Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Octagon стартап START-н портфолио боллоо! 

octagon

Octagon” стартап нь “START” венчур бюьлдер-н портфолио компаниудын нэг болж хамтын ажиллагааг өнөөдрөөс эхлүүллээ. “Octagon”-г web3 технологийн ертөнц доторх хөгжүүлэгч гэж болно. Тэдний бүтээсэн платформ нь нийт 12 үйлдэл, үйлчилгээнээс бүрдэж байгаа юм. 

Тус баг 8 сарын хугацаанд “Octagon” платформыг үүсгэн, хөгжүүлж, олон чанартай шийдлүүдийг олон нийтэд хэрэглэгдэхүйц хэмжээнд авчраад байна. “Decentralized Autonomous Organization” DAO буюу төвлөрсөн бус удирдлага хийх, NFT гаргах, борлуулах, дуудлага худалдаа явуулах, whitelist хийх зэрэг үйлдлүүдийг хөгжүүлж мөн өөрсдийн гаргасан “Angry Red Buha” (Буха) NFT цуглуулгаараа олон нийтэд танигдаад байна. 

“Octagon”-ний үндсэн зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц, хэрэглэгдэхүйц хэмжээнд платформоо хөгжүүлэх, таниулах ба тэсрэлт үзүүлэхүйц бизнес модель үүсгэх, хөрөнгө оруулалт татах гэх ажлууд дээр “START”-тай ажиллаж эхэллээ. 

“Octagon” стартап нь үндсэн 4 үүсгэн байгуулагчидтай бө 20 гаруй хүний хөгжүүлэлтийн баг хамт олонтой үйл ажиллагаагаа явуулж байна. Үүсгэн байгуулагчдын хувьд тус бүрнээ хувийн бизнесүүдээ амжилттай үүсгэсний дараа нэгдэж нэг технологийн бизнесийг мөн амжилттай үүсгэж, хөгжүүлж одоогоор бүгд бүтэн цагаар “Octagon” платформоо хөгжүүлж байна. 

“Octagon”-н үйлдлүүд тус бүрээр тайлбарлавал: 

DAO

DAO (Decentralized Autonomous Organization) нь төвлөрсөн бус удирдлагат байгууллага гэж орчуулагдах бөгөөд блокчэйн технологи дээр тухайн marketplace-ийг төвлөрсөн бус удирдлагаар ажиллуулах зарчим юм.

Аливаа хувь хүн, байгууллагаас үл хамааран тухайн зах зээл дээрх NFT эзэмшигч гишүүн бүр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, санал хураалтад оролцох эрхтэй гэдгээр давуу талтай. Энэ зарчим нь хөгжлийн өндөр түвшинд үйл ажиллагаага явуулдаг marketplace-ийг хараат бус, илүү эрүүл бүтцийг бий болгоход оршдог.

Тухайлбал, Octagon marketplace-н гишүүд хөгжлийнхөө явцад DAO зарчмыг баримталж, цаашид нэмэлт үйлчилгээ нэвтрүүлэхэд үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй болох юм.

Маркет

Marketplace гэдэг нь бүх төрлийн NFT дижитал хөрөнгийг худалдан авч эзэмших, өөрийн бүтээлийг гаргах, хоёр дахь зах зээл дээр борлуулалт хийж ашиг олох зэрэг бүхий л харилцааг зохицуулах зориулалттай нэгдсэн платформ юм.

Octagon marketplace нь Eth дээр суурилсан бөгөөд уг блокчэйн нь Proof of Stake механизмыг хослуулан хямд үнээр, илүү хурдтайгаар гүйлгээг баталгаажуулах боломжийг олгодгоороо онцлог. Цаашлаад уран бүтээлчдэд өөрийн NFT-г хүссэн блокчэйн сүлжээн дээр гаргах сонголтыг олгохын тулд Ethereum блокчэйнийг нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна.

Цуглуулга, Drops

Marketplace-т тун удахгүй нээлтээ хийж, хэрэглэгчдээ хүрэх гэж буй тодорхой шаардлага хангасан NFT цуглуулгын танилцуулга юм.

Auction

Auction гэдэг дуудлага худалдааны функц бөгөөд жирийн дуудлага худалдааг онлайн дуудлага худалдаа арай өөр зарчимаар хэрэгжихийн чацуу Real-Time гэдэг маш том давуу талыг бий болгодог.

Airdrop

NFT төслийн үнэнч цуглуулагч,Marketplace-ийн байнгын хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор тухайн төсөл санамсаргүй байдлаар сонгож нэг эсвэл бүр бүгдэд нь ч бэлэг өгөх юм. Airdrop-д оролцох маш энгийн бөгөөд тодорхой даалгавруудыг биелүүлснээр азаа үзэж NFT цуглуулгаа баяжуулах боломжтой. AirDrop бүр өөр өөрийн шаардлагатай байдаг.

Mystery Box

Mystery Box нь та NFT биш хайрцаг худалдаж авах бөгөөд хайрцаг дотроос юу ч гарч ирэх боломжтой бөгөөд ихэнх NFT цуглуулга өөр өөр дахин давтагдашгүй байхын зэрэгцээ ховрын түвшинтэй байдаг. Тиймээс та ямар нэгэн сонголт хийлгүйгээр санамсаргүй тухайн цуглуулгаас аль нэгийн азаар авна гэсэн үг юм. 

Whitelist

Хөрөнгийн зах зээл дээр IPO хийхээс өмнө тодорхой стратегийн хөрөнгө оруулагч нартаа тохиролцож урьдчилсан борлуулалт хийдэг билээ. Яг үүнтэй адил NFT төсөл дээр анхны борлуулалт хийхээс өмнө тодорхой шалгуурыг хангасан хэрэглэгч нартаа урьдчилан борлуулахыг хэлнэ. 

Буха 


Angry Red Buha Club нь алгоритмийн аргаар үүсгэж авсан Polygon систем дээр амьдардаг дахин давтагдашгүй бүтээгдсэн NFT-ийн цуглуулга бөгөөд технологийн хамгийн өндөр дэвшлийг ашигласан экосистем бүтээхээр зорьж буй төсөл юм. NFT бүр дахин давтагдашгүй хэн ч үл өөрчлөх Smart contract-аар хэрэгждэг. Нийт 10.000 ширхэг Buha бүтээгдсэн.

Та бүхэн https://octagon.mn/ заавал зочлоорой.

Total
37
Shares

Leave a Reply

Related Posts
Total
37
Share