Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Ганц бие хүмүүст зориулсан олон нийтийн сүлжээний платформ | Zaya app

Монголд Стартап үүсгэх ямар байна?

Маш сонирхолтой. Монголд стартап эхлүүлэх нь өдөр бүр адал явдалтай тулгарч, нийгэм нь өөрөө нэлээдгүй хөдөлгөөнтэй, хүн бүр тус бүрнээ хичээх шаардлагатай нь “Энтренепренер сэтгэлгээтэй” хүмүүсийг хурцалж өгдөг, тийм соёлтой нийгэм юм шиг санагддаг. 

Монголын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргахад хэрэглэгчид нь маш сайн туршиж, шүүмжилдэг. Танай апп, үйлчилгээг хэрэглэгчид тань хэрхэн хүлээн авч байна?

Манай апп бизнесээс хэрэглэгчрүү чиглэсэн ( B2C ) загвартай. “Network effect” буюу хэрэглэгчдийн сэтгэлт хүрэх үйлчилгээ үзүүлж байж бүтээгдэхүүн маань өөрөө амжилттай байж чадна. Хэрэглэгч дээр нэмээд “Lifestyle” app учраас хүн болгоны амьдралын хэв маягт тохирсон байх шаардлагатай болоод тэр үү, маш олон төрлийн санал, сэтгэгдлүүд өөр өөр төрлийн хэрэглэгчдээс ирж байгаа. Бид ч сайн хүлээж авч, сонсдог. Бүх санал, сэтгэгдлийг аваад хүн бүрд таарсан зүйл бүтээ гэвэл ямар ч хэлбэргүй, утгагүй апп, шийдэл болно. Тухайн санал, сэтгэгдлүүдийг шүүлтүүрдэж хараад, манай компанийн зорьсон зорилго чиглэлтэй хэрхэн сайн уялдуулах нь одоогийн бидний хувьд том сорилт болоод байна. 

Монгол хүмүүсийн апп хэрэглээ болон технологид хандах хандлага Бразилчуудтай адилхан санагддаг. 

Zaya аппликейшны хамтран үүсгэн байгуулагч А.Амарбаяр-тай ярилцлаа.

Би өмнө нь “Tвиттер” компанид ажилладаг байхад шинэ үйлчилгээ нэвтрүүлэхдээ эхлээд Бразил улсад туршдаг байсан. Яагаад гэвэл тэд маш соргог. Нэгдүгээрт, нэгж хэрэглэгчийг олж авах зардал бага. Хоёрдугаарт, хэлний асуудалгүй. Гуравдугаарт, шинэ технологи, үйлчилгээгээрээ нийтээрээ шуурч ордог. Эцэст нь, маш сайн сэтгэгдэл, шүүмж үнэнчээр шууд хэлж чаддаг.  Харин манай улсын хэрэглэгчдийн хувьд энэ бүхнээс хэлний асуудал тодорхой хэмжээнд байгаа. Харин бусад зүйлс нь адилхан санагддаг.  Манай зорилтот хэрэглэгчдийн сегмент нь 18-35 нас бөгөөд энэхүү сегментэд хэлний асуудал байхгүй гэж харж байгаа. Мөн Монголд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх нь Бразилд нэвтрүүлэхтэй адил төстэй гэж үзсэн. Одоогоор хэрэглэгчдээ маш сайн сонсож, саналуудыг нь авч байна. 

Танай стартап ямар түвшиндээ явж байгаа вэ? Дараагийн алхмууд юу байх бол?

2018 оноос хойш болзооны апп хийж эхлээд, нийт 3 апп хийж байсан. Олон удаа туршиж оролдож үзсэний үр дүнд Zaya апп нь бидний дөрөвдөх бүтээгдэхүүн болж байгаа. Гол нь олон улсад гаргах зорилготой эхэлсэн. Төлөвлөгөөнд бол асар их өөрчлөлт орсон. Бид өнгөрсөн 11-р сард нээлтээ хийх байсан. Гаднын хүмүүст питч хийж үзээд брендинг, мэссэж гэдэг зүйлс чухал гэдгийг олон хүнээс сонсож, үүн дээрээ ажиллаж эхлэсэн. Мөн гадагшаа гарахад гаднын хууль эрх зүйн шаардлагуудад нийцэх хэрэгтэй болсон. Apple, Google компаниуд нь контент үйлдвэрлэдэг аппуудаас хэрэглэгчдийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг маш их чухалчилдаг болсон. Иймээс хувь хэрэглэгч зураг оруулбал ийм байх ёстой, хувийн мэдээлэл тийм байх ёстой гэх мэт маш олон шаардлагуудтай болсон.

Тэгэхээр бид яг бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэх цаг хугацаанд маш их өөрчлөлт орсон. Одоо бид нээлтээ хийгээд хоёр долоо хонож байна. Энэ хугацаанд бид зорилтот зах зээлийнхээ 15 хувьд аль хэдийн хүрчихсэн. Шууд ийм олон тооны хэрэглэгч ороод ирэхээр бид дараа дараагийн төлөвлөж байсан алхмуудаа тодорхой хэмжээнд өөрчлөх хэрэгтэй болоод байгаа. Стартап гэдэг утгаараа маш хурдан өөрчлөгдөж чадаж байна. Мөн энэ өөрчлөлтүүд нь бидний алсдаа бодсон зүйлүүдийг хүртэл өөрчилж байх шиг байна. Дараагийн шатны хувьд олон улсад гаргах төлөвлөгөөтэй. Англи, Америкийн зах зээл манай салбарын ноён оргилууд буюу төлбөр төлөх хамгийн өндөр чадамжтай бүс. Ийм төрлийн апп хэрэглэж сурсан хэрэглэгчид олноор байдаг. 

Тэрний наана өмнөд америк, зүүн ази-д бид жижиг туршилт хийж магадгүй. Монголоос зорилтот хэрэглэгчдийнхээ 15 хувийг авсан гэсэн тоо нь өөрөө хөрөнгө оруулагчдад маш сонирхолтой байгаа гэдгийн сая Лондонд очиж хүмүүстээ уулзахдаа анзаарсан. 

Гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэл шаардлага ямар байдаг, ямар тоон үзүүлэлтийг чухалчилдаг эсэх дээр тулгуурлан бид цаашдын ажлаа төлөвлөн ажиллаж байна.

Дараагийн хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө тань юу байх вэ?

Бид өөрсдийгөө Seed шатандаа явж байгаа гэж харж байгаа. Pre-Seed дээр хөрөнгө оруулагчидтай яриа хийж үзээд  ”ҮГҮЙ” гэсэн хариунуудыг авч байсан. Тэгэхээр seed рүүгээ орж, том зах зээлрүү амбицтай дайрч байж бусдын анхаарлыг авна гэвэл анхан шатны “early stage” -д хөрөнгө оруулдаг Venture Capital-уудыг бид сонирхож байгаа. Энэ дундаа мэдээж бидний хийж байгаа бизнес моделийг сонирхдог анжел хөрөнгө оруулагчдын нэгдэл ч орж болно гэж бодож байгаа. Олон улсдаа харвал томоохон VC хөрөнгө оруулагчид Saas, финтек, боловсрол, маркетплайсүүд, эрүүл мэнд, хиймэл оюун ухаан гээд салбар, чиглэлүүдийг ихээр сонирхож байна. Энэ дунд бидний салбар чиглэл байхгүй буюу нэлээн хойгуур орно. Яг энэ чиглэлээр сонирхдог анжел хөрөнгө оруулагчдаас seed шатандаа  хөрөнгө оруулалт авсан ч болж байгаа бидэнд. 

Орлогын модель нь ямар байх вэ?

B2C моделийн хувьд бусдаас ялгарах зүйл байхгүй сар бүрийн хураамж буюу subscribtion моделиор явж байгаа. Манай бүтээгдэхүүн бидний мэдэх Tinder, Bumble-с өөр. Магадгүй бусад танилцах апп нь хоёр хүн нэгнийхээ гаднах харагдах төлөвөөс нь хамаарч шууд яахаа шийддэг. Харин манай апп нь хүмүүсийг илүү таних, мэдэх нөхцөлүүдийг оруулж, сошиал медиа талдаа ч ашиглах боломжтой болгож өгч байгаа. Товчоор бол инстаграм шиг гэхдээ ганц бие хүмүүст зориулсан гэж тайлбарлаж болно. 

Тэгэхлээр бидний урт хугацаандаа ашиг олох модель нь өөрөө subscribtion гэж харж байна. Дотроо нэг удаагийн худалдан авалт хийдэг үйлчилгээнүүд мэдээж ороод явна. Одоо жишээ нь нэг сонирхолтой хүмүүсээрээ нэгдээд групп болж ярилцдаг эвэнт, чат группыг үүсгэж оролцохын тулд нэг удаагийн мөнгө төлдөг байхаар шийдэж байна. Манай аппын нэг онцлог нь дотроо контент гэсэн хэсэгтэй байгаа. Тэнд бид хэрхэн болзох, аюулгүй байдлаа хангах, харилцааны зөвлөгөө гэх мэт мэдээллийг оруулж байгаа. Энэхүү орж буй сэдвүүд дээр манай хэрэглэгчид хамтдаа харилцан яриа өрнүүлж чадаж байгаа болохоор бас хэрэглэгчид эргээд манай апп тогтмол ашиглах хандлага бий болж байна. 

Аппынхаа хэрэглэгчдийн хүрээллийг сайн бий болгож байгаа санагдсан хэрхэн үүнийг хийж байна?

Одоо байгаа танилцах аппуудыг нэг асуудал нь хэрэглэгч ороод маш амархан уйддаг болсон. Ахиж ашиглах нь маш ховор буюу магадгүй хүнтэй матч болсон бол апп аа устгаж байгаа. Харин бид ганц бие хүмүүсийн коммунити хүрээллийг бий болгосноор хүмүүс ганц удаа хэрэглээд гарах биш буцаад ирж болдог. Ирэхэд нь нөгөө хүрээлэл нь байж байдаг, бусадтайгаа танилцдаг нөхцөлийг бүрдүүлж байгаа.

Харин бид апп-даа сошиал медиа функцийг оруулж өгснөөр хэрэглэгч бусадтай үргэлж харилцаатай байж, гарсан ч эргээд орж хэрэгцээг бий болж байгаа юм. 

Манай апп ард хэрэглэгчдийн хүсэл сонирхлоор нь тааруулах алгоритм мэдээж ажиллаж байгаа. Жишээ нь ууланд гардаг хүмүүс, муур сонирхогчид , жазз хөгжим сонирхогчид гэх мэт сонирхлын бүлгээр нь хүрээлэл болгоод энэ хүрээллээсээ болзож буй хүмүүс нь ууландаа хамт гарах болзоо хийх нь илүү сонирхолтой, илүү яриа өрнөх бөгөөд манай зүгээс сонирхлоор нь уулзуулснаараа ажлыг нь илүү амар болгож өгч байгаа.

Дижитал бүтээгдэхүүнүүд одоо дандаа коммунити хүрээлэл төвтэй болж байгаа тэрнээс биш чи авбал ав авахгүй бол боль гэдэг зүйл байхаа болино. Тэрний оронд бүгдээрээ хүрээлэл болоод хамтдаа хөгжиж, урагшлах, энэ бизнесийг босгох, суралцах гэдэг зүйлс дижитал бүтээгдэхүүний дараагийн амжилтын суурь болж байна.

Танай багийн талаар мэдээлэл ямар байгаа вэ? Багаа хэрхэн тэлэх вэ?

Монголд 3 удаа хагас цагаар ажилладаг чадварлаг сайн баг бүрдүүлж үзсэн. Гол асуудал үндсэн ажлын хажуугаараа буюу халтуур, төсөл байдлаар ажлаа хийхээр эцсийн үр дүн нь тийм ч сайн байж чаддаггүй. Жишээ нь 5 жил хамт ажилласан, ажиллах арга барил нийлдэг маш сайн баг шууд бүрдүүлнэ гэдэг бол хэцүү. Магадгүй нэг компанитай л шууд хамтрахгүй бол болдоггүй. Бидний хувьд гадаадаас ажиллах хүчээ авч эхэлсэн. Үүсгэн байгуулагчдын хувьд Батжа буюу Батжаргал өмнө нь Амазон-д бас ажиллаж байсан одоо Америкд амьдарч байгаа хүн байгаа.  Монголын бүтэц дээр байгаа бас нэг үүсгэн байгуулагч нь Уранзаяа гэж хүн бий. Технологийн баг 5 хүнтэй Пакистан хүмүүс байдаг. Брендинг баг 3 хүнтэй Лондон хотоос ажилладаг хүмүүс байдаг. Брендинг баг 3 хүнтэй Лондон хотоос ажилладаг хүмүүс байдаг. Маркетинг дээр Монголын Viral Agency-тай хамтарч байна. Дизайн тал дээр дээр Австралиас нэг хүн ажиллаж байгаа.

Яг хэн юу хийж чадаж байна гэдэг дээр төвлөрөөд энэхүү 10 гаруй хүнтэй олон улсын багийг үүсгэсэн. Яг ийм чадвартай багийг Монголд шууд үүсгэн гэвэл маш их цаг хугацаа орно. 

Компанийн бүтцийн хувьд ямар байгаа вэ. Бүртгэлээ хаана хийлгэх вэ?

Монголд мэдээж бүртгэлтэй. Ирээдүйд бид хөрөнгө оруулалтыг хаанаас татахаас шалтгаалаад олон улсын бүтцээ хаана байршуулахаа сонгох байх. Тухайн хөрөнгө оруулж байгаа газрын ямар шаардлага, хаана бүртгүүлсэн байх шаардлагыг дагах болно. Жишээ нь Америкаас хөрөнгө оруулагч болж орж ирвэл магадгүй Америкт нь бүртгүүлэх гэх мэт. Энэ тал дээр надад нэг өөрийн бодол байдаг. Монголоос юникорн (unicorn) төрүүлнэ гэж маш их хүмүүс, компаниуд ярьдаг. Монгол юникорн гэж ямар компанийг хэлэх вэ гэхлээр Монголд бүртгэлтэй байгаа юникорн болсон компанийг л хэлнэ. Гадаад бүртгэлтэй Монгол үүсгэн байгуулагчтай компани жишээ нь юникорн болбол тэр бол миний хувьд Монгол юникорн биш юм шиг санагддаг. Яагаад гэвэл тухайн бүртгүүлсэн орныхоо л юникорн жагсаалтад орно шүү дээ. Үүн дээр би цаашид Монгол компаниараа хөрөнгө оруулалтуудаа татаад явбал ямар вэ гээд олон хүнтэй уулзаж явсан. Хариултууд нь дандаа хэцүүдээ л гэдэг. Монголд хуулиа нэг өдөр хөрөнгө оруулалтын хуулиа шууд өөрчлөөд хөрөнгө оруулагчдаа хохироох магадлал маш өндөр байдаг. Тийм зүйлс жоохон харамсалтай  байдаг. Монголдоо бүртгэлтэй компанидаа эхлээд Монгол хөрөнгө оруулагчдаас мөнгө татаад дараа нь олон улсад гарах үед гадны хөрөнгө оруулагчид орж ирэх үед нь анхны хөрөнгө оруулагчид нь амжилттай мөнгө, ашгаа аваад гарч чаддаг байгаасай гэж хүсдэг. 

Болзооны апп-уудын нийтлэг байдал нь олон улсын гурван том компани дээр очоод худалдагдаж байгаа (acquired). Бидний хувьд ч бас энэ моделруу үйл ажиллагаа чиглүүлж, одоогоос эхлээд холбоо, хүрээллээ ч бас бий болгож байна. 

Бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх дараагийн зах зээл?

Бид 40 орны жагсаалт гаргаж судалсан. Зорилтот хэрэглэгчдээ 18-35 насны “Single” болон харилцааны бусад статусуудаар хуваан авч үзвэл 200 сая хэрэглэгчийн зах зээл байна гэж үзээд байгаа. Хэлний асуудалгүй гэдэг утгаараа мөн жагсаалтад дээгүүр байгаа нь Бразил улсруу орж үзэж болно гэж харж байгаа.

Магадгүй хөрөнгө оруулалт бидний хүссэнээр шийдэгдэж чадвал бид суудлийн бүсээ зүүгээд том зах зээлрүү ороход ч бэлэн байна.

https://www.getzaya.app

Social Links:

Facebook: https://www.facebook.com/getzaya

Instagram: https://www.instagram.com/zaya_app/

Total
30
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Инновацаар эвдэгдэж буй 5 их наяд ам.долларын салбарт өрсөлдөж байгаа Монгол стартап

НЭГ САЯ ЭРҮҮЛ МОНГОЛ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ зорилгоор тамирчид, мэргэжлийн зөвлөхүүд, сэтгэл зүйч, эмч нартай хамтран хувь…
Read More

Zochil.shop: Бид худалдааны салбарыг цахимжуулж, цахим худалдаа эрхлэхэд шаардлагатай технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж байна.

Бидний түүх “Зочил технологи” ХХК компани нь мэдээлэл технологийн чиглэлээр 2019 онд үүсгэн байгуулагдаж мэдээлэл технологи, маркетинг борлуулалтын…
Read More

Б.Золбадрал: iTrip таны аялах мөрөөдлийг бодит болоход тусална

Манай редакцын зүгээс стартап үүсгэн байгуулагчидтай тэдний бизнесийн онцлог, шийдэхээр зорьж буй асуудал болон бусад хэрэгтэй сэдвүүдээр ярилцаж…
Total
30
Share