START venture builder байгууллагын зүгээс жил бүр энтрепренершип хөгжлийн хүрээнд “Монголын Стартап экосистемийн зураглал”-г гаргаж танилцуулдаг. Энэхүү зураглалын зорилго нь үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй байгууллагуудыг олон нийтэд таниулах, суртачлах, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, сан, байгууллагуудтай хамтын ажиллагааг үүсгэх болон хамгийн гол нь стартапын хүрээллийг бэхжүүлэхэд оршдог. 2022 оны зураглалд нийт 108 компани болон экосистемийн бусад 50 гаруй байгууллагууд орсон. Уг зураглалыг төрийн байгууллага, олон улсын байгууллага, корпорациуд, стартапууд өөсдөдөө хэрэгтэй байдлаар ашиглаж тус бүрийн үнэ цэнийг гаргаж авч байгаа нь сайшаалтай байна. Уг зураглал нь жилээс жилд чанаржиж, боловсронгуй болгож гаргасаар байх болно.
“Монголын Стартап экосистемийн зураглал”-г жил бүр шинэчлэн гаргахаас гадна жилийн эцэст шилдэгүүдийг тодруулах буюу “Startup Award”-г энэ оноос эхэлж хийхээр болоод байна. Энэ нь уг зураглалд орж буй байгууллагуудаас хамгийн шилдэгүүдийг тодруулуулах үйл явц ба дараах төрлөөр шалгаруулж олон нийтэд танилцуулах юм.
1. Шилдэг энтрепренер | Entrepreneur of the Year
2. Шилдэг стартап | Startup of the Year
3. Онцлох 3 стартап гэх 3 төрлийг шалгаруулах юм.
Танай байгууллага энэхүү шалгаруулалтанд оролцох хүсэлтэй бол энэхүү формыг бөглөж бидэнд илгээнэ үү.
Жич: Уг шалгаруулалтад зөвхөн 2022 оны стартап экосистемийн зураглалд орсон байгууллагууд оролцож болохыг анхаарна уу.
2023 оны стартап экосистемийн зураглалд орох хүсэлт илгээх форм.