Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Гарт багтах компьютер: Samsung Galaxy Z Fold 4

CNET

Өнгөрсөн сард Samsung компани Galaxy Unpacked арга хэмжээний үеэрээ Galaxy Z Fold 4, Galaxy Z Flip 4, Galaxy Watch 5 болон Galaxy Buds 2 Pro зэрэг шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн дугаартаа тус компанийн хамгийн шилдэг загвар хэмээн нэрлэгдээд буй Galaxy Z Fold 4 загварын шинэ шинэчлэлүүдийг хамтдаа харцгаая.

Нугардаг утасны 4 дэх үе 

  • Сайжруулсан үйлдлийн систем: Тус загварын хамгийн том давуу тал бол олон үйлдлийг нэг дэлгэцэн дээр хийж болдогт оршиж байгаа юм. Тэгвэл тус үйлдлийн систем илүү сайжирч Microsoft Office-ийн бүхий л апп-уудыг яг л компьютер дээр хэрэглэж буйтай адилаар ашиглах боломжтой болжээ. Мөн Android-н том дэлгэцтэй утсанд зориулсан 12L үйлдлийн системийг ашиглаж буй анхны гар утас болж буй аж.
  • Камер: Камерын хувьд 50 мегафикселийн өргөн линзтэй болсон байна. Цаашлаад “nightography” хэмээх нэмэлт функцийн тусламжтайгаар шөнийн зургуудыг өмнөх загваруудаас 23%-иар илүү тодоор дарах боломжтой болжээ. Мөн зөвхөн Samsung S загваруудад байдаг Space Zoom функц энэ удаагийн сайжруулалтаар Fold загвар руу шилжиж буй аж. Ийнхүү камерын хэрэглээ илүү нэмэгдэж буй нь тус загварын гар утсыг хэрэглэгчдэд зөвхөн ажил хэрэгтээ бус өдөр тутамдаа ашиглахад ч хялбар болгосоор байна.
  • Экосистем: Samsung компани Google, Microsoft болон бусад олон түншүүдтэйгээ нээлттэй хамтын ажиллагааг улам бүр тэлж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг ханган, олон талт ажлуудыг хийсээр ирсэн билээ. Үүний үр дүнд Google Chrome, Google Video Chat, TikTok болон Youtube зөвхөн энэ загварт зориулсан хувилбараа тус загварт гаргажээ.

Гол үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харвал 👇

Дэлгэцийн Нягтаршил: 1812 x 2176 px 

Дэлгэцийн хэмжээ: 7.2 инч 

Арын камер: 50MP 

Урд камер: 10MP 

Видео бичлэг: 4K@60fps 

Дотоод багтаамж: 256GB 

Санах ой: 12GB 

Батарей: 4400mAh 

Холболт: USB Type-C 

Чипсет: Qualcomm SM8475 Snapdragon 8+ Gen 1 (4 nm) 

CPU: Octa-core 

Gpu: Adreno 730 

Жин: 0.263 кг болж өмнөх Samsung Galaxy Z Fold 3 загвараас 8 граммаар хөнгөн болжээ.

Харин сул талуудаас нь харвал:

  • Үнэ: Үнийн хувьд зах зээл дээрх бусад гар утаснуудаас хамаагүй үнэтэй бөгөөд Монголд 2022 оны 9-р сарын байдлаар 256GB-тай нь ₮6.4 саяар зарагдаж байна.
  • Эвдрэл: Энэ төрлийн гар утаснуудаас хүмүүсийн ганц зайлсхийдэг зүйл нь мэдээж хурдан эвдрэл гэмтэл юм. Бусад төхөөрөмжүүдээс хэд дахин хэврэг, нугалаасны толбо үүсэх хагарч гэмтэх нь хурдан. Үүнийгээ дагаад эргээд засахад ч зардал их гардаг аж.
  • Жин: Энгийн утсыг бодоход харьцангуй хүнд бөгөөд мөн тоосны хамгаалалтгүй нь хурдан бохирдоход хүргэж магадгүй юм.

Эцэст нь… Apple ч тэр Samsung ч тэр тус тусын онцлогийн дагуу бидний амьдралыг илүү хөнгөвчлөх хүчирхэг, ашиглахад хялбар, уян хатан хэрэглээтэй, ухаалаг утсанд урьд өмнө ч хэзээ ч байгаагүй боломжийг хэрэглэгч бидэнд бий болгосоор байна. Мэдээж алдаатай оноотой зүйлс байна, энэ нь жил ирэх тусам бидний нүдэн дээр сайжирсаар байгааг бид харж буй. Харин энэ олон төрөл, загварын төхөөрөмжөөс өөрийн амьдралын хэв маягтаа тохируулан сонголтоо хийх нь та бидний шийдвэр билээ.  

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share

Discover more from startupnews

Subscribe now to keep reading and get access to the full archive.

Continue reading