Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Полигон Блокчэйн монгол залуустай хамтран | Octagon

Алдарт Etherium-ийн “Layer 2”-ын шийдэл болох Полигон нь 1.4 тэрбум хүн амтай Энэтхэг улсын #1 Блокчэйн компани бөгөөд зах зээлийн багтаамжаараа дэлхийд 11-т ордог маш том байгууллага юм. 

Тэд өнгөрсөн 9,10-р сард МУИС болон Октагоны залуустай хамтран МУИС-д суралцаж буй 16 мянган оюутан,  үе үеийн нийт төгсөгч, багш ажилчдад зориулсан NFT төсөл хэрэгжүүлсэн нь Etherium-ийг үүсгэн байгуулагч Виталик Бутериний 2022 оны 1-р сард гаргасан цоо шинэ ойлголт болох “SBT” буюу Soulbound NFT ашиглан Их, дээд сургууль төгссөн дипломыг Блокчэйн дээр бичих ажлыг бодитоор хэрэгжүүлж эхлээд байгаа юм. 

МУИС яагаад NFT гаргав: 

https://gogo.mn/r/wwdwg

Мета Их Сургууль болсон нь:

https://lemonpress.mn/news/num_nft/

Энэхүү хамтралын талаар Полигон өнгөрсөн Бямба гарагт өөрсдийн 1.7 сая дагагчдтай твиттер сувгаараа жиргэжээ. 

Октагон NFT marketplace-ийн хувьд 2020 онд Монголдоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц Блокчэйн экосистем бүхий ойрын 10 жилдээ Web3 технологийн талбарт шилдэг тоглогч болох алсын хараатайгаар зорин ажиллаж эхэлсэн бөгөөд энэ оны нэгдүгээр сард өөрсдийн хөгжүүлсэн Octagon маркетплейсийг олон нийтэд албан ёсоор танилцуулсан. Байгууллагын бүтцийн хувьд үндсэн 4 үүсгэн байгуулагч, хөгжүүлэлтийн хүчирхэг баг болон санхүү, эдийн засгийн хувьд бие даасан, үүсгэн байгуулсан 2 компани бүхий нийт 25 орчим мэргэжлийн боловсон хүчинтэйгээр технологийн үсрэнгүй өндөр түвшинд бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч олон улсад гарах амбицтай хамт олон юм. 

Тэд олон улсын ISO:27001:2021 стандартыг нэвтрүүлсэн төдийгүй Октагон маркетплейс платформ нь нийт 12 төрлийн үйлдлийг амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн 2 улиралд өөрсдийн зорьсон Octagon 2.0 Roadmap-ыг хэрэглэгчдэдээ хүргэж чадсан.

Октагон NFT marketplace-ийн хамт олны зүгээс дараа дараагийн өөр олон төсөл дээр Полигонтой хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.  

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading