Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Бизнесийн салбарт манлайлагчдын анхаарах хэрэгтэй технологийн 14 ШИНЭ ТРЭНД

100 гаруй эрдэмтэн, бизнес эрхлэгч, судлаач, бизнесийн манлайлагчийг эгнээндээ нэгтгэсэн McKinsey-ийн Технологийн зөвлөлийн “Технологийн цаашдын төлөв” тайлангийн хоёрдугаар дугаар хэвлэгдлээ. Инновац, эрэлт, хөрөнгө оруулалт, нэвтрүүлэлт зэргээр тус бүр үнэлж, нийт 40 технологийн 14 тэргүүлэх трендийг энэ удаад сонгон танилцуулсан байна.

Инновацын оноогоор “хэрэглээний хиймэл оюун ухаан” хоёр дахь жилдээ тэргүүлсэн бол цэвэр эрчим хүч, тогтвортой хэрэглээний технологиуд дэлхий даяар эрс нэмэгдэж, хамгийн их хөрөнгө оруулалт татаж чадлаа. Түүнчлэн энэ жил таван шинэ тренд нэмэгдсэн нь: 

  • Өгөгдлөөсөө суралцах технологийн аж үйлдвэр,
  • Web3,
  • Хийсвэр бодит орчны технологи,
  • Тээврийн дэвшилтэт технологи,
  • Сансарын дэвшилтэт технологи.

Тэгвэл эдгээр технологиуд цаашид ямар өөрчлөлт авчрах вэ?

Metaverse-ийг жишээ татъя. Энэ нь дангаараа тренд болохгүй ч, үүнд үүлэн тооцоолол, технологи хоорондын дэвшилтэт холбоос, хэрэглээний хиймэл оюун, хийсвэр бодит орчин, Web3 хамаарна. Эдгээр нь бидний одоогоор төсөөлж ч чадахгүй олон шинэ хэрэглээ, хэв маягийг бий болгоно. Улмаар тооцоолох чадвар, санах ойн багтаамж, сүлжээний хурд зэргээс гадна эдгээр технологиудыг хооронд холбох “бүтээлч чанар” одоо дутагдаж буй хамгийн “хомс” нөөц болно гэж McKinsey тооцож буй. 

Нөгөө талаасаа шинэ үеийн программ хангамжийг бүтээх хэрэгсэл, хүчин чадал эрс сайжирснаар код бичих, хөгжүүлэх, шалгах хурд эрс хурдсах тул инновацыг маш богино хугацаанд хэрэглээнд нэвтрүүлэх боломж нээгдэнэ. Түүнчлэн квант тооцоолол шинжлэх ухааны судлагдахуунаас инженерчлэлд шилжиж буй тул ирэх нэг, хоёр жилд хэрэглээнд нэвтэрч, зарим салбарт маш хурдтай тэлэх боломжтой.

Аж үйлдвэрийн өгөгдлөөс суралцах технологи харин ердөө нэг жилийн хугацаанд туршилтын бүтээгдэхүүнээс бизнесийн хэрэглээнд нэвтэрч, хурдтай тэлж буй. Маш олон салбарт үнэ цэн бүтээж болох энэхүү технологи нь хэрэглэгчдийг ямар үед аливаа үйлчилгээнээс татгалзаж байгааг, санхүүгийн луйвар хаана гарч болох эсэхийг, автомат жолоодлоготой машины аюулгүй байдлыг хангах зэргээр хэрэглээнд нэвтрээд байна.

“Технологийн тренд нэг, хоёр жилд өөрчлөгддөггүй. Гэхдээ хөрөнгө оруулалт, хэрэглээ, судалгаа, шинжилгээнээс инженерчлэлд нэвтэрч байгаа байдал зэрэг нь өөрчлөгддөг. Эдгээр технологид инженерчлэлийн шийдэл нэмж, хүний бүтээлч сэтгэлгээ, загвараар уламжлалт сэтгэлгээг эвдэж, хэний ч таамаглаагүй шинэ зүйлсийг компаниуд бүтээх боломжтой,” хэмээн McKinsey-ийн Лареина И онцлов.

  1. Хэрэглээний хиймэл оюун/Applied AI
  2. Дэвшилтэт холболт/Advanced connectivity
  3. Биоинженерчлэлийн дэвшилтэт технологи/Future of bioengineering
  4. Цэвэр эрчим хүчний дэвшилтэт технологи/Future of clean energy
  5. Тээврийн дэвшилтэт технологи/Future of mobility
  6. Тогтвортой хэрэглээний дэвшилтэт технологи/Future of sustainable consumption
  7. Web3
  8. Өгөгдлөөсөө суралцах технологийн аж үйлдвэр/Industrializing machine learning
  9. Хийсвэр бодит орчны технологи/Immersive-reality technologies
  10. Үүлэн болон захлах тооцоолол/Cloud and edge computing
  11. Итгэлцлийн архитектур буюу дижитал орчинд хэрэглэгчдийг таних/Trust architectures and digital identity
  12. Сансрын дэвшилтэт технологи/Future of space technologies
  13. Квант технологи/Quantum technologies
  14. Дараагийн үеийн программ хангамж хөгжүүлэлт/Next-generation software development

Эх сурвалж

https://www.mckinsey.com/capabilities/mckinsey-digital/our-insights/the-top-trends-in-tech

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share