслийг олох боломжтой.
Жагсаалтыг доош гүйлгэн уншаад хэдийг нь мэддэг байснаа хэлээрэй?
- Nike – Грекийн Ялалтын бурхны нэрээр нэрлэгдсэн, таних тэмдэг нь түүнийг нисэх үед харагдах далавчны дэвэлтийг бэлгэддэг.


- Skype – Анхны санаа нь Sky-Peer-to-Peer ( 2 хэрэглэгч хоорондын холбогдох орон зай гэсэн утгыг илэрхийлнэ ) байсан бөгөөд энэ нь skyper, дараа нь skype болж хувирсан байна.

3. Adidas – Компанийн нэрийг үүсгэн байгуулагч Адольф Дасслерын нэрнээс авсан бөгөөд эхний үеийг түүний хочлон дууддаг байсан нэр Ади – г аваад ардаас нь түүний овгийн эхний гурван үсгийн хамтад нь нийлүүлж AdiDas нэрийг бүтээжээ.

4. Adobe – Уг нэр нь үүсгэн байгуулагч Жон Уорнокын байшингийн араар урсдаг Adobe горхиноос гаралтай байна.

5. 3М – Компанийн бүтэн нэр нь “Minnesota Mining and Manufacturing Company” буюу Миннесота уул уурхайн болон үйлдвэрлэлийн компани байсан бөгөөд тус компани шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулах болсноор нэрээ 3M болгон өөрчилсөн байна.

6. 7-Eleven – “U-Tote’M” гэх 1984 он хүртэл АНУ-ын баруун өмнөд хэсэг, ялангуяа Флорида мужид үйл ажиллагаагаа явуулж байсан сүлжээ дэлгүүр байсан бөгөөд 1946 оноос тус дэлгүүр уртасгасан цагаар буюу өглөө 7–оос оройны 11 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарь нэвтрүүлснийг 7-Eleven нэрэндээ тусгажээ.

7. Amazon – Үүсгэн байгуулагч Жефф Безос компанийнхаа нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар хамгийн эхэнд гарч ирэхийн тулд “А” үсгээр эхэлсэн нэрийг хүсчээ. Тэрээр толь бичгээс сайтар судалж үзээд дэлхийн хамгийн томд тооцогдох гол мөрөн болох “Амазон” дээр тогтож өөрийн компаниа ч хамгийн том компани болно хэмээн бэлгэдэн нэрлэжээ. Таних тэмдэг буюу лого дээр харагдах А үсгээс Z үсэгрүү сум татсан зураглал нь A-гаас Z хүртэл бүх зүйлийг зарна гэсэн утгыг илэрхийлхээс гадна “Инээмсэглэл”-ийг дүрсэлдэг байна.

8. Canon – Компани өөрсдийн анхны камер болох “The Kwanon” нэрээр буюу Буддын шашны нигүүлслийн бурхны япон нэрээр ийн компаниа нэрийджээ. Хожим 1935 онд Кваноныг дэлхий даяар хүмүүст илүү сайн танигдахын тулд амарчлан Canon болгон өөрчилжээ.

9. Coca-Cola – Бүтээгдэхүүний найралгад ордог “Coca” навч, “Kola” самарын нэрийг нийлүүлэн компанийн нэрээ бүтээжээ. Үүсгэн байгуулагч Жон С.Пембертон нэрийг илүү эвтэйхэн харагдуулахын тулд Колагийн “K”-г “C” болгож өөрчилжээ.

10. Ikea – Шведийн үүсгэн байгуулагч Ингвар Кампрадын нэрийн эхний үсгүүд, нэмэх нь түүний төрж өссөн Элмтарыд ферм , Агуннарид тосгоны нэрний эхний үсгүүдийн нийлбэрээс бүтсэн нэр байна.

11. Lego – “Leg Godt” буюу “Сайхан тоглох” гэсэн утгатай Дани үгнээс гаралтай. Мөн “Lego” гэдэг нь латинаар “Би нийлүүлчихлээ” гэсэн утгатай үг боловч Лего групп үүнийг зүгээр л тохиолдол гэж хэлжээ.

12. Nikon – “Японы оптик” буюу “Ниппон Когаку” гэх үгний товчилсон хувилбар.

13. Nintendo – Компанийн нэр “Nintendou – 任天堂 ”-ийн япон галиглал. Эхний “Нин”-ыг “Итгэмжлэгдсэн” гэж орчуулж болно, тэн-ду нь “тэнгэр, диваажин” гэсэн утгатай.

14. Nissan – Тус компани өмнө нь “Японы аж үйлдвэр” буюу Ниппон Сангёо Nihon Sangyo Corporation (日本産業株式会社, Nihon Sangyō kabushiki gaisha) гэдэг нэртэй байсан бөгөөд товчлоод Ниссан болжээ.

15. Nokia – Модны целлюлозын үйлдвэрээс эхэлсэн тус компани нь Финландын Нокиа хотод резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн тэлж уг хотын нэрээр нэрлэгджээ. Нокиа бол Финляндын Тампераас баруун тийш 15 км-ийн зайд орших Пирканмаа мужийн Нокианвирта голын эрэгт байрладаг хот юм.

16. Reebok – Африкийн цагаан зээрийн төрөл болох Rhebok-оос гаралтай бөгөөд Африк нутгийн аялага дуудлагаар шууд галиглан нэрлэжээ.

17. Sony – “Дуу авиа” буюу “Sonus” гэх латин үг мөн Америкчуудын хэрэглэдэг “Sonny” буюу “Сэргэлэн Залуу”-г нэрлэдэг хэллэг үгнээс гаралтай.

18. Volkswagen – “Volks – Ард түмний, хүмүүсийн + Wagen – Машин, унаа тэрэг ” гэсэн утгатай.
