3 сарын хугацаатай мэдээллийн технологийн их сургуулийн түвшний сургалт эхэлнэ.
NIT өөрийн шинэ хоёр төрлийн хөтөлбөрөө зарлалаа. Уг хөтөлбөр 6-9-р анги болог 16 дээш нас гэсэн ангиллуудтай ба 3-4 сарын хугацаанд явагдах юм. Багш нарын хувьд салбартаа олон жил ажилласан туршлагатай, одоо ч ажиллаж байгаа чадварлаг хүмүүс байх юм.
Та бүхэн уг сургуулийг Nest Education ерөнхий боловсролын сургуулиар сайн таних билээ. Уг сургалтуудад их дээд сургуулийн түвшний хөтөлбөр заагдах бөгөөд богино хугацаанд чанартай боловсрол олгож чадварлаг боловсон хүчийг бэлдэх нь тэдний зорилго юм.
Хөтөлбөрүүдийн мэдээлэл:

ROOKIE ХӨТӨЛБӨР:
Хамрах хүрээ: 6-9-р ангийн сурагчид
Эзэмших ур чадвар: Их, дээд сургуулийн мэдээллийн технологийн мэргэжлийн эхний жилийн хичээлийн агуулгыг эзэмшинэ.
Эхлэх хугацаа: 10 дугаар сарын 10-аас эхлэн
Хуваарь: 3 сарын хугацаанд
Даваа, Лхагва, Баасан гарaгуудад
Цаг: 15:00-18:00 цагийн хооронд хичээллэнэ.
Төлбөр: 2,000,000₮

SOPHOMORE ХӨТӨЛБӨР:
Хамрах хүрээ: 16-аас дээш нас
Эзэмших ур чадвар:Их, дээд сургуулийн мэдээллийн технологийн мэргэжлийн 3-р курс хүртэлх хичээлийн агуулгыг эзэмшинэ.
Эхлэх хугацаа: 10 дугаар сарын 10-аас
Хуваарь: 4 сарын хугацаанд Даваа, Лхагва, Баасан гарaгуудад
Цаг: 16:00-19:00 цагийн хооронд хичээллэнэ.
Төлбөр: 3,000,000₮
Хаана: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Их сургуулийн гудамж-1, Монгол Япон төвийн хойно байрлалтай
Давуу талууд:
• Анхан шатнаас эхэлж заах тул та суурь мэдлэггүй гэж бүү санаа зовоорой.
• Програмчлалын онлайн хичээлийн 1 жилийн эрх (online.nhs.mn)
• Монголын хамгийн шилдэг багш нар
• IMAC, WINDOWS-ooр тоноглогдсон сургалтын орчин
• Батламж сертификат олгоно.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Доорх бүртгэлийг бөглөсөн эхний цөөн бүртгүүлэгч рүү холбогдож, суудал баталгаажуулалт хийгдсэнээр бүртгэл баталгаажна.
Дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү.