McKinsey судалгааны байгууллага 3,400 гаруй бизнесийн манлайлагчдаас судалгаа авахад 95% нь ирэх 5-10 жилд Metaverse-ээс үүдэлтэй эерэг өөрчлөлт гарна гэж таамаглаж байна.

Metaverse-ийг яг юу гэдгийг тодорхойлох нь одоогоор ярвигтай. Тодорхой тайлбар өгчихвөл хөгжүүлэгчдийн уран сэтгэмжээр илэрхийлэгдэх энэ ертөнцийн боломж, потенциалыг хязгаарлах биз. Интернэт, цаашлаад нийгмийн сүлжээ, ухаалаг гар утас, үүлэн тооцоолол зэрэг технологийн үсрэлт бидний амьдралыг огцом өөрчилсөн шиг дараагийн үеийн технологи удахгүй бидний хаалгыг тогшино. 2030 он гэхэд 5 их наяд ам.доллароор үнэлэгдэх энэ зах зээлийг компаниуд тоохгүй өнгөрөхөд бэрх.
McKinsey судалгааны байгууллага 3,400 гаруй бизнесийн манлайлагчдаас судалгаа авахад 95% нь ирэх 5-10 жилд Metaverse-ээс үүдэлтэй эерэг өөрчлөлт гарна гэж таамаглаж байна. Харин 61% нь бизнесийн одоогийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно гэж тооцож буйгаа илэрхийлсэн. Тэр дундаа худалдан авалтын хандлага, жижиглэн худалдаа, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, эрүүл мэндийн үйлчилгээнд эрс өөрчлөлт орох төлөвтэй байгаа юм.
McKinsey-ийн тооцоолсноор Metaverse-ийн нөлөөгөөр 2030 он гэхэд цахим худалдаа 2-2.6 их наяд ам.доллароор нэмэгдэж, цахим боловсролын зах зээл 180-270 тэрбум ам.доллароор тэлнэ. Мөн зар сурталчилгааны зах зээл 144-206 тэрбум ам.доллар, видео тоглоомын зах зээл 108-125 тэрбум ам.доллароор өргөжих төлөвтэй. Гэхдээ эдгээр нөлөө нь нэмүү өртгийн сүлжээ тус бүрд өөрөөр нөлөөлөхөөр байгаа.
Metaverse-ийн хөгжүүлэлтийг 10 үе шатад хувааж үзнэ:
- Төлбөр тооцоо
- Хэрэглэгчдийг тодорхойлох
- Аюулгүй байдал, нууцлал, засаглал
- Дэд бүтэц
- Дагалдах тоног, ашиглах төхөөрөмж, үйлдлийн систем
- Хөгжүүлэгчид/3-D хөгжүүлэлтийн платформ
- Хандалт, хэрэглэгчдийг нээн илрүүлэх
- Виртуал ертөнцүүд
- Аппликейшнүүд
- Контент
Metaverse-д шаардлагатай технологи хөгжүүлэлт эхлээд удаагүй. Түүнчлэн бүрэн потенциалаар ажиллахад шаардлагатай технологи одоогоор байхгүй байгаа нь хамгийн том сорилт. Цаашид тооцоолол, холболтын дэд бүтэц, тоног төхөөрөмжийн дэвшил хэрэгтэй болох юм.
График: Үйл ажиллагаандаа Metaverse-ийг нэгтгэхээр төлөвлөсөн голлох салбарууд цаашид дижитал хөрөнгө оруулалтын томоохон хувийг Metaverse-д зориулахаар төсөвлөж байна.