Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Инновацийн санаачилгыг дэмжих “Mon-X” хөтөлбөр эхэллээ

Инновацийн үйл ажиллагааны чадавх, нөөцийг оновчтой байршуулах, төрийн дэмжлэгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор 2020-2025 онд баримтлах инновацийн үйл ажиллагааны 5 тэргүүлэх, 11 технологийн чиглэл батлагдсан билээ. Тэгвэл дээрх тэргүүлэх чиглэлийн технологиуд болон өөрсдийн бүтээлч санал, санаачилгыг ашиглан Монгол улсын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах нээлттэй инновацийн хөтөлбөр эхэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас иргэд, олон нийтийн инновацийн санаачилгыг дэмжих, нээлттэй инновацийг хөгжүүлэх зорилгоор  Mon-X Инновацийн хөтөлбөрийг Монгол орон даяр хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөр нь бүс, нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд инновацийн соёлыг түгээн, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, иргэдийн шинэлэг, инновацилаг санал санаачилгуудыг боловсруулан хөгжүүлж тэр дундаас шалгарсан шилдэг санал санаачилгыг хэрэгжүүлэхэд грант дэмжлэг үзүүлэх нээлттэй инновацийн хөтөлбөр юм. Цаашлаад шалгарсан санаачилгуудыг улс, нийслэл, орон нутгаас хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж бодит ажил хэрэг болгох боломжтой. Ингэснээр тулгамдаж байгаа олон төрлийн асуудлуудыг шийдэхэд иргэд бодит оролцоо, хувь нэмрээ оруулах дэд бүтцийг бий болгож буйгаараа их онцлог хөтөлбөр юм. 

Хөтөлбөр нийт 180’000’000₮-ийн шагналын сантай бөгөөд нийт хүлээн авсан санаа дундаас 4 үе шаттайгаар 9 санаачилгыг шалгаруулж тус бүрийг төсөл болгон хэрэгжүүлэхэд зориулж  20’000’000₮-ийг грант олгоно.

Хөтөлбөрт хэн хамрагдаж болох вэ?

Арга хэмжээнд улс, бүс, орон нутаг, нийслэлд тулгамдаж буй асуудлыг инноваци ашиглан

шийдвэрлэх санаачилгатай иргэн, баг, хуулийн этгээд хамрагдана.

Хөтөлбөрийн хүрээнд нээлттэйгээр санал хүлээн авах ба та бүхэн www.mon-x.mn сайтын баруун дээд буланд байрлах “санал илгээх” товчин дээр дарж орон бүртгүүлж санаагаа илгээх боломжтой. Санал хүлээн авалт өнөөдөр буюу 2022 оны 10 сарын 06-нд нээгдэн 2022 оны 10 сарын 20-ны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ОРОЛЦОН МОНГОЛ УЛСАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛД БОДИТ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛААРАЙ


Санаа илгээх бол энд дарна уу
Боловсрол, шинжлэх ухааны яам -ны Mon-X Инновацийн хөтөлбөр

Хэрэгжүүлэгч: Startup Mongolia

“Стартап Монгол” ТББ нь 2011 оноос хойш 9 жилийн хугацаанд Монгол Улсад гарааны бизнесийн тогтолцоо (Startup EcoSystem)-г бүрдүүлэх, Бизнес эрхлэх (Entrepreneurship) соёлыг төлөвшүүлэх, шинээр бизнесээ эхлүүлж байгаа залуучуудыг сэдэлжүүлэх, дасгалжуулах (Mentoring), Хөрөнгө оруулагчидтай холбох, тэднийг бойжуулах, инноваци, өндөр технологийн салбарыг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Дэлгэрэнгүй мэдээлэл: 

Холбогдох дугаар: 8990-9924

Фейсбүүк хуудас: Mon-X Инновацийн хөтөлбөр

Фейсбүүк групп: “Mon-X Инновацийн хөтөлбөр” мэдээлэл түгээх албан ёсны групп

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
DeSo
Read More

DAO гэж юу вэ?

Сүүлийн үед DAO гэх цоо шинэ засаглалын систем зах зээл дээр нэвтэрч халуухан сэдвүүдийн нэг болоод байна. Тэгвэл…
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading