Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

BOOKBRIDGE Сан нийгмийн сайн сайхны төлөө бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй нийгмийн энтрепренер хайж байна. 

Нийгэмд үр нөлөө үзүүлэх бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй, бизнесийн ур чадвараа хөгжүүлэхийг зорьж буй таныг 2023 онд хэрэгжих Чадавхжуулах төсөлд оролцохыг урьж байна. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа 2022 оны 11 сарын 05. 

Өргөдлийн маягт: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScU87oYi5hGh5ITryTL6MhGqddAR-0hDrPF0RhUcpt07RRGpg/viewform

Бидний хайж байгаа нийгмийн энтрепренер та мөн үү?

  • Танд нийгэм, экологийн тодорхой асуудлыг шийдэх гайхалтай бизнес санаа байна уу?
  • Та өөрийн нийгмийн сайн сайхны төлөө бизнесийг байгуулж, ажиллуулах сонирхолтой байна уу?
  • Танд өөрчлөлт хийх хүчтэй хүсэл байна уу?
  • Тогтвортой орлогогүйгээр эрсдэлтэй нөхцөлд ажиллана гэдэг ямар утгатай болохыг та мэдэх үү?
  • Та нийгмийн сайн сайхны төлөө үзүүлж байгаа үйлчилгээнээсээ урам зориг авдаг уу?
  • Та өөрийгөө болон бусдыг хэрхэн сэдэлжүүлэх, таны санаа бодлыг дэмжихийг бусдад ятган үнэмшүүлэх талаар мэдэх үү?
  • Та монгол улсын иргэн үү? Та дундаас дээш түвшний бизнесийн орчинд ажиллахад хангалттай Англи хэлтэй юу?
  • Хэрэв та дээрх бүх асуултад “ТИЙМ” гэж хариулсан бол ЭНЭ ХӨТӨЛБӨР ТАНД ЗОРИУЛСАН гэдэгт итгэж болно. 

Бид танд юу санал болгох вэ?

Таны алсын харааг бодит болгохын тулд бид танд доорх хөрөнгө оруулалтуудыг хийнэ. 

  • Бид таны алсын харааг бодит бизнес болгон хувиргах тодорхой бүтэцтэй, батлагдсан сургалтын хөтөлбөр санал болгож байна. 2023 оны 4-р сараас эхлэн 6 сарын хугацаатай явагдах 5 Модуль хөтөлбөр. 
  • Бизнесийн болон манлайллын ур чадвараа хөгжүүлэх уулзалтууд
  • Таны бизнесийг тантай хамт эхлүүлэх мэргэжилтнүүдийн баг
  • Таны бизнесийг хүүгүй зээлээр санхүүжүүлэх хөрөнгө оруулагч
  • Төслийн дараа нийгмийн энтрепренеруудаас суралцах туршлага солилцох боломж болон Bookbridge гэсэн нэгэн том гэр бүлийн гишүүн болох. 

Таныг ямар сорилт хүлээж байна вэ?

  • Нийгмийн бизнесээ байгуулах: Та манай Чадавхжуулах хөтөлбөрт хамрагдсан гаднын болон дотоодын багийн гишүүдтэй хамтран ажиллах бөгөөд энэ нь таныг болон танай хамт олон нийгмийн бизнесээ байгуулахад судалгаа хийх, төлөвлөх, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
  • Хөтөлбөрт 100% бүрэн хамрагдах бөгөөд хөтөлбөрийн дасгалжуулагчид болон мэргэжилтнүүдийн багтай онлайн болон офлайн байдлаар ажиллана. Үүнд бүх төлөвлөсөн уулзалтад оролцохоос гадна хөтөлбөрийн туршид багийн гишүүдийн хооронд гол холбоо барих үүрэг орно.
  • Бизнесээ удирдах болон хөгжүүлэх: Та өөрийн баг, ажилтнуудтай хамтран өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг удирдан явуулна. Үүнээс гадна та BOOKBRIDGE-д үйл ажиллагаагаа тогтмол мэдээлэх үүрэгтэй.
  • Харилцаа холбоо, нийгмийн сүлжээг хөгжүүлэх болон хадгалах: Та бизнес үүсгэн байгуулагчийн хувьд BOOKBRIDGE-тээ нягт хамтран ажиллах ба хамтрагч байгууллага болон хувь хүн, орон нутгийн иргэдтэй харилцаа холбоогоо хөгжүүлж, хадгалдаг байх.

2023 онд хэрэгжих Чадавхжуулах төслийн дэлгэрэнгүй мэдээллийг Англи хэл дээр харах: 

https://www.bookbridge.org/post/wanted-social-entrepreneur-in-mongolia?fbclid=IwAR3w8IUF-fROpffBTN78SwrhwaGyUUY6D_cTxy8gkqUVsCykECHIP0QUnoU

BOOKBRIDGE Сангийн хөтөлбөртэй танилцах: https://www.bookbridge.org/

Хөтөлбөрт хамрагдсан нийгмийн энтрепренеруудтай танилцах: https://www.bookbridge.org/blog

Холбоо барих: 

BOOKBRIDGE Mongolia mongolia@bookbridge.org 

+976 95161096, 976 99024406,

Total
27
Shares

Leave a Reply

Related Posts
Total
27
Share