Google-ээс “Интерпренер/Interpreneur” гэж хайвал “Энтерпренер/Entrepreneur” болгон засахыг зөвлөнө. Гэхдээ буруу биччихсэн юм биш. Интрепренер гэх нэршлийг “Global Class” номд анх танилцуулсан бөгөөд олон улсад бизнесийг тэлэхэд юу шаардлагатай вэ гэдгийг судлах гэж оролдсон билээ. Интерпренер хүн танай байгууллагад зайлшгүй хэрэгтэй хүмүүсийн нэг төдийгүй олон улсад амжилттай яваа олон компанийн чухал тулгуур байсаар ирсэн.
“Inter” буюу нэвтрүүлэх “preneur” буюу энтрепренер хүний хандлага, ур чадвар гэсэн үгнээс бүрдэж товчхондоо одоо байгаа бизнес моделийг өөр зах зээлд гаргаж буй хүний тодорхойлж байгаа юм.
Интерпренер гэдэг нь “аливаа соёлыг хөрвүүлэх олон улсын сэтгэлгээ, аливаа асуудалд шинэлэг шийдэлд олох уян хатан сэтгэлгээ, аливаа ажлыг дор нь амжуулах байгууллагын сэтгэлгээгээр аливаа алсын харааг дэлхийд гаргах чадалтай хүнийг хэлнэ.

Энэ төрлийн хүмүүс яагаад хэрэгтэйг тайлбарлая.
Хэрэгцээ, шаардлага
Интерпренер хүмүүс амжилттай яваа бизнесийн загварыг дэлхийн зах зээлд хөрвүүлэх чадвартай тул олон улсад тэлэхэд тань нэн чухал. Энэ төрлийн хүмүүс олон улсад буй бизнесийн боломжийг олж харж, бизнесийг олон улсад тэлэхэд нь багийг уриалж, өсөж, дэвжихэд нь тус болно.
Учир нь энэ төрлийн хүмүүс бизнесийг өргөжүүлэх ярвигтай алхмыг эергээр ойлгуулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг тодорхой болгож, төсөв танахыг уриалахын хажуугаар шаардлагатай зарцуулалтыг дор нь зохицуулна.
Энэ төрлийн хүмүүс сайтар сонсож, үр дүнтэй суралцдаг.
Танилын хүрээгээ зөвхөн өөрийнхөөрөө хязгаарладаггүй тал нь ажлыг зөв зохистой хуваарилахад хэрэгтэй сэтгэлгээ.
Шинэ санаа, инновацыг үргэлж эрэлхийлдэг энэ хүмүүсийн туршлага болон бодох процесс нь маш олон талыг хамарсан байдаг.
Товчхондоо интерпренерүүд бол өнөө үеийн шинийг сэтгэгчдийн дунд хувьсал хийж яваа хүмүүс.

Энэ төрлийн хүмүүсийг хаанаас олох вэ?
Амаргүй нь мэдээж. Дэлхийн хэмжээнд сэтгэдэг энэ мэргэжлийн хүмүүсийг нэгтгэх зүйл одоогоор үгүй. Бидний өдөр тутмын амьдрал улам бүр цахимжиж, хөдөлмөр эрхлэлт газар зүйн байршлаас үл хамаарч эхэлж буй энэ үед гэхдээ эрэлт нь улам л ихэснэ. Үүнийг дагаад бизнесийн манлайлагч нар хоорондоо улам холбоотой болж эхэлнэ.
Энэ хүмүүсийг багтаа хэрхэн татах вэ?
Ажилтан шалгаруулж авахдаа аливаа соёлын талаар хэр мэдлэгтэй байгааг нь сориод үз. Мөн шинэ соёлд хэрхэн дасан зохицох чадвартайг нь тодорхойл.
Одоо байгаа ажилтнуудынхаа интерпренер сэтгэлгээг хөгжүүлж эхлэхэд ч мөн гэмгүй. Тухайлбал Amazon, Shopify зэрэг компанид олон улсад ажилласан туршлагыг тушаал дэвших нэг чухал чадвар болгосон байдаг.
Интерпренерийн шинж чанарууд
Интерпренер сэтгэлгээтэй хүмүүст бусдыг удирдан чиглүүлж, бусадтай харьцахдаа гаргадаг тодорхой хандлага, итгэл үнэмшил, хүлээлт бий. Үүнд гурван сэтгэлгээг пирамид бүдүүвчлэлээр тайлбарлаж болно.
Үүний хамгийн чухал буюу суурь сэтгэлгээ нь уян хатан байдал. Өөрөөр хэлбэл аливаа асуудалд бүтээлч, шинэлэг шийдэл эрэлхийлэх чадвар.
Дараагаар нь компанийн сэтгэлгээ буюу бусдад тусалж, хэрэгтэй хүмүүсээр нь аливаа ажлыг нугалдаг чадвар.
Эцэст нь соёлын сэтгэлгээ буюу өмнөх хоёр дээр суурилах хамгийн чухал чадвар. Энэ нь аливаа соёлыг ойлгож, сонирхон судалж, тэдгээрт ач холбогдол өгч, мэдрэмжтэй хандахыг хэлнэ. Өөр улсын соёлыг ойлгож, тэдгээрт нийцсэн шийдвэр гаргахад эдгээр нь чухал нөлөөтэй.
Компанийг дэлхийн түвшинд тэлэхэд соёлын сэтгэлгээ их чухал. Учир нь тухайн бизнесийг шинэ зах зээлд нутагшуулахын тулд хэрэглэгчдээ сайтар ойлгох хэрэгтэй болдог. Харин энэ гурван чадварыг хослуулснаар интерпренер сэтгэлгээг бий болгох юм.