Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Монгол улсад анхны виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгэгдлээ

Санхүүгийн зохицуулах холбоо

Санхүүгийн зохицуулах хороо “Дижитал Эксчэйнж Монголиа” ХХК, “Ай Дакс” ХХК, “Койн Хаб” ХХК-уудыг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэлээ

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан эдгээр гурван сарын хугацаанд хууль, журамд заасан шаардлагад нийцүүлэн СЗХ-д бүртгүүлэх үүрэг хүлээсэн. Энэ дагуу дээрх гурван компани холбогдох хууль, журмын шаардлага, баримт бичгийн бүрдлийг хангасан тул ийнхүү виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч анхны компаниудаар бүртгүүллээ.  

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуульд зааснаар зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулж виртуал хөрөнгийг олон нийтэд санал болгох, арилжаалах ёстой. Хэрэв бүртгүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн хариуцлага хүлээлгэх нөхцөл үүсэх юм.

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share