Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Хуучин эд зүйлсээ энд зар | M24

m24

Айл бүрт, магадгүй хүн бүрт бусдад зарж болох эд зүйлс бий. Энэ хэрэгцээн дээр үндэслэн хувь хүн хоорондын хэрэглэхээ больсон эд зүйлсээ байршуулж зарах, өөрт хэрэгтэй эд зүйлсээ худалдан авах онлайн платформ бидний дунд мэндэлжээ. Энэ бол m24.mn – Хуучин барааны худалдааны платформ юм.

Үүсгэн байгуулагч Э.Сэргэлэн нь Япон улсад 8 жил сурч, ажиллаж байх хугацаандаа Японы хуучин барааны онлайн худалдааны вэбсайтын ач тусыг мэдэрч ойлгосон байна. Япончууд хуучин барааны худалдааны вэбсайтыг маш их ашигладаг бөгөөд тэндээс өөрт хэрэгтэй эд зүйлсээ шинийг авахаас хамаагүй хямд үнээр олж авахаас гадна бас өөрт байгаа хэрэглэхээ больсон эд зүйлсээ зарж болно. Ер нь Япончуудын дунд хуучин эд зүйл худалдаж авах, хэрэглэх, өөрийн хэрэглэхгүй зүйлсээ бусдад зарах гэдэг ойлголт тэдний амьдралын өдөр тутмын энгийн зүйл. Тэд техник технологи, хог хаягдал боловсруулах технологиор тэргүүлэгч бөгөөд, тэр хэрээрээ иргэд нь эх дэлхийгээ хайрлах ухамсар өндөр. Сэргэлэн Монгол руугаа буцахаар болж өөрийн амьдарч байсан байрныхаа тавилга, хэрэгсэл болон бусад бүхий л зүйлсээ хуучин барааны вэбсайтанд байршуулан зарсан байна.

Ингээд эх орондоо ирснийхээ дараа яагаад тийм вэбсайт эх орондоо нээж, хүмүүсийн сэтгэхүй, хуучин бараанд хандах хандлагыг өөрчилж болохгүй гэж бодсоны үндсэн дээр санаагаа төсөл болгон, хөрөнгө оруулагч хайж улмаар гарааны бизнесүүдийг дэмжин бойжуулдаг Сократус Студио компанид төслөө танилцуулан шалгарч 289 сая төгрөгний үнэ цэн бүхий хөрөнгө оруулалт авч чаджээ. Ингэж удаан бодож явсан вэбсайтаа бодитоор амилуулж, 2021 оны 10 сард “Трифт Маркет” хэмээх компаниа нээсэн түүхтэй. 

M24.MN-ИЙН ҮНЭ ЦЭН БА ДЭЛХИЙН ЧИГ ХАНДЛАГА

Монголчууд бидний дунд гэртээ байгаа хуучин эд зүйлсээ зарах тухай сэтгэлгээ төдийлөн хүчтэй дэлгэрээгүй нь нэгэн том сорилт болж байсан ч хүмүүс өдрөөс өдөрт m24.mn вэбсайтад өөрт буй эд зүйлсээ байршуулан зарах нь улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа хүүхдийн багадсан хувцас, машины суудал, тэрэг, тоглоом хамгийн эрэлттэй бараануудын нэг болжээ. Бид өдгөө хүмүүсийг хэрэглэж байсан эд зүйлсээ зүгээр гаргаад хаядаг биш хэрэгтэй нэгэнд нь дахин хэрэглэх боломжийг олгодог болохын төлөө ажиллаж байна. 

m24.mn вэбсайт нь бараа зарж буй болон худалдан авч буй талуудад хамгийн хэрэгцээтэй бүх үйлчилгээг шийдсэн. 

  • Эд зүйлсээ онлайн орчинд байршуулах нэгдсэн плафторм. 
  • Дуудлагын төв. Худалдан авагч, борлуулагч хоёрын хоорондох бүх харилцааг зохицуулах ба эд зүйлээ зарж буй хүн тухайн барааг сонирхож буй олон хүний дуудлаганд дарагдахгүй.  
  • Хүргэлт. Гэрээс тань очиж эд зүйлсийг авч, худалдан авагчид хүргэж өгнө. 
  • Даатгал. Аюулгүй хүргэлтийн даатгалын системийг нэвтрүүлсэн
  • Эд зүйлсийн зургийг авах. Олон тооны эд зүйлс зарах тохиолдолд тань дээр очиж эд зүйлсийн зургийг авч өгөх үйлчилгээнүүдтэй. 

Дэлхий нийтийн дунд нэгэнтээ Secondhand худалдан авалтын давалгаа эрчээ авчээ. Ялангуяа ковидын 2 жилийн дотор хүмүүсийн хуучин бараа худалдан авах, хуучин барааны дэлгүүрээр үйлчлүүлэх байдал эрчтэй нэмэгдсэн байна. Зөвхөн нэг ширхэг жинсэн өмд үйлдвэрлэхийн тулд бараг 10,000л ус хэрэглэдэг. Мөн бидний сайн мэдэх Улаанчулуутын хогийн цэгийн дүүргэлт аль хэдийн 90%-д хүрсэн гэдгийг та мэдэх үү? Дээр нь бид хогоо газарт булдаг биш, ил задгай аваачиж асгах төдий л арга хэмжээ авдаг буурай улс. Иймээс бид улам илүү ухаалаг, илүү хэмнэлттэй амьдралын хэв маягийг сонгох цаг иржээ. 

ХЭН ҮЙЛЧЛҮҮЛЖ БОЛОХ ВЭ? 

Хэрвээ танд бусдад зарах эд зүйлс байгаа бол, шүүгээ дүүрэн өмсдөггүй хувцас, хүүхдийн багадсан хувцас, тэрэг хэрэгсэл, танд харшилсан ч бусдад зүгээр байж болох гоо сайхны бүтээгдэхүүн, тавилгаа шинэчилээд хуучин тавилгаа хэрхэхээ мэдэхгүй байгаа бол таны зорих газар m24.mn-Хуучин барааны платформ. Та хүссэн бүхнээ m24.mn дээр байршуулан зарж болно. 

Та яг одоо гэрээ нэг тойруулаад хар даа. Хэрэглэдэггүй эд зүйлс хаа нэгтээ хэчнээн удаан хугацааг элээн хэвтсэн юм бүү мэд, хадгалаастай байгаа даа. Яг одооноос эхлэ. Зарж болох зүйлсээ зар. Бас аливааг шинийг авах гэж төлөвлөхөөс илүү хуучин барааны платформоор шагайгаад нэг үзээрэй. Хайж буй зүйл тань БАРАГ Л ШИНЭ, тэгсэн хэр нь хамаагүй хямд байж байх вий.  

ЯАГААД M24.MN-ЭЭР ЗОЧЛОХ ЁСТОЙ ВЭ?

Өөрт буй хэрэглэхээ больсон эд зүйлсээ зарах, бусдын хэрэглэж байсан зүйлсийг дахин амьдруулж, шинэ эзэнтэй болгох нь дараах үнэлж баршгүй хувь нэмэртэй. Та бүхний мэдэж байгаачлан бид үйлдвэрлэгч улс биш. Хог дахин боловсруулах чадал харьцангуй муу. Та яагаад m24.mn-ээр зочлох ёстой вэ? гэвэл: 

  • #SAVE MONEY – Та шинэ эд зүйлс авахын оронд цэвэрхэн хэрэглэсэн эд зүйлийг хамаагүй хямд үнээр авах боломжтой. Мөн та эд зүйлсээ зарж мөнгө олж болно. Ашиглахгүй удсан эд зүйлсээ хаяхын оронд зараарай, эсвэл хэрэгтэй хэн нэгэнд нь хандивлаарай. 
  • #SAVE TIME – Цаг хугацаа хэмнэнэ. Таны өмнөөс хүргэлт, худалдан авагчтай холбогдох зэрэг бүхий л үйлчилгээг m24 хийнэ. 
  • #SAVE EARTH – Хүрээлэн буй орчноо илүү сайхан болгоно.

http://www.m24.mn

Total
106
Shares

Leave a Reply

Related Posts
Total
106
Share