Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Шинэхэн үүсгэн байгуулагчдад: Стартапаа эхлүүлэхдээ анхаарах 20 зөвлөмж

Business Rankers

Энэ удаагийн нийтлэлээр та бүхэндээ Ship 30 of 30, Category Pirates, Digital Press-ийн үүсгэн байгуулагч, зохиолч Nicalos Cole-ийн анх удаагаа гарааны бизнесээ эхлүүлж буй CEO нартаа зориулан бичсэн 20 зөвлөмжийг орчуулан хүргэж байна

Тэрээр дөнгөж компаниа үүсгээд анх удаа CEO болох мэдрэмж түүнд үнэхээр хэцүү санагдаж байснаа дурджээ. Энэ нь түүнд яг л нүдээ боолгуулчхаад ойд хаашаа явахаа мэдэхгүй байхтай адил байсан гэх бөгөөд хамгийн аймар нь та юу мэдэхгүй байгаагаа мэдэхгүй байдаг нь л хамгийн хэцүү санагддаг гэнэ. Тиймээс ямар нэгэн байдлаар үүнтэй төстэй мэдрэмж танд төрж байсан бол та ганцаараа биш шүү гэдгийг санаарай. 

Ингээд 20 зөвлөмжрүүгээ орцгооё 👇

  1. Санаа байх үеэс нь олон нийтэд ярь

Маш олон үүсгэн байгуулагчид бодохдоо ганцаараа чимээгүйхэн суугаад бүх зүйл нь жин тан болсон хойно олон нийтэд старапаа зарлана гэж боддог. Гэвч эсрэгээрээ санаа байх үеэс нь авхуулаад бүх алдаа мадагтайгаа хүмүүсийн өмнө нээлттэй байснаар хэрэглэгчдийнхээ итгэлийг олоход амар байдаг аж.

  1. “Done” гэх ойлголт байхгүй

Таны гарааны бизнест төгсгөл гэх зүйл байхгүй бөгөөд та болон танай баг хамт олон үргэлжид сайжирсаар, хөгжсөөр байх болно гэдгийг санаарай. 600 мянган ажилчидтай, $1.5 их наядын зах зээлийн үнэлгээтэй Амазон компани хүртэл яг л анх эхэлж байсан шигээ өдөр бүр үйл ажиллагаагаа явуулдаг юм шүү. 

  1. Төрөл зүйлээ зөв тодорхойл

Хэрэглэгчдэд танай компанийн юу хийдэг, юу хийсэн эсвэл юу зардаг эсэх ерөөс сонин биш юм. ТЭДЭНД “ЭНЭ ЮУ ВЭ” ГЭДЭГ Л ЧУХАЛ

Төрөл зүйлээ тодорхойлохдоо 2-3 үг л ашиглахад хангалттай бөгөөд агуулга нь таны гарааны бизнесийн цөм байх ёстой гэдгийг санаарай. Electric Car, Meatless Meat, At-Home Workout Equipment, Mushroom Coffee гэх мэтчилэн…

  1. Шинэ хүн ажилд авахаасаа өмнө бодолцоорой

Таны анхны ажилд авах хүмүүс таны хийх хамгийн чухал ажлуудын нэг байх болно. Учир нь: 

a) Сайн хамтрагчаа олсноор таны цагийг маш ихээр хэмнэж 

б) Багын соёлыг бүтээхэд тань туслах болно. Тиймээс ажилд авах гэж буй хүнээ тусгайлан хугацаа зарцуулж урт хугацаандаа тантай нэг зүрхээр цохилох тийм л хүнийг олж автлаа битгий яараарай.

  1. Нэмэлт зардал биш, орлогоо өсгө

Зохиолч маань дурдахдаа түүний хийж байсан хамгийн том алдаануудын нэг бол багтаа хэтэрхий олон хүн авсан явдал хэмээжээ. Тэрээр анх багтаа бүр 20 үндсэн ажилтантай авсан бөгөөд үүгээрээ яг л тэнэг хүн шиг бахархаж ярьдаг байсандаа одоо хүртэл ичиж явдаг гэнэ. 

Илүү ажилчид=Илүү зардал

Тиймээс шинэ хүн ажилд авахаасаа өмнө та одоо байгаа ажилчдынхаа ур чадварыг бүрэн дүүрэн ашиглаж байна уу гэдгээ нэг анзаараад дахин шинэ ажлын байр үүсгэх хэрэгтэй эсэхээ нэг бодоорой. 

  1. Үндсэн ганц гол бүтээгдэхүүндээ л анхааръя

Зах зээлд хэр олон бүтээгдэхүүн гаргасандаа бус үндсэн ганц гол зүйлээ олон хүнд таниулах нь чухал юм.

  1. Үнэ дээр тоглолт хий

Хоёр дох бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхээсээ өмнө эхний бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх нь хамгийн оновчтой арга байдаг. Тэгэхгүйгээр ихэнх гарааны бизнес үүсгэн байгуулагчдын гаргадаг алдаа нь эхний бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлмэгцээ шууд дараагийн бүтээгдэхүүнийхээ санааг хайгаад эхэлдэг буруу юм.

  1. Компанийн гол үндсэн зорилгодоо л төвлөр

Хамгийн шилдэг CEO нар хэзээ ч юу хамгийн эрэлттэйд бус зөвхөн өөрийн амьдралдаа үзэж туулж ирсэн зүйлсийнхээ гаргалгааг нь олох гэж хичээдэг. 

Таны стартапын ирээдүй таны цусаар урсаж, хаа ч явсан аура нь танаас ялгарч байх ёстой гэнэ. 😆 Хэрэв тийм биш бол хэрэглэгчид таныг зүгээр л “мөнгөний төлөө” хийж байна гэж бодох болно хэмээжээ. Тэгэхээр гол зүйлдээ төвлөрөөд чин сэтгэлээ зориулах хэрэгтэй байх нь байна шүү.

  1. Хувьчилж харьц

Хэрэглэгчид ямар нэгэн компанийн танилцуулга мэдээллийг тухайн компанийн албан хаягаас бус хувийн хаягаас ирсэн байхад дуртай байдаг гэнэ. Туршаад үзэхэд гэмгүй л юм. Тэгэхээр хэрэглэгчтэйгээ харьцахад бичих чадвар хамгийн чухал байх нь.

Дараах холбоосоор үнэгүй сургалтад хамрагдаарай 👉 www.startwritingonline.com

  1. Бүтээгдэхүүнээ зөвхөн өөрийн супер хэрэглэгчдэдээ л зориулъя

Хэзээ ч таны бүтээгдэхүүн хүн болгонд таалагдах албагүй бөгөөд маш цөөн тооны үнэнч хэрэглэгчидтэй болох хэрэгтэй аж. Цаашлаад тэднийхээ санал шүүмжийг нь тогтмол сонсоод хэрэгжүүлдэг болсон цагт таны маркетингийн баг бүрдлээ л гэсэн үг.

  1. Халамж, халамж, халамж

Хувьчилж видео дуудлага хийнэ үү, бүх асуултад нь дэлгэрэнгүй тайлбар өгдөг ч байна уу, яасан ч гэсэн супер хэрэглэгчидтэйгээ маш сайхан бат бөх харилцааг үүсгэж сурсан цагт та нэг хүнээр дамжуулан цаашаа 5 хүнд мэдээллээ дамжуулж буйтай адил юм.

  1. Өөрийгөө ажилд ав, дараа нь хал

Таны нэн тэргүүнд баримтлах зүйл бол компанийнхаа бүх ажилд гар бие оролцох. Харин дараа нь тэр ажлуудаасаа нэг нэгээр нь өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. 

Өөрөө суралц →  Дараагийн хүнээ бэлд → Ажлаа даатгаж өг → Дахин давт

  1. Бүх зүйлд “Үгүй” гэж хэлж сурсан цагт л CEO боллоо

Яг үнэндээ бизнес хийх нь хэзээ ч зүгээр хийхийн нэр биш бөгөөд маш сайн сахилга баттайгаар нэг зүйлд төвлөрч сурахын нэр гэнэ шүү. Хоёр ажил гарч ирээд аль аль нь чухал юм шиг санагдах үеүд зөндөө тохиолдоно тэр бүрд зөвхөн нэгийг нь л сонгоод нэг зүйлдээ төвлөрч сурах нь CEO хүнд байх ёстой эрхэм чанаруудын нэг.

  1. Хэтрүүлэн бодох хэрэггүй

Уламжлалт гарааны бизнест “the best product always wins” гэх нэг тогтмол ойлголт байдаг. Энэхүү ойлголтоос үүдэн CEO нар 

  • Төрөл, дизайн
  • Бизнес модель
  • Дата өгөгдөл
  • Супер хэрэглэгчийн маркетин зэрэгт бага ач холбогдол өгдөг гэнэ. Тиймээс та иймэрхүү бодолтой явдаг бол энэхүү ойлголтоо орхиод хийнэ гэсэн зүйлдээ л төвлөрч сурах хэрэгтэй болох нь. “The best product” үргэлж ялах албагүй шүү дээ.
  1. Брэндээ биш ямар төрөл зүйл санал болгож буйгаа тодорхой болго

Хүмүүс Тесла биш, цахилгаан автомашинд, Beyond Meat биш, ургамлын гаралтай бургерт, Robinhood биш шимтгэлгүй хувьцаанд л ач холбогдол өгч л бүтээгдэхүүнээ сонгодог гэдгийг санаарай.

  1. Урхинд оров оо

Гол санаа нь, хэзээ ч битгий өөрийгөө бусад компани болон өрсөлдөгчтэйгөө харьцуулаарай. Энэ нь хамгийн буруу юм. Зүгээр л бүтээгдэхүүнээ бусдаас өвөрмөц содон, дахин давтагдашгүй гэдгийг л дэлхий нийтэд таниулах нь таны зорилго. Энэ л хангалттай.

  1. Үнэхээр санхүүжилт авах хэрэгтэй гэж үү 🤔

Гарааны бизнес эрхлэгчдийн 90% нь бизнесээ эхлүүлмэгцээ хувь хөрөнгө оруулагч эсвэл венч сангаас юунд зарцуулагдах нь мэдэгдэхгүй хөрөнгө оруулалт татах гээд байдаг. Зохиолчийн хэлж буйгаар энэ нь буруу аж. Зах зээлд танигдаж амжаагүй, хэрэглэгчид үнэхээр таашааж буй эсэх нь бүрэн тодорхой болоогүй байхад бизнесээ томруулах гэж оролдох нь эрсдэлтэй бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа өөрөөсөө гаргаарай.

  1. Сар луу нисэхээсээ өмнө…

Хэдийгээр цахиурын хөндийд “Grow or die!” гэдэг ч заримдаа завсарлага авч, үндсэн асуудлуудаа дахин эргэцүүлж, илүү тогтвортойгоор өсөх нь зүйтэй.

  1. Урагшлахын тулд алдаа гаргах хэрэгтэй

Зүгээр л гайхаал, бодоол, эргэцүүлээл суугаад байвал та хэзээ ч урагшлахгүй бөгөөд үүнийхээ оронд алдах байсан ч туршиж үзээд тохирохгүй байгаа арга барилаа эртхэн солиорой. 👉 Action, action, action.

  1. Санаа бус үр дүн чухал

Санааг бол хэн ч гаргаж чадна харин үүнийг ямар нэгэн юм болгоод үр дүн гаргаж чадаж байгаа нь л сонин юм. Тиймээс👇

Бусад бүх зүйлийг мартаад – зүгээр л ХИЙЖ ЭХЭЛЬЕ. 💪

Total
5
Shares

Leave a Reply

Related Posts
Total
5
Share