Монгол улсын энтрепренершипийн боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулж чанартай боловсрол олгох зорилгын хүрээнд Nest Education IT сургууль болон болон START компаниуд хамтран ажиллахаар боллоо.

Nest нь Монголын хамгийн анхны мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль бөгөөд үйл ажиллагаагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй тэлж олон үр дүнгүүдийг харуулаад байгаа билээ. START-н хувьд боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа ажиллаж байгаа ба START Academy-г бий болгож энэ чиглэл нь их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, корпорацуудтай тогтмол хамтран ажиллаж байна.
Мэдээлэл технологийн ур чадварууд, энтрепрениаурал хандлага, мэдлэгүүдийг олон залуучуудад бий болгохоор хоёр байгууллага нь тус бүрийн чадвараараа хамтран ажиллаж боловсролын төлөө олон ажлуудыг хийхээр болсон. Тун удахгүй хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих ажлуудыг нэг бүрчлэн танилцуулах болно.