Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

₮100,000,000-г НЭГ СТАРТАП-д хөрөнгө оруулна

Анх “Promotion Craft” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж байсан Procraft agency-н 10 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд стартапын замналын туулж олон удаагийн ололт, амжилт, алдааны үндсэн дээр өнөөдрийн Procraft agency гэх гэр бүл бий болоод байна. Бид ойн баярын хүрээнд өөрийн хүрээлэл болох стартап хүрээлэлдээ зориулж START компанитай хамтран нэг стартапыг сонгож нийт 100 сая төгрөгийн дүнтэй тэнцэх хэмжээний ажлыг хийж өгөхөөр боллоо. 

Бид “нийгэмд ээлтэй мэдээллийн технологийн стартап” гэх шалгуураар нэг компанийг сонгон шалгаруулж авах ба Procraft agency-н зүгээс 50 сая төгрөгтэй тэнцэхүйц “дизайн спринт” болон дизайны гүйцэтгэлийн үйлчилгээг үзүүлэх ба START-н зүгээс мөн адил 50 сая төгрөгийн үнэ бүхий “венчур студио”-н үйлчилгээг үзүүлэх юм. 

Бидний зорилго нь стартап хүрээллээсээ анхан шатандаа явж буй стартапыг олон талаас нь хүчтэй дэмжин зах зээл дээр амжилттай гаргаж ирэх ба энэхүү стартапын цаашид энэ авсан давуу талуудаа ашиглаж богино хугацаанд тэсрэлт үзүүлж, нийгмийн асуудлуудыг шийднэ гэдэгт бид итгэж байгаа юм. 

Бүртгэл ба шалгаруулалт: 

Нийт бид 3 үе шатыг бий болгосон. Хамгийн түрүүнд бид форм хэлбэрээр оролцох хүсэлтэй стартапуудын бүртгэлийн хүлээн авч шүүгчдийн бүрэлдхүүнээр ирсэн мэдээлэл дээр үндэслэж 5-г сонгох болно. 

Үүний дараа 5 стартап тус бүртэй уулзаж питч хийлгэх ба шүүгчдийн бүрэлдэхүүн үүсгэж оноо өгөх хэлбэрээр хамгийн өндөр оноо авсан нэг стартапыг шалгаруулах болно. 

Мөн хэрхэн шалгаруулж байгаа болон шүүгчдийн мэдээлэл, сонгон шалгарсан стартапуудын мэдээллийг цаг тухай бүрт олон нийтэд танилцуулж явах болно. 

Оролцогч стартапуудад тавигдах шаардлага

  • Нийгэмд ээлтэй мэдээллийн технологийн бизнес байх 
  • Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ боловсруулж буй шийдэл нь бодит асуудал шийдэж байх
  • MVP буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний анхан шатны хувилбарыг гаргасан байх
  • Анхан шатны байдлаар хэрэглэгчдэд үйлчилгээ бүтээгдэхүүнээ баталгаажуулалт хийж туршиж үзсэн байх 
  • Стартапын алсын хараа, зорилготой байх
  • Багийн гишүүд 3 ба түүнээс дээш байх
  • Корпорац, групп компанид харьяалалтай компани биш байх
  • Стартап-даа бүтэн цагаар ажиллах боломжтой байх
  • Ашгийн моделиo зах зээл дээр туршиж үзсэн байх 

Бүртгэл хүлээн авах хугацаа: /2022.06.03- 2022.06.15/

Бүртгүүлэх холбоос:  https://forms.gle/jZPV4yuJr4YPNCe6A

Питч видео илгээх зааварчилга

Бид оролцогчдооc 3 минутын стартапын танилцуулга буюу питч-г авна. Питч нь дараах зүйлсийг багтаасан байна.

  1. Асуудал болон хэрэгцээ шаардлагыг ярих
  2. Шийдэл болон санаагаа ярих
  3. Хэрэглэгчдийн тухай ярих 
  4. Цаашдын алсын хараагаа тайлбарлах
  5. Багийн бүрэлдэхүүн танилцуулах
  6. Өвөрмөц шинж чанар байгаа бол дурдах, танилцуулах
  7. Бизнес моделио тайлбарлах
  8. Технологио танилцуулах 
  • 3 минутад багтсан байх 
  • Тохиромжтой микрофон ашиглах 

Шалгаруулалт:

  • Оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан 5 стартапыг сонгон шалгаруулна.
  • Шалгарсан 5 стартап нь биетээр питч хийх ба шилдэг нэг компани 100,000,000₮-н дүн бүхий үйлчилгээний эрхийн эзэн болох болно. Танд амжилт хүсье!
Total
1
Shares

Leave a Reply

Related Posts
Total
1
Share