Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

UbCab: Стандарт таксины соёлыг бий болгоно

Энэ удаагийн дугаартаа технологи дээр суурилсан такси тээврийн үйлчилгээ эрхлэгч UbCab-ын үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр-тай шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болон шинэ хамтралынх нь талаар ярилцлаа.

Цоо шинэ үйлчилгээ: UbCab Shuttle

Тэд үйлчилгээгээ хүн бүрд хүртээмжтэй байлгах мөн хотын ид ачааллын үеэр үүсдэг автобус хүрэлцээний асуудал дээр үндэслэн “UbCab Shuttle” үйлчилгээг нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, UbCab-ын дунд оврын автобуснууд автобус хүрэлцээ муутай бүсүүдэд зөвхөн хотын ид түгжрэлийн үеэр хэрэглэгчдэд үйлчлэх юм. 

Ингэснээр зөвхөн нийтийн тээврийн хүрэлцээний асуудлыг шийдээд зогсохгүй зорчигч илүү тав тухтай, хямд зардлаар зорчих боломж бүрдэж байна. Тус үйлчилгээг авахдаа UbCab аппаа ашиглан өөрийн хүрэх цэг болон ирж авах цэгээ тодорхойлон суудлаа захиалах аж. Хэрвээ Playtime явсан бол тус үйлчилгээг санаж байгаа байх. Яг л түүнтэй адил.

Хаана хаанаа ээлтэй төлбөрийн аргачлал

Хотын ид түгжрэлийн үеэр үүсдэг бас нэгэн асуудал бол яалт ч үгүй такси хүртээмжийн асуудал юм. Энэ асуудлыг шийдэж жолооч болон зорчигчдод аль аль талд нь давуу талтай байлгах үүднээс тэд хугацааны тариф бодох шинэ тооцооллын аргыг удахгүй нэвтрүүлэх гэнэ. Ингэснээр жолоочид түгжрэлийн үеэр өнгөрүүлж буйгаа цагаа тооцуулан авахаас гадна иргэдэд такси олдохгүй байна гэх асуудал байхгүй болох юм. 

Улаанбаатар такситай нэгдлээ

UbCab-г саяхан Улаанбаатар такситай нэгдэх болсныг санаж байгаа байх. Тэгвэл тус хамтралын гол зорилго нь тухайн компаниуд өөр өөрсдийн давуу талуудаа ашиглан Улаанбаатар хотод дэлхийн жишигт нийцсэн такси үйлчилгээний цоо шинэ стандар үйлчилгээг бүрдүүлэхэд оршиж буй аж. Ингэснээр үйлчлүүлэгчид илүү тав тухтай, албан ёсны, стандартад нийцсэн такси үйлчилгээг авдаг болох юм. 

Бид 700,000 хэрэглэгчтэй боллоо

2013 онд анх үүсгэн байгуулагдсанаасаа хойш тэд аль хэдийнээ 19,000 жолооч, 700,000 хэрэглэгчтэй болжээ. Хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр UbCab зөвхөн зорчигч хүргэлтийн үйлчилгээнээс гадна хоол хүргэлтийн үйлчилгээ рүү нэвтэрчээ. 

Тодруулбал… Монголын анхны “Cloud kitchen” буюу зөвхөн хүргэлтэд гарах хоолны төрөлжсөн гал тогоо байх бөгөөд гол зорилго нь хэрэглэгчдэд хамгийн түргэн шуурхайгаар хоол хүргэх юм. Түүгээр ч зогсохгүй дараах шинэ үйлчилгээнүүдийг мөн энэ онд нэвтрүүлжээ.

  • UbCab Pet: Тэжээвэр амьтанд зориулсан нэмэлт дэвсгэр, тоноглолтой унаа
  • UbCab Host: Онгоцны буудал дээр угтах, үдэх зориулалт бүхий үйлчилгээ
  • UbCare: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг тус тус нэвтрүүлсэн байна. 
Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
urmine
Read More

А.Уянга:“Монгол хүн болгоны хайртай брэнд байгаасай” гэж хүсэж хөрөнгө оруулалтаа хийсэн.

ҮР минь брэндийн үүсгэн байгуулагч А.Уянгатай хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна. Үр минь брэндийг товчоор тодорхойлбол?…
Read More

Монгол залуус хонины ноосон шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч бүтээжээ

Хонины ноосыг ашиглан, агаар цэвэршүүлэгч бүтээж буй “Airee Felt” компанийн хамтран үүсгэн байгуулагч М.Оюунгэрэлтэй саяхан гаргасан шинэхэн бүтээгдэхүүн…
Total
0
Share