Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

МУИС: Дипломоо Блокчэйн дээр баталгаажуулна

МУИС 80 жилийн ойн хүрээндээ GUYUK Metaverse болон Octagon Marketplace-тэй хамтран Монголын анхны “МЕТА ИХ СУРГУУЛЬ” төслийг санаачиллаа.

Metaverse дахь виртуал үйл ажиллагаа

МУИС энэ Баасан гарагт бүх цаг үеийн нийт төгсөгч, одоогийн суралцагч, багш, ажилтнууддаа зориулан GUYUK Metaverse дээр орших Мета их сургуульдаа 80 жилийн ойн аргаа хэмжээгээ зохион байгуулах аж. Ингэснээр тус сургуулийг төгссөн үе үеийн төгсөгч, суралцагч, багш нар анги хамт олноороо нэгэн зэрэг дэлхийн аль ч булан бүрээс уулзалдах боломж бүрдэх аж.

Тус виртуал уулзалт дээр: 

  • Төрөлх сургуулийнхаа төв байраар виртуал хэлбэрээр аялах
  • Оюутны клубийн эвентэд оролцож, дуу хоолойгоо өргөх
  • Захирал, удирдлага, шилдэг төгсөгчдийн сонирхолтой илтгэл сонсохоос гадна хэд хэдэн үзүүлбэр болон шагналт тэмцээнүүд зохион байгуулагдах гэнэ.

МУИС NFT

Тус виртуал үйл ажиллагаанд “NUM NFT” хэмээх “Шонхор” шувууны дүртэй 3D хэлбэрээр бүтээгдсэн NFT-ийг дижитал тасалбар болгон оролцох бөгөөд цаашид зохион байгуулагдах үйл ажиллагаанд мөн ашиглах боломжтой аж.

“NUM NFT” нь нийт 6 төрөл байх бөгөөд гол зорилго нь тус NFT-ийг эзэмшдэг төгсөгч бүр өөрийн дипломын эх хувийг блокчэйн дээр насан туршид баталгаажуулж, хадгалах боломжтой болох юм. Үүнд:

  • Багш, ажилтан NFT: Энэхүү NFT-ийг зөвхөн МУИС-ийн багш, ажилтан эзэмших боломжтой бөгөөд DAO санал хураалтад оролцох, тэтгэлэг олгох хүүхдүүдэд санал өгөх давуу талуудтай аж. 
  • Оюутан NFT: Оюутан NFT-ийн тусламжтайгаар сургуулиа төгсөх үедээ Soulbound NFT буюу дипломоо NFT хувилбараар эзэмших боломжтой юм.    
  • Бакалавр NFT: Тус NFT эзэмшигчдэд дээрх эрхүүд бүгд нээлттэйгээс гадна Мета их сургуулийн хүндэт самбарт бичигдэхээрээ онцлог юм.
  • Мастер NFT: Нийт 1000 ширхэг гарах бөгөөд мөн адил дипломоо NFT хувилбараар эзэмших, DAO санал хураалтад оролцох, хүндэт самбарт бичигдэх, тэтгэлэг олгох хүүхдүүдэд санал өгөх зэрэг эрхүүд нээлттэй.
  • Доктор NFT: Зөвхөн 200 ширхэг гарах ба нэмэлтээр марк дагалдана.
  • Спонсор NFT: Нийт 100 төгсөгч тус NFT-ийг худалдан авах боломжтой бөгөөд нэмэлтээр марк болон медаль эзэмших аж.

Анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 20:00 цагаас Octogan Marketplace дээр эхэлнэ. NFT тус бүрийн худалдаалагдах үнэ харилцан адилгүй байх бөгөөд ₮0-₮1 саяын хооронд байх аж.

Total
1
Shares

Leave a Reply

Related Posts
Total
1
Share