Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Монголын санхүүгийн салбараас анх удаа ЛАЙКА нохой сансарт нислээ.

Энэ сарын буюу 11 сарын 22-ны Мягмар гарагт “ЛАЙКА ПЛАТФОРМ”-ыг хөөргөх нээлтийн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Тус арга хэмжээнд Монголын даатгалын болон санхүүгийн салбарын экспертүүд олон улсын зөвлөхүүд хүрэлцэн ирж оролцсон юм. 

Лайка нохой нь сансарт хамгийн анх нисч, сансар судлалд том ололт, үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгээрээ түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг. Энэ ч утгаараа зоригт нохойн нэрээр нэрлэсэн тус платформ нь “Санхүүгийн бүхий л шийдлүүдийг гар утасны ганцхан аппликейшнд багтааж чадсан ба үүгээрээ салбартаа олон шинэ боломжуудыг авчрах гарц болно” гэдгээ тус нээлтийн үеэр “Монре даатгал”-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар онцлон хэллээ. 

“Монре даатгал” ХХК нь үйл ажиллагаагаа тасралтгүй 27 жил явуулж байгаа даатгалын ууган компаниудийн нэг бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй салбар, 150 гаруй төлөөлөгчидтэй болж өргөжсөн байна. Тус байгууллага нь даатгуулагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, амьдралд ойр, харилцагчдынхаа санхүүгийн боломжид тохирсон хүртээмжтэй бүтээгдэхүүнүүдээр үйлчилгээ үзүүлж, даатгалын тухай мэдлэгтэй, даатгалыг тогтмол хэрэглэдэг санхүүгийн боловсролтой иргэдийг бий болгох их үйлийг зорин ажиллаж ирсэн юм.

Харин тэд одоо ирээдүйд учрах аюулт эрсдлийг тооцох, эрсдлээс урьдчилан өөрийгөө болон өөр хэн нэгнийг өөр шигээ хамгаалах цогц боломжийг блокчейн технологид суурилсан “Лайка платформ”-оор дамжуулан таны халаасанд амилуулж байна. 

Энэхүү платформ нь МУ-ын нутаг дэвсгэрт учирч болох бүхий л эрсдлийн өгөгдөл, дата мэдээллүүдээр эрсдлийн газрын зургийг бий болгож, үүнийгээ бусад компаниудад, нийт иргэдэд нээлттэй болгох юм. Ингэснээр хүн бүр өөрсдийн ажил, аж амьдрал, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бизнесдээ ашиглаж, эрдслээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг удирдан чиглүүлэх бүрэн боломжтой болох юм. “Лайка” бол ердөө нэг платформ биш. Лайка бол Монгол улсдаа, Монгол хүндээ, санхүүгийн салбартаа, нийгэмдээ барьж буй маш том БЭЛЭГ юм. 

Ингээд “Монре Даатгал ХХК” болон “Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг буюу GIZ”-тай хамтарч буй нийгэмд ээлтэй төсөл өнөөдрөөс эхлээд олон нийтэд бодит болон таны гар утсанд амжилттай газардлаа.

Апп татах линк: https://apps.apple.com/mn/app/laika/id1635312953

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Ажлынхаа хажуугаар стартап санаагаа хэрэгжүүлж эхэлсэн | Lemon Press

Эдийн засгийн мэдээ уншмаар байвч ойлгохгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл Ц.Анхбаяр, Э.Золбаяр нар бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн…
Read More

Bye Bye! Zenly…

Та бидний мэдэх Zenly аппликейшн 2023 оны 2 сарын 3-нд албан ёсоор хаагдахаар боллоо! Яагаад? Шалтгаан нь юу…
Read More

Хэрэглэгчтэйгээ хамтарч бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй | Нэкст Сошиал Платформ

Хэрэглэгчтэйгээ хамтарч бүтээгдэхүүнээ хөгжүүлэх хэрэгтэй Зочин: Нэкст сошиал платформ компаний гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг – Нэкст Сошиал Пламтформ стартап…
Total
0
Share