Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Төрийн банк хамгийн түрүүнд IPO хийхээр боллоо

СЗХ өнгөрсөн 7 хоногийн ээлжит хуралдаанаараа Төрийн банкийг олон нийтэд нээлттэй болгож үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр системийн нөлөө бүхий 5 банкнаас хамгийн түрүүнд IPO хийх зөвшөөрлөө тэд авлаа

Банкны системд нөлөө бүхий банкнуудын хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, засаглалыг сайжруулах, олон нийтийн болгох асуудлаар УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 онд баталсан билээ. Ийнхүү банкны системд нөлөө бүхий банкнуудаас “Төрийн банк” ХХК нь нийтэд санал болгон гаргах хувьцаагаа Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн анхны банк болж байна.

Тэдний талаар дэлгэрүүлэн харвал:

  • Санхүүгийн үзүүлэлт: Төрийн банкны нийт цэвэр ашгийн хэмжээ өнгөрсөн оны эхний хагасаас 125.2% өсөж ₮69.8 тэрбумд хүрсэн бол цэвэр зээлийн хэмжээ нь жилийн хугацаанд 11.8% өсөж ₮2.3 их наядад хүрчээ
  • Нийт хэрэглэгчдийн тоо: Тэд нийт 2.3 сая хэрэглэгчдэд 495 салбар нэгж, 350 ATM, 5,320 орчим картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан Монголын 1.6 сая км² газар нутагт үйлчилгээгээ үзүүлж байна.

IPO

Төрийн банкны анхдагч зах зээлийн арилжаа энэ сарын 30-нд эхлэх бөгөөд тэд нийт хувьцааныхаа 5%-ийг олон нийтэд санал болгож байна. Тодруулбал:

  • Нэгж хувьцааны үнэ: ₮590
  • Олон нийтэд санал болгож буй хувь: 5%
  • Татан төвлөрүүлэх дүн: ₮22.1 тэрбумыг татан төвлөрүүлэх аж.
  • Үүнээс: ₮15.5 тэрбумыг стратегийн хөрөнгө оруулагчдаас, харин ₮6.6 тэрбумыг олон нийтээс татах аж.

Тэдний гол хувьцаа эзэмшигч нь Сангийн яам бөгөөд нийт хувьцааны 52.25%-ийг эзэмшдэг бол үлдсэн 47.75%-ийг нь Хадгаламж даатгалын корпорац эзэмшдэг аж. Харин IPO хийсний дараа  Сангийн яам 49.63%, Хадгаламж даатгалын корпорац 45.37%-ийг харин үлдсэн 5%-ийг олон нийт эзэмших юм. 

Та IPO-н дэлгэрэнгүй танилцуулгатай дараах холбоосоор танилцаарай

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

Технологийн шийдэл, хэрэглээгээрээ онцлогдож буй стартапууд

Технологийн шийдэл, хэрэглээгээрээ онцлогдож буй стартапууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Digital Nation-2021” арга хэмжээг зохион байгуулсан.  Тус…
DeSo
Read More

DAO гэж юу вэ?

Сүүлийн үед DAO гэх цоо шинэ засаглалын систем зах зээл дээр нэвтэрч халуухан сэдвүүдийн нэг болоод байна. Тэгвэл…
Total
0
Share