Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Илон Маск: Twitter-ийг худалдаж авснаар “X, The Everything” апп эрт биеллээ олно

Twitter-ийг 44 тэрбум орчим ам.доллароор худалдан авахаар зэхэж буй Илон Маск тус гэрээг “X, The Everything” аппын төлөвлөгөөнд тустай талаар жиргэлээ. 

Тэрээр өмнө нь Twitter-ийг худалдан авбал Хятадын WeChat-ийн адил өргөн хүрээний үйлчилгээнд ашиглах боломжтой байдлаар хөгжүүлэхээр зэхэж буйгаа мэдэгдэж байсан. Үүнийгээ 1999 онд хамтран байгуулсан “X” санхүүгийн үйлчилгээний компанийнхаа алсын хараатай адилтган тайлбарлаж буй юм. 

“Тухайн үед X.com эсвэл X корпорацын ирээдүйг их томоор төсөөлж явсан. Их нүсэр алсын хараа бий. Мэдээж бүгдийг эхнээс нь хийх шаардлагатай ч Twitter-ийг худалдан авснаар үүнийг гурваас таван жилээр хэмнэх байх. Дэлхий дахинд их тустай алхам байх болно,” хэмээн тайлбарлажээ.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share