Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Стартапууд яагаад фэйлддэг вэ?

Монгол үүсгэн байгуулагдаж байгаа стартапуудын ийм хэмжээний хувь нь дампуурч байна гээд хэлмээр байв ч судалгаа байхгүй болохоор одоогоор хэлж чадахгүй л байна. Гэхдээ олон улсдаа харвал үүсгэн байгуулагдаж буй стартапуудын 42 хувь нь хэрэглэгчид хүсээгүй, ашиглахгүй бараа бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгож дампуурдаг (фэйлддэг) гэх судалгаа бий.

Монгол улсад энэ нь харьцангуй гайгүй гэж би боддог. Яагаад гэвэл манай зах зээл мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд маш соргог, хэрэглэж үзэх хүсэлтэй, туршихаас айдаггүй зах зээл бөгөөд нэвтэрч буй бүтээгдэхүүн бүр анхдагч байх нь элбэг билээ.

Тэгвэл стартапууд болон шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж буй баг яагаад файлдэж байгааг дараах хэдэн дүгнэлтээс харж болох юм.

Төгс зүйлийг бүтээх гэж оролдох

“Ийм түүхий зүйл гаргавал хэрэглэгч хэрэглэхгүй, буцаад орж ирэхгүй” гэдэг үгийг та маш их сонсож байсан байх. Энд л асуудал байна. Алдаа гаргахгүйгээр төгс бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлнэ гэдэг бол Монголд байтугай сансарт ч байхгүй биз. Маш их цаг хугацаа, орон зайг туулж, мөнгө төгрөг гаргасан таны “төгс” гэж бодож буй бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн асуудлыг эцэст нь шийдэхгүй бол яах вэ? Тэрний оронд ганц час хийсэн демо үйлчилгээгээ бариад туршаад, сайжруулаад явсан нь хамгийн өлзийтэй сонголт болдог. Яг үнэндээ бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт рүүгээ гүнзгий орохоор сохордог. Магадгүй заримдаа зөвхөн өөртөө таалагдах бүтээгдэхүүнийг хөгжүүлж цаг алдаж, хэрэглэгчдийг мартаж ТӨГС-н дуусашгүй тойрогт ордог.

“Төгс төгөлдрөөс зайлс хийж үтэр түргэн турших”

Шийдлийг өөрчлөх | Пивот хийх

Төгс зүйлсийг эрэлхийлж дуусаад хэрэглэгчид хэрэглэхгүй байх цаг дор өөрчлөлт хийх үе ирэхэд та болон таны багийн энерги дууссан (burn out) байх вий. Стартап бол хурд ба марафон. Таны алсын хараа, зорилго тов тодорхой гэхдээ таны өнөөдрийн бүтээсэн шийдэл буруу байвал хурдан өөрчлөх л хэрэгтэй. “Шийдэлдээ битгий дурла, асуудалд нь дурла”. Хэрэглэгчдийн асуудлыг цөмийн олоод шийдлээ 45 хэм эргүүлж чадах аваас энэ нь пивот юм. Пивот нь тэс өөр шийдэл бус одоо байгаа шийдлээ жижиг хэмжээний өөрчлөлт оруулах байдаг. Тэр нь өөрчлөлт хийх хугацаа нь бүр ямар хурдан байх ёстой гээч. Мөн шийдлээс гадна бизнес моделийн ч пивот бас явагдах хэрэгтэй байдаг.

“Өөрчлөлт хийхээс бүү ай айвал бүү хий”

Хэрэглэгчдийн хүчтэй хүрээллийг бий болгох

Сүүлийн үеийн Nft-гүүд, койнуудын мэдээллийн харвал та манай коммунити маш хүчтэй идэвхтэй, санал өгдөг, шийдвэр гаргадаг гэх бичвэр, яриануудыг олж харна. Энэ нь тухайн бизнес моделийн онцлог буюу коммунити хэр хүчтэй байж чадна тэр чинээгээр тухайн койн, nft-н үнэ цэнэ өсөж байдаг. Яг л энэ модель орчин үед улам л хүчтэй болж байна. Ямар төрлийн бизнес, том жижиг хамаагүй өөрсдийн коммунити хүрээллийг бий болгож авч яваа бизнесүүд нүдэнд харагдахуйц мундаг байна. Тухайн хүрээлэлдээ компанийнхаа хувийг ч эзэмшүүлж байна, ирээдүйн шийдвэр, шинэ шийдлүүдээ ч хамт гаргаж байна. Ингэж хэрэглэгчээ халамжилж сонсож нэгтгэж чадаж байгаа нь гол нь хол яваад байна. Тэгэхээр таны хэрэглэгч нэг хоёр ч байсан хамаагүй таны хүрээлэл л гэсэн үг. Энэ хүрээлэл таны бизнестэй хамт өснө, томрон. Тэднийг сонс, тэдэнтэй хамтар, тэгж чадвал жинхэнэ төгс шийдэл, бизнес модель гаргаж чадах буй за.

Гэх мэт стартап үүсгэх бүтцийг задлаад харвал мянга мянган жижиг алхмуудыг дурдаж болох ба хэрвээ та танд мэргэн санаа, чанартай баг байвал манай START венчур-тай заавал холбогдоорой.

https://startco.mn/

2022.11.01

Б.Пүрэвсүрэн

Total
15
Shares

Leave a Reply

Related Posts
Total
15
Share