Apple компанийн шинэ iPhone танилцуулах арга хэмжээ энэ жил “Far Out” нэрийн дор зохион байгуулагдлаа. Энэ удаа Apple 4 хувилбар бүхий iPhone 14 загвар, Apple Watch ухаалаг бугуйн цагны 3 загвар, 2-р үеийн AirPods Pro чихэвчээ шинээр танилцуулсан юм. Тодруулбал:
iPhone 14
- Хэмжээ: iPhone 14 загвар нь 6.1 инч, Plus загвар нь 6.7 инч дэлгэцтэй болжээ.
- Яаралтай тусламж: Emergency SOS via satellite буюу онцгой тохиолдолд ямар ч сүлжээгүй газраас хиймэл дагуулаар дамжуулан тусламж дуудах үйлчилгээ зөвхөн Америк болон Канадын хэрэглэгчдэд мөн шинээр нэмэгдсэн байна.
- Dynamic Island: Нүүрний камер, яригч зэргийг багтаадаг байсан дэлгэцийн дээд талын хар оруулгыг “Dynamic Island” хэмээх хүрээнээс салангид, дэлгэц дотор байрлах хар оруулгаар сольсон байна. Энэ нь хийж буй үйлдлээ зогсоолгүйгээр өөр нэгэн үйлдлийг давхар хийх үйлдлийг олгох гэнэ.
- eSIM: Дижитал SIM хэрэглэдэг болсноор бодит SIM карт хийх үүргүй болсон ба хэрвээ гар утсаа алдсан тохиолдолд өөр хүн SIM картыг нь сольж ашиглах боломжгүйг Apple онцолжээ.
Apple Watch
- Apple Watch Series 8: Эмэгтэйчүүдийн жирэмслэх мөчлөгийг тооцоолж харуулах зорилготой шинэ биеийн температур хэмжигчтэй болжээ. Мөн тус загварын цаг нь 5 секунд тутамд цельсийн 0.1 хэмийн алхамтайгаар биеийн температурыг хэмжиж байх аж. Шинээр 36 цагийн турш цэнэгээ барих Low power mode мөн нэмэгджээ.
- Apple Watch SE: Тус загвар энэ онд эргэн ирэхдээ өмнөхөөсөө 20%-иар хурдан S8 чиптэй, ослын горимтой болж сайжирчээ.
- Apple Watch Ultra: Apple-ийн цоо шинээр танилцуулсан тус загвар нь экстрем спортын тамирчдад зориулагдсан бөгөөд 49 мм-ийн хэмжээтэй титан эх бие нь гаднын хүчний нөлөөнөөс хамгаалах зориулалттай аж. Спортын төрөл хооронд шилжих тусгай товчоор тоноглогдсон байна. Мөн 36 хүртэл цаг ажиллах батарейтай болсон бөгөөд энэ нь оны төгсгөлд 60 цаг хүртэл болж уртсах гэнэ.
AirPods Pro 2nd generation
- Noise cancellation 2x: Тус шинэ загвар нь H2 чиптэй болж, дуу авиаг орон зайн мэдрэмжтэй (spatial audio) сонсгож, гаднын шуугианыг өмнөхөөсөө 2 дахин сайн дардаг болжээ.
- Баттерей: Нэг бүрэн цэнэглэлтээр 6 цаг, цэнэглэгч хайрцагтайгаа бол 30 хүртэл цаг хөгжим сонсох боломжтой болсон төдийгүй Apple Watch ухаалаг цагны утасгүй цэнэглэгчээр цэнэглэх боломжтой болсон байна.
Бүтнээр нь үзэх бол 👉 https://youtu.be/ux6zXguiqxM