Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Bye Bye! Zenly…

Та бидний мэдэх Zenly аппликейшн 2023 оны 2 сарын 3-нд албан ёсоор хаагдахаар боллоо!

Яагаад? Шалтгаан нь юу вэ? 

Товчхондоо Zenly гэж юу болохыг тайлбарлавал өөрийн ертөнцийг хуваалцах болон апп доторх мессежлэж, дуртай газруудаа тохируулах боломжтой газрын зураг, бодит цагийн байршил зэрэг хөгжилтэй, интерактив функцүүдтэй аппликейшн юм.

Image Source: Zenly

Zenly 2011 онд Францын Парис хотод үүсгэн байгуулагдсан ба маш хурдтай амжилттай хөгжин томорч, IOS болон Android-д зориулсан нийгмийн шилдэг 10 программын нэг болж 2017 онд та бидний мэдэх Snap ( Snapchat ) компанид зарагджээ. Энэ оны эхээр гэхэд Zenly сарын 40 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй ( MAU – Monthly Active User )  болсон байсан ч Snap уг компаниа хаахаар шийджээ.

Энэхүү шийдвэр нь Европ, Азийн орнуудад хамгийн өргөн хэрэглэгддэг сошиал хэрэглээний программуудын нэг байсан учраас байнгын хэрэглэгч олон хүний хувьд том цохилт болоод байна. 

Зэнли-гийн 10 хүний бүрэлдэхүүнтэй бүтээгдэхүүн хөгжлийн баг Google Map, Apple Maps–тай өрсөлдөхүйц өөрсдийн гэсэн газрын зураг дээр ажиллаж байсан ба саяхан Зенли газрын зургуудаа шинэчлэж найз нөхдийнхөө хувийн мэдээлэл буюу орох дуртай баар, рестораныг харах, тэдний хувийн газрын зургийг харах боломжтой болсон ба таны утсан дээрх хөдөлгөөнт машин, завь, резинэн нугас, ачааны машин, далайн амьтад гэх мэтийг харж болох дэлхийн хамгийн хөгжилтэй гайхалтай газрын зургийн программ байсан юм. 

2022 он Технологийн компаниудын хувьд хүндхэн жил болж өнгөрлөө. Snap-д ч мөн адил. Тэд компанийн ажилчдынхаа 20 орчим хувийг цомхотгохоор болжээ.

Мэдээжийн хэрэг Zenly Snapchat шиг том компани биш ч алдартай, шинэлэг, маш ирээдүйтэй програм байсан. Гэсэн хэдий ч мөнгө олох стратеги байсангүй.

Зенлигийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Антуан Мартин компаниа орхихдоо “Бид таван жилийн өмнө Snap компанид нэгдсэн бөгөөд 11 жилийн өмнөөс Зенли дээр ажиллаж эхэлсэн. Одоо би цааш явмаар байна. Мөн надад аавын урт хугацааны чөлөө авах боломж олдоогүй” гэж Мартин энэ оны эхээр өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Цаашид Snap-ийн гүйцэтгэх захирал Эван Шпигел Zenly-г (Snap-ийн бусад хэсгээс гадна) удирдаж байгаа бөгөөд Zenly-г зарж эсвэл тусд нь компани байгуулахгүй харин багуудын хамтын ажиллагааг дэмжиж Zenly-гийн өрсөлдөгч болхоор байсан Snap Map-ийг 2 баг нийлж хөгжүүлэхээр болж байх шиг байна.

Ямартай ч бидэнд уг програмыг ашиглах 59 хоног үлдлээ.  🙁

Total
1
Shares

Leave a Reply

Related Posts
Total
1
Share