Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Агент, Реалторуудад зориулсан борлуулалт дэмжих апп – Homepage

Home page-н хамтран үүсгэн байгуулагч Р.Алтанзултай ярилцсан ярилцлага.

“Home page” апп гэж юу вэ?

“Homepage” бол үл хөдлөхийн салбарт ажилладаг зуучлагч буюу агент, pеалтор,төсөл хариуцсан менежерүүдийн өдөр тутамдаа ашиглах, ажлынх нь салшгүй нэг хэсэг болоход зориулж гаргасан гар утасны апп юм.

Агент, реалторууд гар утсандаа апп-аа татаж хувийн мэдээллээрээ бүртгэлээ үүсгэн өөрт идэвхтэй байгаа ҮХХ-н листээ байршуулах зориулалтай Ингэснээр өдөр тутмын ажлыг хөнгөвчилж, ажиллах бүтээмжийг нь нэмэгдүүлэн, цагийг нь хэмнэж, борлуулалтад нь нөлөөлөх зорилготой. Товчоор таны онлайн туслах юм.

Homepage ямар асуудлыг шийдэж байгаа вэ?

Үл хөдлөх хөрөнгө зуучлагч нарын ажлын гол хэрэгсэл нь нөүтбөөк эсвэл компьютер гэхээс илүү гар утас нь өдөр тутмын байнгын хэрэгсэл нь болж өгдөг. Тийм ч учраас Homepage Agent нэртэй бүтээгдэхүүн гар утасны аппликейшн болж гарсан. 

Бид үл хөдлөх хөрөнгө зуучлагч нарт тулгарч буй хэд хэдэн нийтлэг асуудал байгааг олж харсан ба нэн тэргүүнд хэрэглэгч өөрийн борлуулж буй үл хөдлөхийн мэдээллийг нэг дор цэгцтэй, ойлгомжтой байдлаар маш хурдан тогтмол хадгалж байх хэрэгтэй байгааг анзаарсан. Homepage Agent аппликейшн нь энэхүү боломжийг бүрэн нээж өгөхөөс гадна хэрэглэгч нарынхаа бүтээмж болон борлуулалтыг нэмэгдүүлэх догь шийдлүүдийг агуулж байгаагаараа илүү онцлог.

Жишээ нь агент болон реалторууд өөрийн борлуулж буй үл хөдлөх хөрөнгийн зурган дээр холбоо барих мэдээлэл болон үл хөдлөхийн ерөнхий мэдээллийг тавьж олон нийтэд сурталчлах хүсэлтэй байдаг. Ингэхийн тулд хэн нэгэн дизайнер хүнээс тусламж хүсэх эсвэл өөрөө хийх гэж цаг хугацаа алдах зэрэг асуудал тулгардаг. Үүнийг Homepage Agent аппликейшн дээр ухаалгаар шийдэж өгсөн бөгөөд дизайны олон сонголтоос сонгоод 5 секунд хүрэхгүй хугацаанд зургаа боловсруулан гаргах боломжийг олгож байгаа. Зураг боловсруулхаас гадна бид үл хөдлөх хөрөнгийн зарын тайлбар боловсруулалтыг аппликейшн дээрээ нэмж өгсөн. Энэ нь хэрэглэгчийн цагийг хэмнэхэд туслах бас нэг шийдэл болсон.

Мөн уулзалт товлох, төлөвлөгөө гаргах үед тэмдэглэж авах хэрэгцээ байнга тулгарч байдаг. Энэхүү үйлдлийг аппликейшн дотор байрлах “календарь” дээр тогтмол хадгалаад явах бөгөөд тухайн өдрийн товлосон уулзалт болохоос 30 минутын өмнө танд сануулга /notification/ очих болно.

Дараагийн нэг шийдэл нь Homepage Agent аппликейшнд өөрийн үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг байршуулсан бол бид хэрэглэгч нартаа агент реалторын онлайн хувийн профайлыг үүсгэж байгаа бөгөөд өөрийн борлуулж буй бүх ҮХХ-н мэдээлэл болон ҮХХ тус бүрээр онлайн холбоос үүсгэж бусдад түгээх, цахим орчинд түгээх зэрэг шийдлүүд мөн багтааж өгсөн. Мөн энэ шийдлийг хамтын борлуулалт хийхдээ хоорондоо мэдээллээ шуурхай солилцох байдлаар бас ашиглах давуу тал болж өгөх юм. Бүх агент, реалторууд өдөр тутам уулзалт хийж, тогтмол утсаар ярьж маш завгүй ажилладаг. Энэхүү үнэтэй цаг хугацаагаа хэмнэж, борлуулалтаа нэмэгдүүлэх болон илүү бүтээмжтэй ажиллах боломжийг нээж аппликейшны эхний хувилбараа ийнхүү гарган танилцуулж байгаа юм.

Homepage-н хэн хэрэглэх хэрэгтэй вэ?

Манай апп-г үл хөдлөх хөрөнгө зуучлагч агент, pеалтор, төслийн борлуулалтын менежерүүд мөн дээрээс нь өөрийн ҮХХ-г борлуулах хүсэлтэй хүмүүс хэрэглэх боломжтой.

Анх яагаад энэ санааг гаргасан бэ?

Миний хүрээлэлд агент, реалтор найзууд цөөнгүй бий. Уулзсан үедээ салбарт нь болон өдөр тутмын ажлаа хийхэд гардаг асуудлуудаа их ярилцдаг.

Үүнээс хамгийн гол сэдэл болсон зүйл нь реалтор найзуудын гар утасных нь багтаамж борлуулах гэж байгаа ҮХХ- н зургаар дүүрсэн тохиолдлууд байсан. Мөн зуучлалын компани тусдаа дизайнертай тухайн дизайнер агент тус бүрийн борлуулах гэж байгаа ҮХХ-н зураг тус бүр дээр ажиллаж өгдөг нь хугацаа зарцуулдаг, эсвэл завгүй байх тохиолдол их гардаг талаар мэдэж авсан.

Зарим нь өөрөө хувиараа төлбөр төлж дизайнераар зургаа янзлуулдаг гэх мэт асуудлуудыг нь би хөндлөнгөөс хараад ганцхан ҮХХ-н мэдээлэл боловсруулалт дээр ийм их хугацаа болон зардал яаж гаргахгүй байж болох вэ? Технологийн аргаар хэрхэн шийдэх вэ? Гар утсан дээр олон олон апп байснаас бүх асуудлыг нь нэг дор шийдсэн апп байвал ямар байх бол гэж бодож судалсны үндсэн дээр тодорхой хугацаанд хөгжүүлж бэлэн болгоод эхний хувилбараа бий болгосон.

Одоо ямар шатандаа явж буй бизнес, апп бэ?

Early stage  буюу анхан шатандаа явж байгаа. Гэхдээ бид аль хэдийнээ тодорхой тооны хэрэглэгчидтэй болсон. Цаашид тасралтгүй хөгжүүлэлт хийж хэрэглэгчдэд шинэ шинэ шийдэл боломжуудаа танилцуулаад явах болно.

Цаашид хэрхэн хөгжинө гэж харж байгаа вэ?

Зуучлагч болон “Homepage Agent” апп хоёр салшгүй хамтрах нь чухал бөгөөд ҮХХ-н салбарт дутагдаж байсан бүртгэлийн  болон борлуулалтын томоохон шийдлийг  манай апп шийдэж өгч салбарын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байна. Бид бүтээгдэхүүнийхээ эхний хувилбарт цагийг хэмнэж бүтээмжийг нэмэгдүүлэх тал дээр илүү төвлөрч ажилласан бол дараа дараагийн хувилбартаа борлуулалтыг дэмжих шинэлэг санаа шийдлүүдийг илүүтэйгээр тусгах болно.

website: https://homepage.mn/

Утас:

Total
1
Shares

Leave a Reply

Related Posts
Read More

BOOKBRIDGE Сан нийгмийн сайн сайхны төлөө бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй нийгмийн энтрепренер хайж байна. 

Нийгэмд үр нөлөө үзүүлэх бизнес эрхлэх хүсэл эрмэлзэлтэй, бизнесийн ур чадвараа хөгжүүлэхийг зорьж буй таныг 2023 онд хэрэгжих…
Read More

Инновацаар эвдэгдэж буй 5 их наяд ам.долларын салбарт өрсөлдөж байгаа Монгол стартап

НЭГ САЯ ЭРҮҮЛ МОНГОЛ АМЬДРАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИЙ БОЛГОХ зорилгоор тамирчид, мэргэжлийн зөвлөхүүд, сэтгэл зүйч, эмч нартай хамтран хувь…
Total
1
Share