Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Digital Nomad Visa-г олгож буй 47 улс

COVID-19 цар тахлын улмаас дэлхий ертөнц тэр чигээрээ өөрчлөгдөж тэр хэрээр олон олон давуу талуудыг бидэнд авчирлаа. Энэ удаагийн буландаа аялангаа ажиллах боломжтой Digital Nomad Visa-ны талаар хамтдаа харцгаая.

Digital Nomad Visa гэж юу вэ? 

Digital Nomad гэдэг нь нүүдэлчин амьдралын хэв маягаар эх орноосоо хол, технологийн дэвшлийг ашиглан зайнаас ажилладаг амьдралын хэв маягтай хүнийг хэлнэ. Харин Digital Nomad Visa нь тус амьдралын хэв маягаар амьдардаг хүмүүст зориулан гаргаж буй хууль ёсны эрхийг хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл… Та аль нэг улсад аялангаа өөр аль нэг оронд зайнаас ажиллаж тухайн улсын жишигт нийцсэн цалинг авна гэсэн үг юм. 

Тэгвэл тус визний давуу болон сул талыг харвал

Мэдээж хамгийн том давуу талуудын нэг нь та карьераа зогсоохгүйгээр тогтвортой орлоготой байхын зэрэгцээ ажлаа хийнгээ давхар аялж, амралтаа авч болох юм. Харин сул талуудын хувьд та зайнаас, уян хатан цагийн хуваарийн дагуу ажиллах шаардлага үүснэ. Мөн улс хооронд дамжин явах үед үүсэх орон байр, онгоцны зардал, тусгаарлагдах гэх мэтчилэн асуудлууд үүсэх боломжтой.

Тус визийг санал болгож буй улс орны хувьд

2021 оны байдлаар 21 улс л тус визийг санал болгодог байсан бол одоогийн байдлаар нийт 47 улс санал болгож байна. Эдгээрээс Монголчуудын хамгийн ихээр зорчдог таван улсын шаардлагыг харвал:

1. Герман: ХБНГУ-д оршин суух зөвшөөрөл нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд гурван сар амьдрах боломжийг олгодог боловч гурван жил хүртэл хугацаагаар сунгах боломжтой. Digital Nomad Visa-ны хураамж нь £60 ба өргөдлөө хамгийн ойр байрлах Германы элчин сайдын яам эсвэл консулын газарт биечлэн ирүүлэх ёстой байдаг аж.

2. Мексик: Мексикт тус визийг 180 хоногоос 4 жил хүртэл хугацаанд авах боломжтой. Аялагчид сарын $2166-ын орлоготой байх эсвэл сүүлийн 12 сарын хугацаанд банкны сарын дундаж үлдэгдэл $36,102 байх ёстой аж. Визний хураамж нь $284.

3. Норвег: Тус улсын “The Independent Contractor Visa” нь иргэдэд хоёр жил оршин суух боломжийг олгодог бөгөөд хураамж нь £600 байна. Харин жилийн орлогын доод хэмжээ нь £35,719 байх шаардлагатай аж.

4. Португал: Португал нь нэг жилийн хугацаатай “D7 passive income” визийг санал болгодог. Нийт хоёр жилээр хоёр удаа сунгаж болдог бөгөөд визний хураамж £83-с гадна оршин суух зөвшөөрлийн хураамж £72-ыг бас төлөх шаардлагатай.

5. Тайван: Тус улсын олгодог “Taiwan Employment Gold Card” нь арай өөр ба техникийн хувьд Digital Nomad Visa биш юм. Энэ нь ажиллах зөвшөөрөл, оршин суух виз, гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл, дахин нэвтрэх зөвшөөрөл зэрэг 4 зүйлийг нэг дор хослуулсан багц карт юм. Тус картыг эзэмшсэнээр ажилчдад Тайванд 1-3 жил амьдрахыг зөвшөөрөх бөгөөд өргөдөл гаргагчийн харьяалал, оршин суух хугацаа зэргээс хамааран $100-$310-ын хураамжтай аж.

Эцэст нь… Энэ мэтчилэн олон олон улс орнууд тус визийг олгож эхлээд байгаа бөгөөд хэрвээ та аялангаа ажиллах хүсэлтэй байдаг бол судлаад үзээрэй гэж хэлмээр байна.

Тус жагсаалтын үргэлжлэлийг дараах холбоосоор хараарай.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share