Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Adobe Figma-г $20 тэрбумаар худалдан авахаар боллоо

Reuters
FILE PHOTO: Adobe logo is seen on smartphone in this illustration taken June 13, 2022. REUTERS/Dado Ruvic/Illustration

Дэлхийн хамгийн том программ хангамжийн компаниудын нэг Adobe(ADBE) өнгөрсөн Пүрэв гарагт дизайны платформ болох Figma-г $20 тэрбумаар худалдаж авах болсноо мэдэгдсэнээр технологийн салбарт бас нэгэн дуулианыг дагуулаад амжлаа

Figma: Figma нь 2012 онд байгуулагдсан бөгөөд анх гарч ирж байхдаа $332 саяын санхүүжилт босгож байсан дэлхийн томоохон компаниудын нэг юм. Компанийн үнэлгээ 2021 он гэхэд $10 тэрбумаар үнэлэгдэж байсан аж. Тус платформын давуу тал нь нэг файл дээрх дизайн дээр олон хүн нэгэн зэрэг хамтран ажиллах боломжтой юм.

Adobe-н Figma-г энэ үед худалдан авч буй нь дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямралтай холбоотой байж магадгүй бөгөөд зах зээл эргээд сэргэхэд компанийн үнэлгээ дахин өсөж бүр илүү үнээр худалдан авах байсан хэмээн шинжээчид үзжээ.

Америкийн ХНС мөнгөний бодлогын хүүгээ үргэлжлүүлэн өсгөсөөр байгаа нь зах зээлийг ихээхэн айдаст автуулж буй бөгөөд технологийн шилдэг 100 компанийг нэгтгэсэн NASDAQ индекс он гарснаас хойш 26% унаад буй. Өнгөрсөн Мягмар гарагт л гэхэд 2020 оны 6-р сараас хойших хамгийн доод ханшдаа хүрчээ. Adobe компанийн хувьцаа ч мөн адил өнгөрсөн Пүрэв гарагт ойролцоогоор 17%, он гарснаас хойш 45%-ийн уналт үзүүлжээ.

Total
1
Shares

Leave a Reply

Related Posts
Total
1
Share