Технологи ба стартап экосистемийн мэдээ мэдээллийг танд хүргэнэ.

Startup Accelerator буюу хурдасгуур хөтөлбөр гэж юу?

Стартап салбарын эргэн тойронд сүүлийн арван жилийн хугацаанд шинэлэг зүйл байсаар ирсэн ойлголт бол  Startup Accelerator буюу  гарааны бизнесүүдийг  богино хугацаанд, амжилттай өсөлтөд хүрэхэд дэмжих хөтөлбөр юм.

Стартапуудын хувьд байнгын хүчтэй өрсөлдөөн дундаас ялгарч гарах, зах зээлд амжилттай хөл тавихын тулд маш их хүчин чармайлт шаарддаг.  Олон ч бэрхшээлүүдтэй нүүр тулгардаг. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь хөрөнгө мөнгө, туршлага дутмаг байдал зэргээс үүдээд асуудлууд гардаг. Старапууд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээдэг учир эхэн үедээ өндөр зардалтай, хязгаарлагдмал орлоготой  байдаг нь хөрөнгө оруулалт авах,  зөвлөгөө авах шаардлагатай болгодог.  Шинэ зүйлийг эхлүүлнэ гэдэг амаргүй байдаг. Ихэнх Стартапуудад заавал хөрөнгө оруулалт, дэмжлэг авах  хэрэг гардаг. Харин стартап хурдасгуурууд энэхүү боломжийг стартап компаниудад олгож байна.

Стартап хурдасгуур хөтөлбөр гэж юу вэ?

Стартап хурдасгуур хөтөлбөр нь хэдхэн сарын хугацаанд хэдэн жилийн дараах бизнесийн өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх  богино хугацааны өсөлтийн хөтөлбөр юм. Гарааны бизнесийг зах зээлд гарахад дэмждэг хөгжүүлэх сургалт гэж төсөөлж болно. Судалгаанаас үзэхэд стартап хурдасгуурын төгсөгчид  хамгийн өндөр үнэлгээтэй, илүү амжилтад  хурдан хүрсэн байгаа.  Үүнээс харахад стартап хурдасгуурууд cтартапуудад хөгжих боломжийг олгож чадаж байгаа нь харагдаж байна.

Тэгвэл  стартап хурдасгуур хөтөлбөр  хэрхэн ажилладаг вэ?

Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Стартап хурдасгуур хэд хэдэн боломжоор хангадаг.

Үүнд:

Эхлэлийн хөрөнгө:  Энэ нь албан ёсны санхүүжилтийн хамгийн эхний санхүүжилт юм.

Хамтын оффис:  старапуудын амжилттай ажиллуулахын тулд ганцаарчилсан болон хамтын шаардлагатай oффисоор хангадаг.

Сургалт: Ихэнх стартап хурдасгуур хөтөлбөрүүдийн хамгийн давуу талтай зүйл бол старапуудад хэрэгтэй сургалт, cеминар, зөвлөх уулзалтуудыг зохион байгуулж явуулдаг.

Networking:  Старапууд эхний шатанд бусадтай уулзах ирээдүйд  амжилттай ажиллахад дэмжлэг болох түншлэлийг бий болгож шинийг санаачлагчидтай санал бодлоо солилцох боломжийг олгодог.  Хүлээн зөвшөөрөгдсөн  амжилттай стартапууд компаниудын үүсгэн байгуулагчидтай хамтран ажиллаж, төгсөгчдийн сүлжээнд нэвтрэх боломжтой болдог.

Demo day: Стартап хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан стартапууд  хөтөлбөр дуусаж компани хөгжүүлэлт хийсний дараа компани танилцуулгаа хийдэг.  Боломжит хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцуулах боломжийг олгодог. Эдгээр боломжууд нь стартапуудыг Accelerator-ийг сонгоход хүргэдэг.

Аливаа хөтөлбөр,   үйл ажиллагаанд давуу болон сул талууд гэж бий.  Тэгвэл стартап хурдасгууруудад ямар давуу болон сул талууд байгаа тухай энд дурдлаа.

Стартап хурдасгуур хөтөлбөрт хамрагдсанаар хэд хэдэн давуу талтай ба тодруулбал:

1.Өсөлт үзүүлэх боломж

2.Үнэ цэнэ бүхий бодит саналууд авах

3.Хамтран ажиллах саналууд авах

4.Нэр хүнд өсөх

5.Хөрөнгө оруулалтын санал авах

5.1 Урьдчилсан хөрөнгө оруулалтыг зарим стартапуудад олгодог

5.2 Хувь эзэмших хөрөнгө оруулалт хийдэг. Тухайн хөрөнгө оруулагч нь тус байгууллагад хувь эзэмших зориулалттай хөрөнгө оруулалт хийж болдог.

6. Менторууд тань хөрөнгө оруулагч ч болж болно гэх мэтчилэн зүйлс багтаж байна.  

Хурдасгуур хөтөлбөр хэнийг хайдаг вэ?

Хурдасгагч хөтөлбөрүүд тохиромжтой стартапуудыг тодорхой чиглэлийн дагуу хайж байдаг бөгөөд цөөн хөрөнгө оруулагчтай, хурдан өсөх боломжтой, байгуулагдаад удаагүй компаниудыг сонгох нь бий. Тэгвэл хурдасгуур хөтөлбөрүүдийн нийтлэг шалгууруудыг доор харууллаа:

1. Бизнес төлөвлөгөө

2. Бараа, бүтээгдэхүүн үйлчилгээ

3. Баг болон тэдний ур чадвар

4. Тэлэх боломж, бололцоо

6. Бизнес эрхлэгчийн алсын хараа ба удирдлага зэргийн хардаг.

Стартап хурдасгуурууд стартапуудад маш олон боломжийг олгодог ч стартапууд зайлшгүй стартап хурдасгуур хөтөлбөрт хамрагдах ёстой гэсэн үг биш стартап хурдасгуур хөтөлбөр таны бизнест тохирох уу гэдгийг сайн бодолцож үзэх хэрэгтэй. Хэрэв дээрх зүйлс таны хүсэж байгаа зүйлс мөн бөгөөд та дараах зүйлсийг хийхэд бэлэн байгаа бол энэ хөтөлбөр нь танай компанид тохирох болно. Үүнд:

-Хурдан өсөх

-Зарим хэсэгт менторуудаар хяналт тавиулах

-Хөрөнгө оруулагчид олох

-Орчноо өөрчлөх: Хөтөлбөрийн хүмүүс кампусдаа хэдэн сарын турш байрлахыг оролцогчоос хүсдэг.

-Анхааралтай байх: Хөтөлбөрүүд нь маш олон уулзалт, семинар, ачаалал ихтэй хуваарийг багтаасан байдаг.

Гэсэн эдгээр зүйлс орж байна.

Эцэст нь  Бидний амьдралд үргэлж шинэ шинэ зүйлүүд гарч ирдэгтэй адил бидний хэрэгцээнд байнга шинэ хэрэгцээ үүсдэг. Энэхүү хэрэгцээг хангахын тулд старапууд ажилладаг.   Хэрвээ стартапууд эдгээр хэрэгцээг мэдэрч ажиллаж чадвал ирээдүйг тэд тодорхойлно. Ингэхийн тулд стартадуудын амжилтад хүрэхэд туслах нэг боломж нь стартап хурдасгуур яахын аргагүй мөн юм. Стартап хурдасгуур гэсэн ойлголт хөгжиж, стартапууд амжилтад хүрэх боломжоор хангагдвал бид эргэн тойрондоо олон олон шинэ инновациудыг харах болно.  

Эх сурвалж:  https://www.draperuniversity.com/blog/what-is-accelerator

Total
0
Shares

Leave a Reply

Related Posts
Total
0
Share